loading...
Италийн лигийн 36-р тойрогт хүснэгтийг тэргүүлэгч 2 баг тус бүрийн ялалтаа авлаа. Бяма баригт Рома Пармагийн талбайд зочлон тоглосон. Раниери энэ хариуцлагатай тулаанд Лука Тониг суулгаж довтолгоондоо Тоттиг тоглуулсан байв. Өнгөрсөн Лациотой хийсэн тулаанд багтаа төдийлөн тус болж чадаагүй Ромын капитан энэ удаа гялалзтал тоглож нэг гоол оруулж, мөн нэг гоолын дамжуулалт өгчээ. Харин Ромагийн санааг зовоож байгаа асуудал бол Мирко Вучиничийн бэртэл. Монтенегро эр 46 дахь минутад Лука Тонигоор сэлгэгдсэн юм. Гэхдээ түүний бэртэл тийм ч хүнд биш бололтой.
Энэ тулаанд Ромагаас Тотти болон Таддэй нар хамгийн үр дүнтэй тоглосон. Гэвч сүүлийн үеийн мэдээгээр Таддэй багтайгаа гэрээний асуудлаар тохиролцож чадаагүй тул Фиорентина руу шилжилж магадгүй болоод байна.
тоглолтын тойм ПАРМА – РОМА
Ингээд Рома хэсэгхэн хугацаанд ч гэсэн дахин лигийн хүснэгтийн тэргүүнд заларч эхэллээ. Хэрвээ ням гаригт Лацио Интерийн ялж чадвал тэдний тэргүүлэл ирэх тойрог хүртэл үргэлжлэх боломжтой байсан. Энэ тулааны өмнө яригдаж байсан нэг зүйл бол Лацио өөрсдийн дербигээ лигт түрүүлүүлэхийг хүсэхгүй учир Интерт ялахад амар байх болно гэж байсан. Үнэндээ италийн хөлбөмбөгийг тойрсон 2006 оны шүүгч нарын асуудал дахин сэргээд байгаа энэ үед дахин тийм зүйл хийх зүрхтэй нэгэн байхгүй л байсан болов уу. Харин Лациогийн фенүүд Интерийн талд байгаагаа ил тодоор илэрхийлж байлаа. Тоглолт ерөнхийдөө Интерийн бүрэн давамгайлал дор өрнөсөн бөгөөд бүтэн 90 минут тэд довтолсны эцэст 2 : 0-ээр ялалт байгуулжээ.
Самуель 45 дахь минутад Шнайдерийн дамжуулалтаар мөргөж, дараа нь 70 дахь минутад мөн л булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж Мотта 2 дахь гоолыг оруулжээ. Мэдээж хэрэг Ромагийн фенүүдээс тоглолт шударга бус болсон хоёр багийнхан хоорондоо тохиролцсон гэх зэргэээр шүүмжлэл үүсгэж байгаа ч батлагдсан зүйл алга байна.
Энэ лхагва гаригт Интер – Рома багууд Италийн цомын финалд өрсөлдөнө. Олимпикод болсон энэ тулаанд л дээрхи 2 багийн аль нь илүү вэ гэдэг нь харагдах байх.
Бямба гаригт явагдсан өөр нэгэн тоглолт бол Милан – Фиорентина. 3-р байртайгаа нэгэнт эвлэрсэн Миланчууд энэ удаа Роннигийн пеналтиар өрсөлдөгчөө ялжээ. 87 дахь минутад Амброзини талбайгаас хөөгдсөн ч Виола боломжоо ашиглаж чадсангүй. Сүүлийн үед гоол оруулаагүй шидэт Ронни лигийн 10 дахь гоолоо оруулжээ Түүний хувьд ашигтай дамжуулалтыг 15 өгсөнөөрөө лигийн мэргэн буучдыг тэргүүлж байгаа юм. Тэрээр тоглолтын дараа ”Би багийнхаа төлөө хийж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байна. Дээрээс нь Дунга намайг дуудвал бүр ч баяртай байх болно” хэмээжээ. Хэдийгээр ялсан ч Миланы дотоод уур амьсгал тааруухан байна. Тэдний дасгалжуулагч Леонардог улиралын дараа явна гэж Берлускони мэдэгдсэн. Гэвч бусад албан тушаалтнууд Леог үлдээх бодолтой байгаа аж.
тоглолтын тойм МИЛАН – ФИОРЕНТИНА
Рафаел Бенитезийг авчирч магадгүй байгаа Туриний Ювентус клубын хувьд энэ тойрог гуниг байлаа. Хуучин ноёд Катаньягийн талбайд 1 : 1-ээр тэнцэж ирэх улиралын аваргуудын лигт орох ямар ч найдваргүй үлджээ. Катаньягийн хувьд доод лиг рүү унах аюулаас аврагдсан тул нилээд тайван тоглосон. 24 дэх минутад Потензагийн мөргөсөн бөмбөгийг Буффон хааж чадсан ч Сильвестре нэмчихлээ. Эхний хагас дуустал энэ үр дүн өөрчлөгдөөгүй бөгөөд 50 дахь минутад Пульсений дамжуулалтаар Маркизио гоолдож тэнцээг Ювед авчирчээ.
Ийнхүү бид ирэх улиралд Ювег Европы лигт л харах боломжтой болж байна. Гэхдээ тэд энэ эрхээ баталгаатай болгоогүй гэдгийг дурьдах нь зүйтэй.
| Катания. 18,000 үзэгч. |
| КАТАНИЯ – ЮВЕНТУС – 1:1 (1:0). |
| Катания: Андухар, Потенца, Сильвестре, Терлицци, Альварес, Бьяджанти (Сполли, 68), Карбони, Риккьюти (Ледесма, 58), Иско (Скьячча, 86), Маскара, Макси Лопес.
Ювентус: Буффон, Дзебина (Салихамиджич, 77), Каннаваро, Кьеллини, Гроссо, Поульсен, Мело, Диего (Кандрева, 83), Маркизио, Дель Пьеро (Амаури, 46), Яквинта. |
тоглолтын тойм КАТАНИЯ – ЮВЕНТУС
4-р байранд бичигдэж байгаа Сампдория Ливорног 2 : 0-ээр ялж ирэх улиралын европын эрхээ баталгаатай болгожээ. Тэдний араас нэхэж яваа Палермо хожсон ч 5-р байрандаа хэвээр үлдсэн байна.
| Генуя. 25,000 үзэгч. |
| САМПДОРИЯ – ЛИВОРНО – 2:0 (1:0). |
| Сампдория: Сторари, Дзаури, Гасталделло, Луккини (Росси, 52), Циглер, Семиоли (Падалино, 72), Паломбо, Тиссоне, Маннини, Кассано (Поцци, 85), Паццини.
Ливорно: Де Луча, Пертиконе, Галанте, Бернардини, Раймонди, Бергвольд, Моро (Данилявичюс, 46), Витале, Моцарт (Прутш, 80), Беллуччи (Ди Дженнаро, 46), Лукарелли. |
|
|
| Сиена. 11,156үзэгч . |
| СИЕНА – ПАЛЕРМО – 1:2 (0:1). |
| Сиена: Курчи, Роси, Крибари, Пратали (Терци, 60), Дель Гроссо, Джаджало (Ларрондо, 84), Кодря (Яролим, 75), Экдаль, Геззал, Калайо, Маккароне.
Палермо: Сиригу, Кассани, Кьяер, Бово, Бальдзаретти, Мильяччо, Ливерани, Пасторе (Будан, 90), Ночерино, Микколи (Абель, 64), Кавани (Бертоло, 78). |
|
|
| Верона. 12,000үзэгч . |
| КЬЕВО – НАПОЛИ – 1:2 (0:1). |
| Кьево: Соррентино, Фрей (Де Паула, 68), Мореро, Скардина, Йокич, Сардо, Ригони, Пинци (Арьятти, 87), Марколини (Бентивольо, 73), Граноче, Пеллиссье.
Наполи: Де Санктис, Кампаньяро, Каннаваро, Грава (Ароника, 65), Маджио (Больячино, 83), Пацьенца, Гаргано, Сунига, Хамшик, Лавесси, Денис (Ринаудо, 90). |
|
|
| Кальяри. 6,000үзэгч . |
| КАЛЬЯРИ – УДИНЕЗЕ – 2:2 (1:2). |
| Кальяри: Маркетти, Дессена, Канини, Астори, Агостини, Бьондини, Конти, Джеда (Бароне, 83), Лаццари (Рагацу, 75), Ларривей (Найнгголан, 46), Матри.
Удинезе: Ханданович, Ферронетти (Баду, 50, Квадрадо, 75), Домицци, Дзапата, Лукович, Исла, Инлер, Асамоа, Санчес, Пепе (Флоро Флорес, 86), Ди Натале. |
|
|
| Бари. 10,300үзэгч . |
| БАРИ – ЖЕНОА – 3:0 (0:0). |
| Бари: Жилле, Бельмонте, А.Масиелло, Бонуччи, С.Масиелло, Альварес, Гацци, Альмирон (Донати, 77), Коман (Паризи, 79), Меджиорини (Кастильо, 82), Баррето.
женоа: Скарпи, Томович, Папастатопулос, Кришито, Место, Сапатер (Кофи, 64), Миланетто, Юрич, Скулли (Боаки, 71), Палладино (Шаарави, 71), Аквафреска. |
|
|
| Бергамо. 10,000үзэгч . |
| АТАЛАНТА – БОЛОНЬЯ – 1:1 (1:0). |
| Аталанта: Консильи, Беллини, Капелли, Пеллегрино, Пелузо, Феррейра (Чевантон, 85), Гваренте, Падоин, Вальдес (Дони, 69), Аморузо, Тирибокки (Радованович, 46).
Болонья: Вивиано, Раджи (Хименес, 70), Портанова (Адайлтон, 51), Морас, Бритош, Модесто, Буше, Гуана, Мутарелли (Казарини, 46), Салайета, Ди Вайо. |
тоглолтын тойм САМПДОРИЯ – ЛИВОРНО – 2:0
тоглолтын тойм СИЕНА – ПАЛЕРМО – 1:2
тоглолтын тойм КЬЕВО – НАПОЛИ – 1:2
тоглолтын тойм КАЛЬЯРИ – УДИНЕЗЕ – 2:2
тоглолтын тойм БАРИ – ЖЕНОА – 3:0
тоглолтын тойм АТАЛАНТА – БОЛОНЬЯ – 1:1
|
loading...




ЛАЦИО – ИНТЕР – 0:2 (0:1).
Самуэль, 45 (0:1). Мотта, 70 (0:2)
end eto bish oor l hun gooldson haragdaad bn da.
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...
Dunga llr min Ronn-g duudaachee … kkk
loading...
Empire-g oilgosongvi hen Eto gev
loading...
Ronni-g (shutenee namaig hulbembegt durtai bolgoson hun) delhiiin avargaar neg harchih yumsan.
The Next Ronaldinho – Kerlon
http://www.youtube.com/watch?v=y6Yj7GoXPZw&feature=PlayList&p=5F2B16973A2AB1AF&playnext_from=PL&playnext=1&index=48
loading...
samuel geheer in Eto’o g geed bodsin bnldaa interiin toviin hamgaalagch samuel geed nohor bdagdaa teriig heljamoo hahahehe
loading...
scudito togloom duusaj bh shiv dee ingeed. inter uldsen 2 toirogt hojigdono gj bhgui biz dee. Roma 3 dahid boloh tsomiin temtseend interiig but nirgeed og. negent ligiin avarga boloh ni barag hudlaa bolson uchraas hariugaa ingej avah heregtei. forza roma inter onoo aldaj hojigdoosoi
loading...
video-tai shan delgerengui niitlel bn amjilt
loading...