loading...
ЛеБрон Жеймс 2 дахь жилдээ дараалан НБА-ын улирлын хамгийн Үнэ цэнэтэй тоглогчоор тодорлоо.
Тэрээр шагналаа төрөлх Акрондоо гардаж авсан бөгөөд энэ үеэр өөрийг нь 16 настайдаа төрүүлсэн ээж Глориагаараа бахархаж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн Жеймс өөрийн найз охин Саванна болон ЛеБрон Жр, Брайс хэмээх 2 хүүдээ талархлын онцгой үг хэлж байв.
Энэ улиралд 61 хожиж НБА-г тэргүүлсэн Кавальерсийн тоглогчид ч ЛеБронтой хамт байлаа. Тоглогчид бүгд Жеймсийг тэвэрч баяр хүргэж байсны дээр зарим нэг нь өөрсдийн камераараа уг мөчийн бичлэгийг хийж байгаа харагдсан.
“Миний нэр энэ шагналын урд бичигдэх байх. Гэхдээ эдгээр залуус үүнд их үүрэг гүйцэтгэсэн” гэж Леброн Морис Подолоффийн нэрэмжит шагналыг авах үед багийнхныхаа тухай хэлж.
Энэ жилийн MVP-ийн санал асуулганд ЛеБрон бүрэн доминант байсан. Тэрээр уг шагналыг дараалан хүртэж буй Билл Рассель, Уилт Чамберлин, Карим Абдул – Жаббар, Мозес Мэлоун, Ларри Бёрд, Мэжик Жонсон, Майкл Жордан, Тим Данкан, болон Стив Нэшийн дараах 10 дахь тоглогч болж байгаа бөгөөд Б. Рассель, У. Чамберлин, Л.Бёрд гэсэн 3 домогт тоглогч дараалан 3 хүртэж байж.
“Би эдгээр залуусыг үзэж өссөн. Харин одоо эдний эгнээнд орж байгаа нь итгэхийн аргагүй юм”
“Акрон, Охио бол миний гэр. Акрон, Охио хэзээд миний зүрх сэтгэлд байх болно. Акрон, Охио бол миний амьдрал, би энэ хотод хайртай” гэж Леброн хэлжээ. Мөн одоогоор НБА-ын аварга болох хамгийн гол, том зорилготой байгаагаа ч хэлж.
ЛеБроныг 123 сэтгүүлч, аналистийн 116 нь 1-р байранд нэрлэсэн бол залуу од Кевин Дюрантийг 4 сэтгүүлч 1-т нэрлэжээ. Харин Коби Брайант 1-рт нэрлэгдээгүй бөгөөд нийт авсан оноогоор 3-р байранд оров. 1-рт нэрлэгдвэл 10, 2-рт нэрлэгдвэл 7, 3-рт 5, 4-рт 3, 5-рт 1 оноо гэсэн зарчмаар MVP-ийг тодруулсан байна. ЛеБрон 1205 оноо авсан бол Дюрант 609-г авснаар 596 онооны зөрүү гаргажээ. 2000 онд Шак MVP болохдоо удаах байрт орсон тоглогчоосоо 799 оноо илүү авч байж.
2010 NBA “Most Valuable Player” санал асуулгын дүн
| Player, Team | 1-т | 2-т | 3-т | 4-т | 5-т | Оноо |
| LeBron James, Cle | 116 | 5 | 2 | - | - | 1205 |
| Kevin Durant, OKC | 4 | 46 | 31 | 29 | 5 | 609 |
| Kobe Bryant, LAL | - | 43 | 44 | 23 | 9 | 599 |
| Dwight Howard, Orl | 3 | 27 | 30 | 29 | 22 | 478 |
| Dwyane Wade, Mia | - | 1 | 6 | 19 | 25 | 119 |
| Carmelo Anthony, Den | - | 1 | 3 | 8 | 19 | 65 |
| Dirk Nowitzki, Dal | - | - | 3 | 7 | 19 | 55 |
| Steve Nash, Pho | - | - | 3 | 6 | 16 | 49 |
| Deron Williams, Utah | - | - | 1 | - | 2 | 7 |
| Amare Stoudemire, Pho | - | - | - | 1 | 2 | 5 |
| Manu Ginobili, S.A. | - | - | - | 1 | - | 3 |
| Chris Bosh, Tor | - | - | - | - | 1 | 1 |
| Joe Johnson, Atl | - | - | - | - | 1 | 1 |
| Stephen Jackson, Cha | - | - | - | - | 1 | 1 |
| Chauncey Billups, Den | - | - | - | - | 1 | 1 |
loading...





tasartsan gar
loading...
kobe ch aguu toglogch shuu zaluuchuudiin hamtaar terguuleld yvaal bhiimaa
loading...
hojih yostoi hundee ochij
loading...
avarga bolooroi busad ni ch yahav
loading...
LeBron James bol yahiin argagui odoo tsag ueiin hamgiin shildeg toglogch,haan gej helehed boloh bh!tuund sagsan bumbugchid bh yostoi buh yum bdag.usrelt shidelt dunk hurd huch avhaalj sambaa!uneheer aguu toglogch yumdaa Jamesgui bol Cavs playoffd ch shalgarahgui bag shu de uneniig helehed!bi gehde LeBroniig neeh aimar shuteed bdaggui,zugeer l bodloo helj bna!harin Flash maani yasan baga sanal avaa ve 100 hedhen sanal!ireh season sain bagt ochih yumu bagtaa sain toglogchdiig avchraad MVP avaasai!Ene jil Spurs Orlando 2 finald uldeh bhaa!ene jil Cavs avraga avch chadku bh!ter tusmaa Lakers,Boston buur ch dachihgui!
loading...
odoo barag lebronii uye ehelj bnada…
jordanii zalgamjlagch irgen irlee gehed helj bolohnee…
Uragshaa….
Gehdee WADEg buu mart……………..
loading...
LeBron tasartsoon 1 esreg 1 hamgaalj chadah toglogch bhgue. Bowen l bsin. Go SRURS Go. GO Manu Ginobili. manai Emanuel ene jagsaaltand bshd hehe
loading...
Cavs avarga avch chadah uu? ma bostong barah uu? harj l baiya
loading...