loading...
Блекбернд ялагдсаны дараа Арсен Венгерийн өгсөн ярилцлагыг хүргэе.
Багийн тоглолтын тухай…
Муу тоглолт боллоо. Ердөө л тэр.
Фабианскийн тоглолтын талаар…
Хоёр гоол хоёулаа алдаа байсан гэж би бодож байгаа. Блекбэрны тоглогч нар бөмбөгөнд хүрэхийг ч бодоогүй. Дандаа хаалгачийг бөмбөгөнд хүргэхгүйг хичээж байсан. Хөлбөмбөгт өөрөө бөмбөг хүрэхгүй мөртлөө өрсөлдөгчийн хаалгачийг бөмбөгөнд хүргэхгүйн тулд тогловол алдаа болдог.
Блекбэрнийтоглогч нар Фабианскийг барьж тоглосон уу…
Мэдэхгүй. Тэдний хувцас солих өрөөнд байгаагүй л дээ. Тэгэхдээ шүүгч ингэхийг нь таслан зогсоох ёстой байсан. Хэн нэгэн чамайг түлхээд байвал хаалгачийн хувьд чамд бөмбөг авах боломж байхгүй болно. Түүний урд байсан хоёр тоглогч манай хүнийг бөмбөгөнд хүргэхгүй гэсэн ганц л зорилготой байсан. Тэд ерөөсөө бөмбөг рүүгээ ч харахгүй байсан шүү. Тэгэхдээ ингэлээ гээд бид сайн тоглосон гэсэн үг биш л дээ. Тэгвэл миний зүгээс тун шударга бус хэрэг болно.
Арсенал яагаад сайн байсангүй вэ…
Зарим нэг хүмүүсийн тоглолтоор тайлбарлаж болох байх л даа. Бас Блекбэрн сайн хамгааллаа. Тэмцэлд биднээс илүү сайн байсан. Нэгийн эсрэг нэг гэсэн тулаануудад биднээс илүү байж чадсан. Бас хоёрдугаар үед 1-1 байхад Ван Перси дээр пенальти өгөх ёстой байсныг өгөөгүй нь бага зэргийн азгүй юм болсон л доо. Аль ч талдаа байж болох байсан даа. Тэгэхдээ ерөнхийдөө Блекбэрны тоглогч нар илүү сайн байж дуэль бүрийг ялж байсан. Тэгээд ирэхээр хожиход бэоршээлтэй болж байгаа юм л аа.
Фабиански шүүгчийн зүгээс илүү хамгаалалттай байх ёстой байсан уу…
Алдаа гарсан үед алдаа гарлаа гэж дуудах ёстой шүү дээ. Шүүгч тэр алдаануудыг гаргахыг зөвшөөрч байсанд би их урам хугарсан. Хаалгачийн хувьд ч шударга бус байгаа шүү дээ. Анзаарагдахгүйгээр сайн хийвэл хийнэ л дээ тэгэхдээ шүүгч бол тэрнийг нь мэдэрдэг байхгүй юу. Илүү сайн хамгаалагдах ёстой байсан. Хаалгачид ямар ч боломж байгаагүй л дээ. Агаарт үсрээд тэнцвэргүй байгаа хүн яах юм бэ?
Энэ тоглолт Фабианскийн итгэлд хэр нөрөө үзүүлэх бол…
Миний бодлоор тэр их сайн тоглосон. Шүүгчийн өөртөө итгэх итгэлд л нөлөөлмөөр байгаа юм.
Айлын талбайд долоон удаа хожигдсон талаар…
Олон баг хожигдож байгаа шүү дээ. Одоогийн байдлаар бид өрсөлдөөнөөс хасагдсан болохоор итгэл байхгүй болчихсон байна. Бид сайн тоглохыг хичээсэн ч ямар нэг юм дутагдаад байгаа нь илт байна. Тэр бол ямар нэгэн юманд зорих итгэл юм. Өнгөрсөн хоёр тоглолтод хожигдсоны шалтгаан нь энэ дээ.
Итгэлийг хэрхэн сэргээх вэ…
Одоо ганц тоглолт үлдсэн. Айлын талбайд биш өөрийн талбайд тоглоно.
Улирлын сүүлийн тоглолтын ач холбогдол, Тоттенхам гүйцээд ирэх боломжийн тухай…
Тоттенхам болон Ман Ситийн талаар санаа зовох шаардлагагүй өөрийн тоглолтод анхаарлаа хандуулж улирлаа сайн төгсгөх талаар санаа зовсон нь дээр болов уу гэж бодож байна.
Сэм Аллердайстай гар барьсан уу…
Барьсаан.
by Цогоо
loading...




2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...
sain coach
loading...
Uzuulelt:
CPU intel 3.0
RAM-1GB
HARD-120GB
MONITOR-LCD 17inch standart
DISPLAY CART-Geforce 7300
CD ROOM-DVD CD Combo
Bolomjiin uneer zarnaaaa. utas 88199595
loading...