Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МССХ » Спортын сэтгүүлчид Антальяд чууллаа

GD Star Rating
loading...

Дэлхийн спортын чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийг нэгэн чиглэл дор нэгтгэсэн Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбооны 73 дахь удаагийн конгресс Туркийн Анталья хотноо 4 сарын 28- 5 сарын 3-нд зохиогдлоо. Энэхүү хурлаар олон асуудал хэлэлцсэний дотроос спорт ба вэб мэдээллийн хэрэгслийн тухай түлхүү ярилцжээ.

Спортын төрөлжсөн болон олон төрлийн чиглэлээр бичдэг вэб хуудаснууд ирээдүйд хэрхэн ажиллах, мэргэжлийн түвшинд хэрхэн контент бэлдэх, тэдний ямар ирээдүй хүлээж буй, сэтгүүлчид түүнд хэрхэн бэлтгэгдэх зэрэг асуудал ярилцацгаасан байна.

Эдгээр илтгэлийг ОУОХ-ы медиа комиссийн дарга Австралийн Кевин Гаспер, Getty Image-ийн ерөнхий менежер Кейн Майнардис, Италийн Газетто делло Спорт сонины онлайн хэлтэсийн захирал Диего Антонелли, NBC спортын Алан Абрахамсон уншжээ.

Интернэтийн асуудал гол сэдэв байсан бол Сингапурын хүүхдийн анхдугаар олимпод AIPS картыг эзэмшигч Олон Улсын Спортын сэтгүүлчид шууд сурвалжлага хийх эрхтэй болсон нь сэтгүүлчдэд тун таатай мэдээ болсон. ОУОХ-ы төлөөлөгчид цаашдаа Лондоны олимпод энэхүү картыг эзэмшигчдэд илүү өндөр боломжийг олгох боломжтой хэмээн мэдэгджээ.

Хурлын үеэр мөн Омега цагны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Орчин үеийн техник технологийн дэвшил цагны системд хэрхэн нэвтэрч, хэрхэн ашиглагдах тухай мэдээллийг хийж СЕКУНДЭД НЭГ САЯ зураг гаргах боломжтой хэмээн олныг ангайлгалаа.

Энэхүү хуралд МССХ-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар оролцжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: