loading...
Португалын шигшээ багийг Европын Бразилчууд гэдэг. Энэ нь тэднийг хөлбөмбөгийн самба бүжигчдийн хамгийн ойрын хамаатан болохоор ийнхүү нэрлэсэн хэрэг.
Уран гоёмсог тоглолт, эрч хүчтэй залуус, үзүүштэй тоглолт гээд Бразилчуудаас дутахааргүй гайхамшгийг Португалчууд үзүүлж чаддаг. Ингээд та бүхэнд Португалын шигшээ багийг танилцуулж байна.
ДАШТ-ий түүх :
Европын Бразилчүүд түүхэндээ дөрөвхөн л удаа ДАШТ-д оролцож байсан. Тэдний хамгийн амжилттай оролцсон тэмцээн бол Англид зохиогдсон 1966 оны ДАШТ. Мозамбек гаралтай Эйсебио хэмээх эр тэдний амжилтын гол түлхүүр болж 9 гоолыг тэмцээнийг турш оруулж мэргэн бууч болж байлаа.
Эйсебиотой хамт Бенфикагийн гурвал Жозе Торрес, Антонио Симоес, Жозе Аугусто нарын хослол гайхалтай хослож тухайн үеийн шилдэг баг Бразил, Унгарыг буулган ач хэсгээ тэргүүлж байв. Хасагдах шатанд Португал өдгөө нэг хэсэгт багтаад байгаа Хойд Солонгосын шигшээтэй таарч тун ширүүн тулааны эцэст 5 – 3-аар ялж байлаа.
Домогт ”Хар ирвэс” энэ тоглолтонд 4 гоол оруулж Ази тивийнхнийг ”булшилж” байлаа. Гэвч хагас шигшээд оноолт таарсан талбайн эзэн Англитэй тоглоход өнөөх Эйсебио гоолдсон ч Англиас Бобби Чарльтон түүнээс илүү гарч хоёр гоолыг оруулан багаа финалд шалгаруулж байсан байна.
Ингээд хүрэл медалийн төлөө Португалчууд ЗХУ-н шигшээтэй тоглож 2 : 1-ээр ялж байсан юм. Тухан үеийн Зөвлөлтийн шигшээд Лев Яшин хэмээх гайхалтай хаалгач тоглож байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Энэхүү тэмцээн нь түүний оролцсон хамгийн сүүлчийн ДАШТ байсан бөгөөд шигшээ багийн карьераа ДАШТ-ий хүрэлтэй дуусгах гэсэн хүслийг нь ийнхүү Эйсебио тэргүүтэй Португалчууд тасалдуулсан юм.
Харамсалтай нь үүнээс хойш Португалчууд дахин ДАШТ-д оролцож чадалгүй байсаар 1986 онтой золголоо. 66 онд хүрэл медаль хүртэж байсан бүрэлдэхүүнээс ганц ч тамирчин үлдсэнгүй. Харин тэр үед тоглож байсан Жозе Торрес дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд Португалчуудыг Мексикийн ДАШТ-д шалгахад энэ эрхэм голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг.
Гэвч энэ тэмцээнд Европын Бразилчууд хэсгээсээ шалгарч чадалгүй хомоол хамж нутгийн зүг буцсан. Мексикт болсон ДАШТ-д оролцсон Португалын шигшээгийнхний паянтай ч гэмээр түүхийн тухай ”Салтиллод болсон явдал” хэмээн одоо дурсан ярьдаг. Хэсгийн шатны оноолтоос эхлээд л Португалчудын паян эхэлсэн. Тухайлбал тэд эхний тоглолтоо далайн төвшнөөс дээш 537 метрт оршдог Монтеррей хотод дараагийн тоглолтоо 1600 метрт байдаг Гуадалахарад. Харин багийн үндсэн бэлтгэлээ 2238 метрийн өндөр байдаг Мехико хотод хийхээр хуваарилагдсан байв.
Португалын хөлбөмбөгийн холбооныхон бөөн заргалдаан хийж байж арайхийж өндрийн зөрүү арай бага Салтилло хотод багийнхнаа байрлуулахаар болсон ч энэ хотоо сайн судлаагүйн улмаас хожим толгойгоо барихад хүрсэн юм. Салтилло дахь бэлтгэлийн бааз нь орчи нөхцлийн хувьд авах юм байхгүй, дээр нь орон нутгийн болон гадаадын сэтгүүлчдээс тамирчдыг тусгаарлах ямар ч хамгаалалт байхгүй байлаа.
Тамирчид орон нутгийн багийнхантай бэлтгэлээ хийж, завсар зайгаараа хотын эмсийн хүрээлэнгээр зочилж, дэлгүүрээр тэнэх зэргээр ёстой л холион бантанг нь хутгаж байв. Мексикт болж байгаа зүйлсийн талар сураг ажиг авсан тоглогчдийн гэр бүлийнхэн Португалиас байнга утас цохиж, хөлбөмбөгийн холбооныхон хэрэндээ л сандарч байлаа. За энэ ч яахав тэгсгээд намжсан. Харин үүний дараа шигшээ багийн тоглогчид цалингаа нэмэхийг шаардаж жинхэнэ үйл явдал эхэллээ дээ.
Хэвлэлийнхэн, холбоо, хөгжөөн дэмжигчид бүгд тоглогчдын эсрэг талд зогсож тэднийг шүүмжилж байсан гэхэд болно. Ямар сайндаа нэгэн хэвлэл энэ явдлыг ”Инээд хүрмээр” гэж онцолж байхавдээ. За тэгээд ямар ч байсан тэмцээн эхлэхээс өмнө хоё тал тохиролцоонд хүрч тамирчид тоглохоор болов. Гайхалтай нь ийм их асудал дундаас Португалчуд Английн шигшээг 1 : 0-ээр ялж хэсгийн эхний ялалтаа авч чадсан байдаг. Цорын ганц хожлын гоолыг оруулсан Карлос Манель тэр дороо л хэвлэлийн баатар болж ”од” болсон нь ойлгомжтой. Харамсалтай нь хэсгийн 2 дахь тоглолтын өмнө үндсэн хаалгач Мануель Бенто хөлөө хугалж дахин хөлбөмбөг тоглож чадахааргүй болсон байна.
Түүний сэлгээний хаалгач Витор Дамас хэдийгээр муугүй тамирчин ч энэ бүх дарамт шахалтыг даван туулах сэтгэлзүйн бэлтгэлгүй байжээ. Ингээ Португалчууд 2 дахь тоглолтдоо Польшийн багт 1 : -0-ээр дийлджээ. Хэсгийн сүүлийн тоглолтоо тэд Морокктой хийж 3 : 1-ээр ялагдсанаар нутаг буцахаас өөр аргагүй болсон. Мэдээж хэрэг эх оронд нь тэднийг сайхан уур амьсгалтай угтаагүй нь ойлгомжтой. Энэхүү ”Салтиллогийн хэрэг”-ийн дараа болж Жозе Торрес ажлаа алдаж оронд нь Руй Шебра шигшээн шинэ менежер болсон байна. Мөн Мексикт хэрэг өдүүлсэн тоглогчдийг шигшээ багаас хөөж ”их цэвэрлэгээ” маягийн үйл ажиллагаа явуулжээ.
Үүнээс болж шигшээ багийн хүч нилээд суларсан бөгөөд дахин хүчирхэг баг бүрдүүлэх гэсэээр байтал он удаан жилийг ардаа үдсэн юм. 1990-ээд оны дунд үеэс Португалын шигшээ баг дахин хүчирхэгжиж эхэллээ. Луйш Фигү, Руй Кошта, Виктор Байа, Фернанду Коуту, Серхио Консейсау гээд шилдэг залуус хүч түрэн гарч ирснээр Европын Бразилчуудын ”алтан үе” эхэлсэн гэж үздэг. Энэхүү гайхалтай багийг оргил мөч нь 2000 оны Европын аваргаар тохиосон бөгөөд Нуну Гомеш хэмээх залуу довтлогч энэ тэмцэнээр ”цоорсныг” хөлбөмбөг сонирхогчид тодхон санаж байгаа нь дамжиггүй.
Залуу, эрч хүчтэй тоглогчдоор хүч нэмсэн Португалчууд шөвгийн наймд Туркийг буулган авч хагас шигшээд Францтай таарлаа. Гэвч ид үедээ байсан Зинедин Зиданы сүүлчийн мөчид хийсэн алтан гоолоор Франц финалын тоглолонд шалгарсан юм. Энэ тэмцээн Гомеш 4 гоолтой мэргэн буучдын жагсаалтанд 3-р байранд орж байсан юм.
Мэдээж хэрэг энэ бүхний дараа Поругалыг 2002 оны ДАШТ-д ядах юмгүй шалгарна гэж фенүүд нь найдаж байсан ч бүх зүйл талаар болжээ. Даниел Кеннеди допингийн шинжилгээнд унаж, тамирчдын шагнал урамшууллын тал дээр маргаан дэгдэх зэргээр өнөөх ‘Салтиллогийн хэрэг” дахин давтагдаж эхлэх нь тэр.
Ер нь ч 2002 онд ‘Салтиллогийн хэрэг” дахин давтагдсан гэх хүмүүс олон байдаг. Жишээлбэл ДАШТ-ий өмнө Португалчууд Европын аваргад амжилттай оролцсон ч хагас финалд Фрранцад дийлдсэн. (1984 оны Еврод Португал хагас шигшээ хүртэл тэмцсэн ч Францад нэмэлт цагт ялагдаж байсан).
Урьдчилсан шатанд нэг их асуудалд ороогүй. Хэсэгтээ тэргүүн байр эзэлж Ази тивийг зорих тийзээ захиалж байсан. 86 оны ДАШТ-д бас тэгсэн.
1986 онд үндсэн бүрэлдэхүүний зарим тоглогчид дойнгийн шинжилгээнд унасан. Харин 2002 онд . Даниел Кеннеди үүнийг давтсан.
Эцэст нь хэсэгтээ Америк, Солонгост ялагдаж 3-р байр эзэлсэн амжилттай тэмцээнийг орхиж байлаа. Одоо ч гэсэн Салтиллогийн хэрэг хэмээх үг Португалчуудын дунд хэрэглэгдсээр л байна.
Хэдийгээр ДАШТ-аас хасагдсан ч Португалын фенүүд эх орондоо зохиогдох Еврод ихээхэн найдвар тавьж байлаа. Шигшээ багийн шинэ менежер Луйс Фелипе Сколари ч авьяаслаг нэгэн болохоо нотолж хэсэгтээ 6 оноотой тэргүүн байраар багаа шалгаруулж чадсан. К.Роналду хэмээх ур чадвартай, царайлаг залуугийн оролцсон анхны олон улсын тэмцээн энэ байсан юм
Их шөвөгт талбайн эзэд эртний ”дайсан” Английн шигшээ багтай оноолт таарлаа. Хэрвээ алтан гоолын дүрэм ашиглагдаж байсан бол Португалчууд торгуулийн цохилтоос өмнө ялах боломжтой байсан. Тооны харьцаа 1 : 1 байх үед Руй Кошта 110 дахь минутад Руй Кошта гоолдож багтаа тэргүүллийг бэлэглэсэн. Гэвч 5 минутын дараа Фрэнк Лампард тооны харьцааг тэнцүүлж чаджээ. Торгуулийн цохилт жинхэнэ ”аймшигтай” болж Бекхем, Вассел нар цохилтоо алдсанаар Английн шигшээ мултарлаа. Дараа нь Голландын багтай тоглоход Роналду тэмцээний 2 дахь гоолоо оруулж баг нь 2 :1-ээр ялсан байдаг. Гэвч тэдний гайхалтай түүх финалд хүрээд зогсох учиртай байжээ.
Финалын тулааны үеэр Барсагийн фен Жимми Жамп талбайд гүйн гарч ирээд Барсагийн эмблэмтэй ороолтыг Фигү рүү шидэж олон саян хүнийг ярих зүйлтэй болгосон. Үүнээс ч болсон уу Португалчууд тун тааруухан тоглож 57 дахь минутад Харистеасын гоолыг алдаж 1 : 0-ээр ялагсдан юм. Талбай дээрээ тэр тусмаа финалын тоглолтонд ялагдана гэдэг ямархуу харамсалтай байх нь ойлгомжтой. Энэ тэмцээний дараа ”Алтан үе”-ийн олон агуу хөлбөмбөгчид шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарлаж шилдгүүдээс ганц Луйш Фигү л үлдсэн гэхэд болно.
Гэхдээ мэдээж олон шилдэг залуус шинээр шигшээ багтаа дуудагдсан. Сколаригийн удирдлаган дор залуучууд зонхилсон шинэ ”Португалын шигшээ ” бүрэлдэж чадсан бөгөөд 2006 онд Германд зохиогдсон тэмцээнд хагас шигшээ хүртэл тэмцэж чадсан билээ. Шөвгийн 16-д Голландын багтай хийсэн тэдний тоглолтыг нь ДАШТ-ий түүхэн дэх хамгийн маргаан будилаантай тоглолт гэдэг.
Тухайн үед Барсад хамт тоглож байсан Жио, Декү, мөн Коштинья, Булахруз гээд нийт 4 тоглогч талбайгаас хөөгдсөнөөс гадна талбайн шүүгч Валентин Иванов 16 шар карт өргөж ДАШТ-ий түүхэнд үлдэх ”анти” амжилтыг тогтоосон байна. ”Нюрнбергийн тулаан”-д Португал Манишийн ганц гоолоор ялж шөвгийн наймд үлдсэн. Энэ шатанд тэднийг хоёр жилийн өмнө нүүр тулж байсан Английн баг хүлээж байв.
Премьер лигийн МанЮ багт хамт тоглодог Рүүни-Рөналдү нарыг муудалцуулсан энэ тулаанд Португал торгуулийн цохилтоор ялж 1966 оноос хойш анх удаа хагас финалд үлдсэн юм.
Сонирхуулахад энэхүү ДАШТ-ий дараа К.Роналдуг заналхийлсэн Английн фенүүдийн тоо тоогоо алдсан ч мань эр МанЮ-д үлдэхээр шийдэж байсан юм.
Хагас шигшээд дахиад л Франц, дахиад л Зидан. 2000 оны Европын аваргын хагас шигшээд болсон явдал давтагдаж карьерийн сүүлчийн тэмцээндээ оролцож байсан домогт Зизу Рикардугийн хаалганд торгуулийн цохилтоос хожлын гоолыг Францад бэлэглэжээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтонд Германчууд тэднийг 3 : 1-ээр буулган авсан тул 1966 оны амжилтаа давтаж чадсангүй. Мөн шигшээн бүх цаг үеийн түүхэн дэх мэргэн бууч Педро Паулетагийн сүүлчийн тоглолт энд тохиосон юм.
2008 оны Европын аваргад Португал амжилтгүй оролцож шөвгийн наймд Германд ялагдсан. Үүний дараа шигшээн бүх баг үеийн агуу дасгалжуулагч Сколари халагдаж оронд нь МанЮ-гийн туслах дасгалжуулагч байсан Карлос Кейрош томилогдсон. 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Кейрошын цэргүүд нилээд шүүмжлэлд өртсөн.
Тэд хэсэгтээ Данийн ард орж хасагдах шатанд Боснитой тоглож Өмнөд Африк явах эсэхээ шийдэхээр болсон. Бундеслигт буулгаж байсан Ибишевич, Жеко, Салихович тэргүүтэй Босничуудыг Португалын найдварыг тасална гэж цөөнгүй хүмүүс бодож байсан ч 2 тоглолтын дүнгээр Португал ялж түүхэндээ 5 дахь удаагаа хөлбөмбөгийн их наадамд оролцох боломжтой болжээ.
Хэсгийн шатны сугалаа ч Португалчуудад хүнд туссан. Тэд тэмцээн болгонд үргэлж фаворит байдаг алдарт Бразил, гайхалтай формтой байгаа Дрогба тэргүүтэй Кот’д Ивиор, мөн битүү морьд Хойд Солонгосын багуудтай хамт багтсан. Гоол оруулах мэдрэмжэй довтлогчоор дутмаг Европын Бразилчуудын гол найдвар хагас хамгаалалтанд байгаа. Өмнөх 2006 оны тэмцээнд ч тэд яг иймэрхүү нөхцөл байдлаас л оролцож байсан. Тиймээс Европын Бразилчуудын ямар сенсаац тарих эсэхийг таах аргагүй.
Давуу тал :
Португалчууд арын шуган болон хагас хамгаалалтдаа санаа зовох зүйлгүй. Челсигийн Рикардо Карвалью болон Португийн Бруно Алвеш нар төвийн хамгаалалтад тоглох учир ямар нэгэн алдаа гаргахгүй байх. Мөн тэдний урд хамгаалах хагас хамгаалагчаар Реалын Пепе гараанд гарна.
Хэдийгээр бараг бүрэн улиралыг бэртлээс болж өнжсөн ч энэ нь түүнд нэг ёсны амралт болж байх шиг байна. Одоогоор бэлтгэлдээ гараад байгаа. Эдгээр тоглогчид дээр Жозе Босингва, Дуда, Феррэйра гэсэн шилдэг залуус нэмэгдэнэ. Мэдээж Челсигийн хоёр хамгаалагч өмнөх жилүүдийнх шигээ сайн тоглож чадахгүй байгаа ч тэдний дадлага туршлага маш их хэрэг болох нь ойлгомжтой.
Хагас хамгаалалтын хувьд 2 жигүүр бол ”тасарчихсан”. Атлетикотой хамт Европын лигийн финалд үлдээд байгаа Симао, болон Реалын К.Роналду. Мөн жил ирэх тусам сайжирсаар байгаа МанЮ-гийн Нани, Португалын ирээдүй Моутиньо, Раул Меирелеш, Манише гээд нэмэгдэнэ. Ер нь тэднийг хагас хамгаалалтдаа тулгуурласан баг гэхэд хилсдэхгүй.
Сул тал :
Одоогоос дөрвөн жилийн өмнө ч Португалыг довтолгоо муутай гэж байсан. Одоо ч хэвээрээ. , Боа Морте, Нуну Гомеш хөгширч, Паулета зодог тайлснаас хойш олигтой довтлогч гарч ирээгүй л байна. Спортингийн Льедсон урьдчилсан шатанд ихэнхидээ гараанд гарсан ч олон улсын түвшинд тоглоход хангалттай тоглогч биш. Биеийн хүчний тоглолт муутайгаас гадна дэмжлэг л байхгүй бол урд ганцаараа юу ч хийж чаддаггүй. Тиймээс гоол оруулах асуудлыг хагас хамгаалагчдадаа найдсан ч бараг зөв байх.
Дасгалжуулагч : Карлош Кейрош
Энэ эрхмийг Португалын ”Алтан үе”-ийнхэн буюу Фигү, Руй Кошта, Паулета зэрэг тоглогчдыг нээж илрүүлсэн гэдгийг мэдэх хүн цөөхөн байх. 1990–1991 оны хооронд Карлош Португалын 20 хүртэлх насны шигшээ багийг удирдаж байхдаа дээрхи шижигнэсэн залуусыг өөрийнхөө гарыг хүмүүжүүлсэн гэдэг. 1991–1993 он хүртэл шигшээ багийн менежерээр ажиллаж байгаад холбооны удирдлагатай муудалдаж ажлаа хүлээлгэн өгч байсан байна.
Үүний дараа Португалын их гурвалын нэг Спортинг багт очиж ажилласан ч бас л 2 жил болоод халагдсан. Учир ь хүчирхэг бүрэлдэхүүнтэй багийг тааруухан удирдаж ердөө ганц удаа цомын тэмцээнд түрүүлүүлсэн нь багийн эздэд таалагдангүй.
Эндээс түүний дасгалжуулагчийн их аян эхэлж Япон, Араб, Өмнөд Африк хүртэл очиж багууд удирдаж байлаа. Улмаар 2002 онд МанЮ-гийн туслах дасгалжуулагчаар томилогдсон. Тухайн үед Фергусоны туслах байсан Макларен Английн шигшээтэй хамт ДАШТ-д оролцохоор явсан байсан тул тэрээр энэ албанд үлдсэн хэрэг. Түүнийг ирсэн жил МанЮ Арсеналыг гүйцэж лигийн аварга болсон бөгөөд Испаний эзэн хааны Реал Мадрид Карлошыг хараандаа авч ”Галактико”-г удирдах ээлжит хүнээр нэрлэсэн юм.
Мэдээж хэрэг домогт Зидан, Фигү, Раул, Карлос гээд агуу тоглогчидтой хамт ажиллахыг хэн хүсэхгүй байх билээ. Дээрээс нь тэр зун (2003) Реал МанЮ-гаас Бекхэмийг авчирч жинхэнэ оддын цуглуулгыг бүрэлдүүлж өгчээ. Гэхдээ Флорентино Перезийн наймааны зах дээр хэтэрхий их ”шоудаж” байгаа нь анхнаасаа л Кейрошд таалагдсангүй. Макелелег зарах нь зөвхөн Перезийн шийдвэр байсан бөгөөд Карлош хичнээн дургүйлхээд үүнд нь нөлөөлж чадсангүй.
Сонирхолтой нь тухайн үед Портуд тоглож байсан Пепег (одоо Реалд байгаа) Карлош ирээдүйтэй тоглогч хэмээн 2 сая еврод багтааж худалдаж авахыг Перезээс хүссэн ч мань эр зөвшөөрөөгүй гэдэг. Гэтэл хэдхэн жилийн дараа энэ эрийг 30 сая хүрнэ гэж хэн төсөөлөх билээ дээ. Шинэ улиралыг Реал эрчтэй эхлүүлж Супер цомд 3 : 0-ээр ялсан улиралын төгсгөл рүү амжилт нь буурсаар 4-р байр эзэлсэн амжилтаар Ла лигийг өндөрлүүлжээ.
Ингээд түүний Испани дахь карьер хар дурсамжуудтай өндөрлөсөн юм. 2004 оны 6 сард Кейрош МанЮ-тай дахин гэрээ байгуулж эргэн ирлээ. Түүний эргэн ирэхэд дургүй хэд хэдэн хүн байсны дотор багийн ахлагч Рой Кин багтаж байв. Кин ч үүнийгээ ил тодоор хэлж байсан юм. Магадгүй Киний МанЮ-гаас явсаны гол шалтгаан энэ ч байж мэдэх юм.
2008 оны Европын аваргын дараа Португалын хөлбөмбөгийн холбоо Сколариг ажлаас нь чөлөөлж байгааагаа зарлахад түүний орлогчоор хэн ирэх тухай нилээн маргаан явагдаж байв. Нэг хэсэг нь Моуриньо гэж байхад нөгөө хэсэг нь Зико гэж байв. Эцэст нь ”Алтан үе”-ийн загалмайлсан эцэг Карлош шигшээ багийн жолоог атгасан билээ. Урьдчилсан шатанд түүний удирдлаган дор Португал сайн тоглож чадаагүй ч жинхэнэ тэмцээнд өөрийгөө харуулна гэж найдаж байядаа.
Гол найдвар :
Дөрвөн жилийн өмнө Роналду ялагдах тоолондоо нулимс дуслуулсан бяцхан хүү байсан бол одоо сэтгэлзүй, ур чадвар гээд бүх зүйлээрээ дэлхийн шилдэг болон төлөвшсөн өв тэгш тоглогч болжээ.
Зөвхөн өөрийгөө бодоод хувийн тоглолтыг их хийдэг байсан дутагдлаа засаж одоо жинхэнэ Португалын багийн ахлагч гэж хэлэгдэхээр сайн тоглож байгаа.
Өнгөрсөн зун дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч гэсэн хэргэмийг домогт Зизугаас булааж авсан. Ерөнхийдөө өөрийнхөө үнийн дүндээ дөхөж очих тоглолыг үзүүлж чадаж байгаа. Роналдугийн хувийн чадварын ачаар Реал сүүлийн тойргийн тоглолтуудад оноо алдалгүй Барсагийн араас нэхэж байна.
Лиг өндөрлөхөд 3 тойрог үлдээд байгаа учраас Эзэн хааны багтай хамт аварга болох найдвар түүнд байсаар л байгаа.
loading...




suga ronaldo
loading...
Спортын цонхынхонд хэлэхэд ингээд Дэлхийн Аваргад оролцож байгаа багуудыг өдөрт нэгийг танилцуулаад байвал их сайн байна.
Гоё мэдээлэл байна
loading...
malchin mine ronaldo suga bol chi bur yu bj taarah bol? portugal ene jil zoonoosoo 1-r garch irnee
loading...
2 honogt negiig ch yumuu tanilsuulaad bhad zugeer. shan niitlel bna. amjilt.
loading...
1eer ch yu yum be harin 2r garah bh Brazil 1r garah blgui de !. Neeree tegvel zugeer l yum shigshee baguudig tavibal
loading...
Uzuulelt:
CPU intel 3.0
RAM-1GB
HARD-120GB
MONITOR-LCD 17inch standart
DISPLAY CART-Geforce 7300
CD ROOM-DVD CD Combo
Bolomjiin uneer zarnaaaa. utas 88199595
loading...
zuka and min tegj yarij bolkuee portugali uhlin zond bgaa deeres ni tednii huvid braziliig guitseh bureldehun bhku shuu dee. c.ronaldo aguu tamirchin gehdee brazil bol bol agu holbombogiin uls gantsara 11n shildegiin esreg shuu dee
Brazil avchaasai
loading...
GOY NIITLEL BNA . NEEREE BAGUUDIIG TSAG ZAV BVAL MEDEELEL TSUGLUULAAD NIITLEVEL SONIRHOLTOI L YUM. BUGDIIG NI BISH YUMAA GEHED TOP-UUDIIG NI
. AMJILT SPORTNEWS
loading...
Drogba kalou 2-g martaj bolohgui
loading...
goy bolj, portugal neger garahad hetsuude er n ali ch bag n negeer garahad hetsuu, neger garah baitugai hesgese shalgarhad mash ih asuudaltai baina! ronaldo uul n neg avarga avchval odoo terend ene dashd teged 14 oni dashd gee l zodog tailah uldene tiimes ene jil l ug n avah yostoi daanch shigshe n tiim ch sain bish bdag
loading...
luiz felipe scolari negen udaa herev nadad ronaldo shig dovtlogch bsan bol bi portugaliig delkhiin avarga bolgohod amarhan bnaa gsn bdag tegeheer yah argagui portugaliin sul tal bol CF (centre forward)
loading...
Portugal 1 eer garna gedeg bol hetrsuu uhliin G hesegt brazil , dorgba , korea bgaa, brazil 1000 n sain hol bombogchnoos shilj bgaad songoj bgaa, harin potugal dovtolgoond hench alga bshde , hagasaar bol dutah yumgui ter medeej nani , c.ronaldo, geel harin hamgaalalt bas sainguiee , chelsea giin carvhelo bol gaihaltai. ferraere berteltee neleen udsan forum muu blee , bosingva bertel duusch bgaa dajgui togolj magadguie eri ni alag ereen bnadaa portugal . brazil bol buh yum togs shuudee , za za tsomooroo yu bolohiin harj baiya te . Mr Aragorner
loading...
Hi all ene jiliin delhiin avarga mash goy bolno gedegt itgeltei bna portugal-iin hubid bol hagasuud uneheer sain bga ronaldo bol todorhoi nani-iin toglolt umnuh jilvvdees shal ondoo bolson 2 jigvvr bolon simao maniche-iin hucheer nileed evgui ursuldugch bolnoo. gehdee GO GO BRAZIL
loading...
minii bodloor Barzil1eer 2oor Zaanuud garah bhaa tgher Portugald naidvar bhgu gj bodjina
loading...
bayrallaa Баярсайхан saihan bichsen bna daraa daraagiin ulsuudiig huleej baiy amjilt zaluusaa
loading...