loading...
29. Залуу од Нейл Робертсон Алистер Картерийг 17-12 харьцаагаар хожиж, Эдди Чарьлтоноос хойш 35 жилийн дараа ДАШТ-ний үзүүр түрүүнд хүрсэн хоёр дахь Австралийн тамирчин боллоо. Эхний хэсгийн тоглолтонд 6-2 харьцаагаар гол давууг олж авч чаджээ. Хоёрдугаар хэсгийн тоглолтонд тэд тэнцүү хожил авч 10-6 Нейл давуу харьцаагаа хадгалж чаджээ. 3-р хэсгийн тоглотонд Робертсон 5-3 тэргүүлж тоглотын харьцааг 15-9 болгож,ялалтанд зөвхөн 2 хожил дутуу болгожээ. Сүүлийн хэсгийн тоглолтонд Алистер 3 хожил авч чадсан боловч Нейл өөрийн хэрэгтэй 2 хожлоо авч анх удаагаа ДАШТ үзүүр түрүүнд хүрлээ. Тоглотын явцад Робертсон 4 удаа 100 онооны ээлж хийсэн нь түүний чанар чансааг харуулж байна.
Хожлын оноонууд:
1-р хэсгийн тоглолт: 60-7, 124(124)-8, 92(91)-11, 124(47,76)-0, 49(45)-64(40), 85(52)-27, 0-107(38,69)
2-р хэсгийн тоглолт: 140(140)-0, 74(36)-67(35), 32-55(35), 27-100(76), 12-82(33), 0-82(81), 84(59)-8, 104(104)-0
3-р хэсгийн тоглолт: 34-56, 92(48,43)-0, 117(116)-8, 79(78)-5, 98(51,38)-1, 21-65(41), 1-72(55), 62-51(50)
4-р хэсгийн тоглолт: 40-88(64), 4-109(71,37), 62(35)-51(36), 37-69, 75(36,35)-4
30. 2006 дэлхийн аварга Шотландын Грээм Дотт английн тамирчин Марк Селбийг 17-14 харьцаагаар хожиж,2004 оноос хойш гурав дахь удаагаа ДАШТ-ний үзүүр түрүүнд үлдлээ. Грээм Дотт даваа ахих тусам тоглолт төлөвшиж улам өөртөө итгэлтэй болж, Марк Сэлбийд боломж олгохгүй тэргүүлсээр байгаад хожил авч чадлаа. Эхний хэсгийн тоглотын дараа 5-3 тэргүүлж, дараагийн хэсгийн тоглолтонд 10-6 болгосон байна. Сонирхолтой нь Грээм Дотт ДАШТ-нд 146 оноог хийж чадсан хоёр дахь тамирчин болж чадсан байна. Анхны 146 оноог Марк Аллен хоёрын даваанд хийж байсан бол түүнийг Дотт ийнхүү давтжээ. Одоо тэд дээд онооны 10000 фунтыг хувааж авах боллоо. Мэдээж хэрэг хэн нэгэн нь 147 хийгээгүй тохиолдолд. Гурав дугаар хэсгийн тоглолтонд тэд тэнцүү тоглож тоглолтын харьцаа 14-10 болж сүүлийн хэсэгт хүрсэн байна. Дөрөв дэх хэсгийн тоглолт тун чиг сонирхолтой болов. ДАШТ-ний түүхэнд 14-10 харьцааны давуу байдлаас хожигдож байсан хоёрхон удаа тохиолдож байжээ. Энэ удаа Марк 46, 76, 83 оноонуудыг нэг ээлжинд авч тоог 14-13 гайхалтай нэхэх тоглолтыг үзүүлэх нь үү гэтэл. Дараагийн 2 хожил ээлжлэн авч 15-14 болсны дараа Грээм өөрийн хэрэгтэй хоёр хожлыг удаан тоглосны эцэст авч үзүүр түрүүнд шалгарлаа.
Хожлын оноонууд:
1-р хэсгийн тоглолт: 105(79)-27, 53(53)-68(35), 71(70)-19, 77(48)-6, 26-65, 68(50)-10, 105(93)-4, 142(142)-0
2-р хэсгийн тоглолт: 73(49)-54(54), 66(6)-68(63), 0-84(51), 84(84)-19, 146(146)-0, 6-58, 66(66)-52, 92(86)-4
3-р хэсгийн тоглолт: 44-82, 65(60)-66(66), 68(57)-8, 19-72(38), 0-72(67), 73(41)-39, 75(56)-2, 64(51)-45
4-р хэсгийн тоглолт: 67(46)-37, 30-80(79), 0-83(83), 67(47)-0, 6-99(37), 87-45
Хагас шигшээ тоглолт
Нейл Робертсон (Австрали) 17-12 Алистер Картер (Англи)
Грээм Дот (Шотланд) 17-14 Марк Сээлби (Англи)
Graeme Dott 146 break part 1 , Graeme Dott 146 break part 2
Г. Бүрэндэй
loading...




Sain u Buree, bi Erhuu poli-d bolor hatana 2toi geologyd surch bsan, chi alma ata damjij nisdeg hamt hul bumbug toglodog bailaa da zaluuda.
loading...
Buree amjilt !
loading...
Sanaj sanaj baina. Bi odoo ch gesen hulbumbug togloj l baigaa. Сонирхогчийн түвшинд. ХХБанк, Дельта-д тоглодог. Одоо манайд хэдэн ногоон талбайтай болсон нь хүмүүс хөлбөмбөг их тоглох болжээ. Биднийг хүүхэд байхад ийм байсан бол ч … Харин снукер хааяа тоглож байгаа. Дуртай. Та нарт ч бас амжилт хүсье.
loading...
Robertson 18 – 13 Dott
loading...