loading...
Тайландын нийслэл Бангкок хотноо жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн явагдлаа. Жүдо бөхийн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 9 жинд 14 тамирчид хүч үзсэн бол залуучуудын аварга шалгаруулах тэмцэнд 8 жинд 16 тамирчид хүч үзлээ.
Эмэгтэйчүүдийн төрөлд манай долоон тамирчин хүч сорьж бүгд медаль авч сайхан амжилт үзүүллээ. Тэмцээний өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс седаль хүртсэн тамирчдыг таницуулая.
52 кг-д Хэнтий аймгийн тамирчин Б.Ганхайч алтан медаль, 57 кг-д “Тэмүжин” Спорт Сургалтын төвийн тамирчин Б.Цэнд алтан медаль, 40 кг-д СХД-ийн тамирчин Б.Цэрэнчимэд хүрэл медаль,
44 кг-д Дархан-уул аймгийн тамирчин Э.Базаррагчаа хүрэл, 48 кг-д ОБЕГ-ын “Аврагч” клубын тамирчин Э.Гэрэлмаа хүрэл, -63 кг-д “Женко” клубын тамирчин С.Адилцэцэг хүрэл, +63 кг-д мөн “Женко” клубын Э.Хандармаа хүрэл, 55-д “Тэмүжин” Спорт сургалтын төвийн тамирчин Г.Алтанбагана хүрэл, -66 кг-д ОБЕГ-ын “Аврагч” клубын тамирчин Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.
Ийнхүү манай эмэгтэй тамирчид багаараа хоёрдугаар байранд шалгарсан байна. Дашрамд дуулгахад Олон улсын олимпийн хорооноос санаачлан дэлхийн хүүхдийн олимпийн анхдугаар наадмыг энэ оны наймдугаар сард Сингапур улсад зохион байгуулах билээ.
Нийт 205 ҮОХ-г төлөөлсөн өсвөрийн тамирчид зуны олимпийн хөтөлбөрт багтах 26 төрлөөр энэхүү олимпод өрсөлдөх юм. Манай улсын хувьд жүдогийн тамирчин Д.Дөлгөөн анхны эрхийг аваад байсан бол Монголын триатлонч охин Т.Энхжаргал өнгөрсөн долоо хоногт “Сингапур-2010” хүүхдийн олимпод оролцох эрхтэй болсон байгаа.
Тэгвэл энэ сарын 1-2-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Узбекстаны Ташкент хотод болсон “Сингапур-2010” хүүхдийн олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн болж, манай өсвөрийн тамирчид гурван хүрэл медаль хүртсэн байна. Тамирчдын амжилтыг харгалзаж үзээд, охидын 60 кг-ын жинд өрсөлдсөн Б.Батцэцэгт хүүхдийн анхдугаар олимпийн наадамд өрсөлдөх эрх олгохоор болжээ.
Ингэснээр манай улс одоогийн байдлаар “Сингапур-2010”олимпийн наадамд жүдо, триатлон, чөлөөт бөхийн төрөлд тус бүр нэг эрх аваад байна.
loading...



