Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » FIFA-2010 » Кот’д Ивиор буюу ‘Заанууд”

GD Star Rating
loading...

SN 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Эдгээр танилцуулгууд тун удахгүй нээгдэх манай сайтын ДАШТ 2010 гэсэн хэсэг багуудын танилцуулга хэсэгт багтах юм. Энэ удаа Африкийн шилдэг баг Кот’д Ивиорчуудыг танилцуулж байна.

ДАШТ-ий түүх :

2006 оны ДАШТ-аас өмнө дэлхийн хөлбөмбөгт Кот’д Ивиор гэсэн нэр танил бус байсан нь нууц биш. Анхны олон улсын тоглолтоо Бениний шигшээ багтай 1960 онд хийж 3 : 2-оор ялж байсан үеэс хойш олонхи Африкийн багуудын адил Дэлхийн аварга гэдэг тэдний хувьд зөвхөн мөрөөдөл байсаар ирсэн. Тэгвэл 2006 оны ДАШТ энэ бүхнийг орвонгоор нь өөрчилж хөлбөмбөгийн ертөнцөд Африк тивийнхэн цахиур хагалах цаг ирсэн гэдийг харуулсан юм. Хэдийгээр өмнө нь Африкийн цомын тэмцээнд нэг удаа түрүүлж (1992), нэг удаа хүрэл медаль зүүж байсан ч (1986) энэ нь дэлхийн аваргатай харьцуулвал өчүүхэн амжилт. Тэгээд ч тэр үеийн Африкийн цом өнөө үеийнхээс хавьгүй чансаа муутай тэмцээн болдог байсан юм.

Кот’д Ивиорын шигшээ багийг 2006 оны ДАШТ-д оролцуулсан дасгалжуулагч бол цагтаа Мишель Платинитэй хамт мөр зэрэгцэн тоглож явсан Анри Мишель хэмээх мэргэжилтэн юм. Түүний бүрдүүлсэн багт Дидье Дрогба, Эбиэ, Коло Туре гэсэн премьер лит тоглодог шилдэг тоглогчид байсан нь багийн амжилтанд гол нөлөө үзүүлсэн. Ялангуяа Дрогбаг онцлон дурьдахгүй байх аргагүй. Олимпик Марселиас 24 сая фунтээр Челсид худалдагдаад байсан Дрогба урьдчилсан шатны бараг тоглолт болгонд гоол оруулсаар багтаа Герман луу зорчих тийзийг захиалж өгсөн юм. Мөн түүнтэй хамт довтолгоонд Аруне Диндан маш гайхалтай хослож цөөнгүй гоолыг нэмэрлэсэн.

Тухайн үеийн Кот’д Ивиорын шигшээн тоглогчдын бараг 80 хувь нь Францын лигт тоглодог тоглогч нар байсан бол одоо Ла лиг, Сери А, Премьер лиг гээд дэлхийн шилдэг бүх лигүүдэд энэ улсын хөлбөмбөгчид тоглож байгаа нь энэ улсын хөлбөмбөгийн хөгжлийн хурдыг харуулж байгаа байх. Тамирчид ч 2006 оны ДАШТ-д оролцохдоо хөлбөмбөгийн скаутуудын хараанд өртөж том багт очих бодолтой байсан нь дамжиггүй.

Тэд хэсэгтээ Аргентин, Недерланд, Серби Монтенегро гэсэн багуудтай хамт багтаж ”үхлийн” хэсгийг үүсгэж байв. Хамгаалалтаараа алдартай Сербийн шигшээ дээр нэмэгдээд Марадонагийн Аргентин, Голланд, дээр нь Африкийн битүү морь Кот’д Ивиор гэсэн багууд багтсан болохоор үхлийн гэхээс ч өөр яахав.

Хэсгийн хоёр ”аварга загас” Аргентин, Недерландын өмнө аргагүй хүчин мөхөсдөж ялагдсан ч гэсэн Кот’д Ивиорчууд сүүлийн тоглолтдоо Сербийг 3 : 2-оор ялж дэлхийн аваргын анхны ялалтаа байгуулж чадсан юм. Тэрхүү тоглолтонд өдгөө Челсид зүтгэж байгаа Соломон Калу торгуулийн цохилтоос хожлын бөмбөгийг оруулж байх юм. Одоогийн байдлаар ДАШТ-ий түүхэнд тэднээс тэмцээний турш өөр тоглолт болгондоо гоол оруулсан баг байхгүй байгаа.

Дөрвөн жилийн өмнөх энэ тэмцээнээс хойш Кот’д Ивиорын шигшээ багт олон өөрчлөлт явагдсан ч багийн хүч хүчирхэгжсэн үү гэхээс суларсан зүйлгүй. Английн шигшээн менежер байсан Свен Горан Эрикксоноор удирдуулсан тэд энэ жилийн дэлхийн аваргад оролцох эрхээ нэг ч ялагдалгүй авч чадсан байгаа. Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэд хэсэгтээ Ботсвани, Мозамбек, Мадагаскар гэсэн сул багууд багтсан нь ч үүнд нөлөөлсөн байх.  Харин хоёрдугаар даваанд Буркино Фасо, Малави, Гвинеи гэсэн багуудтай багтаж бас л ялагдал хүлээлгүй хэсгээ тэргүүлсэн юм. Дрогба 6 гоолтойгоор урьдчилсан шатны мэргэн буучдын тэргүүн эгнээнд бичигдсэн.

Харамсалтай нь энэ жилийн тэмцээнд бас л тэд ”үхлийн” гэх тодотголтой хэсэгт багтчихлаа. Нөхцөл байдал ерөнхийдөө дөрвөн жилийн өмнөхтэй адил бөгөөд хамгийн гол нь тэд өөрийнхөө тивд тоглож байгаа гэдэг л хамгийн том давуу тал нь. Хойд Солонгос, Португалыг аргалаад Бразилаас оноо салгачихвал Дрогба тэргүүтэй ”Заанууд”-ад хасагдах шатанд шалгарах боломж өндөр байна.

Давуу тал :

”Заануудын” урд шугам ямар ч сайн хамгаалалттай багийг сандаргахаар хүчтэй. Карьерийн оргил улиралаа өнгөрүүлж байгаа Дрогба энэ формоороо ДАШТ-д оролцох юм бол ”будаа”’ болгох байх. Дээрээс нь Калу, Диндан, Коне, Жервиньо, Саного, Кадер Кэйтэ гээд Европын багуудын довтолгооны цөм болсон довтлогчид нэгэн зорилгын төлөө шигшээ багтаа цугларчээ. Тэд бол яах аргагүй тэмцээний шилдэг довтолгоонтой багуудын нэг. Мөн цаг агаар, уур амьсгал хэмээх хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй болсон. Учир нь тэд төрөлх орондоо тоглож байгаагаас ялаагүй нөхцөлд тоглох болно.

Сул тал :

Кот’д Ивиорын амжилтыг хойш нь чангааж мэдэх хамгийн санаа зовоож байгаа асуудал бол багийн дотоод уур амьсгал. Олон довтлогч нар хувь хувиа хичээж нэг нэгэндээ бөмбөг дамжуулах дургүй болсон нь урьдчилсан шатнаас харагдаж байсан. Сүүлд л гэхэд Соломон Калу өөрийг нь гараанд гаргахгүй байгаад дургүйцэж холбооны удирдлагуудтай түр тар хийгээд авсан.

ДАШТ эхлэхээс өмнө Зааны ясан эргийнхэн энэ зөрчлөө намжаагаад авбал өөр тэдэнд саад болох байх зүйл нэг их алга.

Дасгалжуулагч : Свен Горан Эрикссон (Швед)

Өнгөрсөн оны 3 сард Кот’д Ивиорын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Ердөө гуравхан сар хүрэхгүй хугацааны дотор багийнхантайгаа хэл амаа ололцож, ДАШТ-д удирдаж оролцуулна гэдэг бас яггүй хүнд байна байх.

Гэхдээ өмнө нь Англи хэмээх агуу хөлбөмбөгийн эх орныг хоёр ч ДАШТ-д удирдан оролцуулж байсан гэдэг утгаараа юу хийхээ мэдэж байгаа байх. Свений мэргэжлийн дасгалжуулагчийн карьер 1977 онд эхэлсэн. Тэр цагаас хойш 30 хэдэн жил өнгөрсөн гэхээр тоглогчоор бол дадлага туршлага, ур чадвар нь ханасан ахмад тоглогч болж байгаа. Италин, Англи, Португал, Мексик, Швед гээд түүнд очиж ажиллаагүй газар ховор. Энэ хугацаандаа үзүүүлсэн амжилт нь ч гэсэн чамлахааргүй олон байгаа.

Тухайлбал Бенфикаг 3 удаа лигийн аварга болгож, Европын цомд аман хүзүүдүүлсэн, Лациог Сери А-д түрүүлүүлж, цомын тэмцээнд 2 удаа магнайлуулсан. Рома, Сампдориатай хамт италийн цомд түрүүлсэн гэх зэргээр үргэлжилнэ. 2006 оны ДАШТ-ий дараа нэг хэсэг амралтын байдалтай байж байгаад Манчестер ситид ирсэн ч ганц улирал ажиллаад халагдсан.

Гэхдээ 1969–70 ооны улиралаас хойш анх удаа МанЮ-г лигтээ 2 ялсан дасгалжуулагч гэсэн гуншинтай үлдсэн байгаа. Дараа нь Мексикийн шигшээ багийн жолоог атгаж ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцуулах даалгавар хүлээсэн хэдий ч байдлыг бүр ч доройтуулж Мексикийг тэмцээнээс хасах дөхсөн. Улмаар 2009  оны зунаас 2010 он хүртэл доод лигийн Нотс Каунти багт спорт эрхэлсэн захиралаар ажиллаж байгаад Кот’д Ивиорт иржээ.

Гол найдвар :

Дрогбаг зөвхөн Кот’д Ивиорт бус Африк даяар хүндэлж биширдэг. 2004 онд Кот’д Ивиорт өрнөсөн иргэний дайны үеэр Дрогбаг энхийг сахиулагчийн үүргийг гүйцэтгэж байсан нь түүний нутагтаа ямар нэр хүндтэй харуулна.

Дээрээс нь энэ улиралд урьд өмнөхөөөсө илүү онгодтой, эрч хүчтэй байгаа. 2007 онд премер лигт 20 гоол оруулж карьерийнхаа оргил амжилтыг үзүүлж байсан бол энэ улиралд альхэдийнэ 26-г оруулчихаад байна.

Мөн өнгөрсөн 3 сард Африкийн оны шилдэг тоглогчоор 2 дахь удаагаа тодорчихоод байна. Ийм нөхцөл байдалд фенүд нь түүнээс юу хүлээж байгаа нь ойлгомжтой. Зөвхөн гоол, ялалт.

GD Star Rating
loading...
Кот'д Ивиор буюу 'Заанууд'', 8.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. Chelsea-d xairtain deer PL-iin ataman gegddeg manai drogba axlagchiin xuwiar auga dowtlogvhiin xuwiar bagaa gargaad awnaa xesgeeseee. Brazil, Zaanii ysan ereg l garax bx . Portugal bol suga shdee ..ene jil angli, zaanii ysan ergiig demjine. germany bas bj bolxiin . zapaas bag geed bgaashdee kkk

    GD Star Rating
    loading...
  2. ddd says:

    shine coach irsen Kalou bol zoolttoi Chelsea-n togloltiig bol mani coach uzeel bgaa haragdanlee

    GD Star Rating
    loading...
  3. Зориг says:

    Africa-iin har azarga ene jil uneheer sain bgaa.Ter formtoigoo baival olon goal oruulah bhaa.Bagiinh ni huvid ch gesen bugd l shildeg bna daa.Tegehdee ene jil hesgeesee garahgui bhaa.Portugal bol bas l aguu tuuhtei bag gol ni ene bagt Ronaldo bna tiimees brazil portugal 2 garah bha.finaltad Germany Brazil 2 l ulamjlalaaraa uldeh bhaa.Tegeed Brazil turuuleesei dee.robino ooriigoo haruulah bhaa.Tegej chadval Barca tuuniig awch moroodol ni bieleh bhaa.BI uul ni germany-g demjdeg gehdee suuliin ued yag tsever german style-aar toglohgui bna shigshee bag.Minii bodloor baahan erliiz nohduudeer bagaa burduulsen ni gol buruu bgaa yum.

    GD Star Rating
    loading...
  4. aapyyl says:

    Кот’д Ивиор, ӨАБНУ 2 газао нутаг, уур амьсгал шал өөр. Нутагтаа тоглож байгаа гэдэг нь арай ч юу юм бэ. Харин сэтгэл санааны хувьд нутагтаа байгаа байх.

    GD Star Rating
    loading...
  5. World Cupd demjih bag olon bnaa tednii 1 n zaanuud manai chelseagiin garuud hoorondoo yaj toglohiig n harnaa

    GD Star Rating
    loading...
  6. malchin says:

    drogba suga

    GD Star Rating
    loading...
  7. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...
  8. Chelsea says:

    Chelsea d drogva lampard 2 l od shdee http://www.csports.mn

    GD Star Rating
    loading...
  9. ddd says:

    chi football meddgui ym bn

    GD Star Rating
    loading...
  10. chelsea fan says:

    drogba drogba drogba…..minii shuteen harhaar l olon turuu avsan erdenechuluunii sharga azraga shig haragdaad bdag.n har l bolhoos onoo tsagt odoo tsagt drogba shig tegsh toglolttoi buuuuuuuuuuur tsaanaasaa baiglaasa gedeg shig, burhan tuund dovtlogch hund bh ov tegsh bie byldriig haramgui zayajee. toosnoosoo hurdan tehnikees huchtei, tesrelttei tsohilttoi ,tolgoigooroo morgodog . oor tuuntei hen zeregtseh uu ????? heldee bichdee rooney gehuu rooney namhan, torres gehuu torres huchgui ….ibra gehuu ibra chuhal togloltond , tom bagt gooldoj chaddaggui oor heniig gehuu ….oor hench hurch chadahgui l bhgui yu …eto harin zugeer shuu

    GD Star Rating
    loading...
  11. zara(manu) says:

    Zaanuudad chine gants drogba baigaad yadiin. drogba chin tgd 11 hunii oodoos hichneen toosnoosoo hurdan guigeed hichneen mashin shig huchtei bailaa geed hichneen tolgoigooroo morgoloo geed yahiin. brazilchuud portugalchuud bas muu ch gsn solongoschuud tanai ter har azargiig chin zugeer haraa l zogsood bh uu ain. Utgagui yum yarihaa bolildoo.Ugaasaa todorhoi brazil portugal 2 garch irne. harin Spain turuulneh bhaa. Go portugal Go spain

    GD Star Rating
    loading...
  12. Tigerman says:

    delhiin avraga udahgui ehleh ni de. hun bur l baguudaa demjij shinjij oorin bagaa avraga bolno gj anduudtaiga moriitsoj bga bh. zaanud hesgeese garchih bh. ene jiliin delhiin avragad oroltsoh diilenh baguud aimar huchirheg bn.

    GD Star Rating
    loading...
  13. davka says:

    zaanuud gants drogba bishee hvmvvs sain medehgvi bh shig bn . Drogbagaas gadna lilliin gervino sevilliagiin romaric ,didier zokora tgl chalke 04 iin aruna kone tvvnii dvv bakari kone arsenaliin kolo toure, emanuel eboe barcagiin yaya toure kader keita, arune dindan yoo estoi bvgd od dr ni kaloa bn haalgach l jaahan tiim busad ni tasarchijee portugal hetsvv l yum bn yalanguya lilliin gervino er ni sain shvv ac milan avchaasai

    GD Star Rating
    loading...
  14. storm says:

    bayrallaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: