loading...
Премьер лигийн 37-р тойргийн сүүлийн тоглолтууд явагдлаа. Арсеналчууд Блекберний талбайд зочлон 2 : 1-ээр ялагдаж Тоттенхэмд гүйцэгдэх аюулд ороод байна. Учир нь Тот 1 тойргийн тоглолт дутуу байгаа учраас тэднийг гүйцэх боломжтой юм. Бэртлээсээ эргэн ирж бага багаар формондоо орсоор байгаа Ван Перси 14 дэх минутад булангийн цохилтыг мөргөж Арсеналчуудад тэргүүлэл бэлэглэсэн. Голланд эр энэ улиралын 8 дахь гоолоо оруулж байгаа.
Хэрвээ бэртээгүй бо түүний гоол үүнээс олон байх байсан бизээ. Улиралын турш хангалттай олон удаа багаа хөөдсөн Фабиански харин өөртөө итгэлтэй сайн тоглож олон аюултай довтолгоог зогсоож байв.Гэтэл магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр 43 дахь минутад Фабиански булангийн цохилтыг хатгаж гаргахдаа алдаа гаргаж айлд бэлэглэлээ.
Үүнийг нь ашигланд Давид Данн гоолдож тооны харьцааг 1 : 1 болгожээ. 63 дахь минутад Ван Персиг довтолгоонд орж байхад Сальгадо алдаа гарган унагаасан шүүгч торгуулийн цохилт өгсөнгүй. Шүүгчийн энэ шийдвэр Венгерийг нилээд бухимдуулсан бөгөөд удалгүй бүр ч уурлуулсан шийдвэрийг талбайн шүүгч гаргажээ. 68 дахь минутад Блекберний булангийн цохилтын үеэр Фабианск дээр эсрэг багийнх нь тоглогчид шавсан байлаа.
Улмаар мань олон тоглогчдын дундаас бөмбөгөнд хүрч чадалгүй Самбагийн гоолыг алджээ. Мэдээж хэрэг 16 дотор хаалгачтай тоглох хориотой байдаг ч шүүгч энэ гоолыг тооцсон юм. Сүүлд сэлгээгээр Аршавин, Эдүардо нар орж ирсэн ч тэнцээний гоолыг оруулж чадсангүй. Ингээд Буучид 9 дэх ялагдлаа амсаж 72 оноотой хэвээр үлдлээ. Одоо сүүлийн тойрогт тэд нэг хотын Фулхэм багтай тулна.
Доод лиг рүү унахгүйн төлөө тэмцэлдэж байгаа Халл сити эцсийн найдвараа алдаж ирэх улиралд премьер лигт тоглож чадахгүй боллоо. Өнгөрсөн улиралд тэд Фил Брауны ачаар сүүлийн мөчид дээд лигт үлдэж байсан бол энэ удаа Вигантай тэнцэж өөрсдийн боломжоо үгүй хийжээ.
Блэкберн. 26,138 үзэгч.
БЛЭКБЕРН – АРСЕНАЛ – 2:1 (1:1).
Гоол : Ван Перси, 13 (0:1). Данн, 43 (1:1). Самба, 68 (2:1). Видео.
Шар хуудас : Грелла, 25, Педерсен, 59 (Блэкберн), Сильвестр, 65, Кэмпбелл, 90 (Арсенал).
Блэкберн: Робинсон, Сальгадо, Самба, Нельсен, Живе, Педерсен, Эндрюс, Грелла (Хойлетт, 58), Данн (Джонс, 85), Ольссон, Робертс. Арсенал: Фабяньски, Санья, Кэмпбелл, Сильвестр, Траоре, Эбуе (Эдуардо, 78), Диаби, Насри, Уолкотт, Вела (Аршавин, 67), Ван Перси.
Уиган. 20,242 үзэгч .
УИГАН – ХАЛЛ СИТИ – 2:2 (1:1).
Гоол : Мозес, 30 (1:0). Аткинсон, 42 (1:1). Каллен, 64 (1:2). Гохури, 90 (2:2).
Шар хуудас : Гохури, 63, Мельхиот, 77 (Уиган).
Уиган: Стойкович, Мельхиот, Калдуэлл, Гохури, Фигероа, Хорди Гомес (Скотлэнд, 79), Уотсон, Диаме (Шарнер, 82), Маккарти (Синклэйр, 65), Мозес, Родальега. Халл Сити: Дюк, Менди, Муюколо, Гарднер, Доусон, Аткинсон, Боатенг, Кэйрни, Килбэйн, Каллен, Веннегоор (Фолан, 70).
loading...





arsenal mine yagaad l azguiteed bna daa
video g n uzeed setgeleer unav http://www.csports.mn/video/2010-03-24-11-00-06/332-blackburn-2-1-arsenal-gw-37-b
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...