Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт, Онцлох » Монголын автоспортын 55 жилийн ойн мэнд хүргэе !

GD Star Rating
loading...

1955 онд анх Монгол улсад мотоспорт үүсэн байгуулагдсан түүхтэй. Спортын олон хорхойтнуудыг араасаа байлдан дагуулдаг энэхүү спорт манай улсад үүсэн хөгжсөний 55 жилийн ой тохиож байна. Монголын автомашин мотоциклын спортын холбоо түүхт ойгг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн арга хэмжээнд тус спортын үе үеийн ахмадууд, Монголын автомашин мотоциклын спортын холбооны удирдлагууд багш дасгалжуулагчид болон тамирчид хүрэлцэн ирсэн юм.

Тус ойн арга хэмжээний үеэр Монголын автомашин мотоциклын спортын холбоо, МҮОХ-ны хурлын танхимд Баярын хурал хийж, МҮОХ-ноос үе үеийн ахмад тамирчид болон шилдгүүдийг шагнаж урамшууллаа. Тухайлбал ахмад тамирчин Мотоспортын ОУХМ З.Батцэнгэлийг “Олимпийн алдар” медалиар, ОУХМ Д.Дашдоржыг БХТН-ийн “Алдрын од”, ОУХМ Ю.Эрхэмбаярыг БТСГ-ын “Спортын алдар”, ОУХМ Ц.Нямдоржыг ЗТБХБЯ-ны “Онц тээвэрчин” медалиар шагнасан бол мотоспортын Ази тивийн аварга ОУХМ Э.Халиунболдыг Биеийн тамирын “Тэргүүний ажилтан” цол тэмдгэээр тус тус шагнаж урамшууллаа.

Өнгөрөгч 02-р арын 21-нд Филиппиний Пуэрто Фрэнцеса хотноо болсон мотоспортын бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны уралдаанд манай тамирчин ОУХМ Э.Халиунболд түрүүлсэн бол тэрээр 3-р сарын 28-нд мөн тус улсын Манила хотод болсон Азийн аваргын 2-р гарааны уралдаанд 3-р байранд шалгарсан амжилттай байна.

Тус спортоос ОУХ Халунболд, Ган-Од, Тэмүүжин, Баяржаргал нарын шилдэг залуу тамирчид төрөн гарч тэмцээн уралдаанд амжилтаа улам ахиулан оролцсоор байгаа юм. Дашрамд дурьдахад М-ын авто машин Мотоциклын спортын холбоо Азийн аварга шалгаруулах цуврал уралдааны 4-дэх гарааг ирэх 9-р сард өөрийн эх орондоо буюу Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авсан билээ.

GD Star Rating
loading...
Монголын автоспортын 55 жилийн ойн мэнд хүргэе !, 8.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: