loading...
Барса 36-р тойргийн тоглолтоо доошоо унахгүйн төлөө өрсөлдөж байгаа Тенерифе багтай хийж ядах юмгүй ялалт авлаа. Барса 4-3-3 гэсэн тактикаар Месси, Бояан, Ибраг довтолгоонд тоглуулсан байв.
Уламжлал ёсоор Барса илүүтэй довтолж бөмбөгийг эзэмшсэн тоглолт өрнөж байв. Аваргуудын лигт тааруухан тоглож шүүмжлэлд өртсөн Дани Алвес энэ удаа үүргээ гаргууд сайн гүйцэтгэж байсан юм. Барсагийн шуурган довтолгоог Тенерифе 17 дахь минут хүртэл л барьж чадсан. Даниел Алвесийн хөндлөн дамжуулалтыг Ибра 2 хамгаалагч дундаас мөргөж Мессид дамжууллаа.
Мэдээж Аргентин эр энэ боломжыг алдаагүй. Ийнхүү тэрээр улиралын 43 дахь гоолоо оруулж Роналдугийн амжилтаас даван гарлаа. 22 дахь минутад Чавигийн дамжуулалтыг хүлээж авсан Месси өөрийнхөө имиж болсон хууралтаа хийж 16-гийн гаднаас цохисон ч хаалганаас хэдхэн инчийн зайтай өнгөрчээ. Гэвч 39 дэх минутад Мессигийн хүч хөдөлмөрийг багийнхан нь үгүй хийчихэв.
Карлос Пуойлын эзэндээ очоогүй дамжуулалтыг ашиглан Тенерифегийн Роман тооны харьцааг 1 : 1 болгосон байна. 2-р хагасын эхэнд Пеп зоригтой сэлгээ хийж Пикег Педрогоор сэлгэлээ. Ингэснээр тэд ардаа 3 хамгаалагчтай тоглож эхэллээ.
Гэхдээ мэдээж хагас хамгаалагчид хэрэгтэй үед хойшоо татаж тоглосон. 63 дахь минутад Алвесийн ухаалаг дамжуулалтыг Бояан Кркич хүлээн авч хамгаалагчдаас сугаран улиралын ээлжит гоолоо оруулжээ. Багаасаа явж магадгүй байгаа Бояан хүү сүүлийн 2 тоглолтонд дараалан гоолдлоо. Барсагийн довтолгоонд тоглож байсан тоглогчдоос хамгийн бүтэлгүй байсан Ибраг 66 дахь минутад сэлгэж Бускутсийг оруулж ирэв. 77 дахь минутад Мессигийн уралдуулж өгсөн пассыг Педро гоол болгож тооны харьцаа улам холдлоо. Улмаар гайхалтай хожлын эцсийн цэгийг 90 дэх минутад Месси барьж 43 дахь гоолоо оруулсан байна.
Барса ингээд улиралын 93 дахь оноого авсанаар Ла лигт бас нэгэн дээд амжилт тогтоож байна. 96/97 оны улиралд Реал Мадрид 90 оноо авч лигийн дээд амжилтыг тогтоож байсан. Гэхдээ тэр үед 22 багтай 42 тоглол хийдэг байсан гэдгийг дурьдах хэрэгтэй. Харин Барса энэ амжилтыг улирал дуусахад 2 тойрогт дутуу байхад эвдчихлээ. Барса энэ улирал ердөө 15 оноо л алдсан бөгөөд үүнээс Ноу Кампад 2 оноо алдсан байна. Мөн Тенерифег ялснаар өнгөрсөн улиралын ялалтын амжилтаасаа Барса илүү гарч байна. Энэ улиралын бүх тэмцээнд хийсэн 57 тоглолтоос 4э ялсан байгаа нь 75 хувийн амжилттай байна гэсэн үг. Өмнөх улиралд 62 тоглолтоос 42 ялалт авч ялалтын хувьд 68 байсан юм.
Мөн Месси энэ улиралын Пичичигийн эзэн болоход тун ойрхон байна. Барсагийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтанд ч Месси шилдэг 10луу ороод ирсэн байна. Гэтэл энэ залуу ердөө 22 настай гэхээр цаашдаа ямар их ирээдүй хүлээж буйг таах аргагүй. Барсагийн түүхэнд дэх 10 шилдэг мэргэн бууч :
Цесар (235), Кубала (196), Самитьер (178), Эскало (164), Алкантара (137), Ароча (134), Ривалдо (130),Это’o (130), Месси (124), Мартин (123) and Клюиверт(123).
Маргааш Барсагийн араас нэхэж яваа Реал Мадрид Мальоркогийн талбайд зочилно.
Барсад ялагдсан гуниг нь арилж дуусаагүй байтал Вильяреал Альмериад 4:2-оор ялагдаж фенүүдээ гомдоов. Гэхдээ тэд ямар ч байсан Европын лигийн эрхээ алдахгүй нь тодорхой байгаа.
Маргааш явагдах тоглолтуудын жагсаалтыг та бүхэнд хүргэе.
манай цагаар
03.55 . МАЛЬОРКА – РЕАЛ МАДРИД
02.00 РАСИНГ – СЕВИЛЬЯ
02.00. АТЛЕТИКО – ВАЛЬЯДОЛИД
02.00. САРАГОСА – ЭСПАНЬОЛ
02.00. ОСАСУНА – ДЕПОРТИВО
02.00. АТЛЕТИК – МАЛАГА
Барселона. 35,000 үзэгч.
БАРСЕЛОНА – ТЕНЕРИФЕ – 4:1 (1:1)
Гоол : Месси, 17 (1:0). Роман, 39 (1:1). Кркич, 63 (2:1). Педро, 77 (3:1). Месси, 90 (4:1).
Шар хуудас : Пабло, 25, Альфаро, 68, Эктор, 71 (Тенерифе).
Барселона: Вальдес, Алвес, Пуйоль, Пике (Педро, 46), Максвелл, Туре, Хави, Кейта, Месси, Кркич (Анри, 81), Ибрагимович (Бускетс, 66). Тенерифе: Арагонесес, Кулебрас, Луна, Пабло, Эктор, Мартинес, Микель Алонсо, Роман (Омар Рамос, 73), Хуанлу, Альфаро (Анхель, 85), Коме (Нино, 61).
БАРСЕЛОНА – ТЕНЕРИФЕ
Валенсия. 35,000 үзэгч .
ВАЛЕНСИЯ – ХЕРЕС – 3:1 (1:1).
Гоол : Арментерос, 37 (0:1). Мата, 45 (1:1). Мата, 58 (2:1). Сильва, 68 (3:1).
Шар хуудас : Банега, 73, Альбельда, 77, Сильва, 82 (Валенсия), Редондо, 82 (Херес).
Улаан хуудас : Редондо, 90 (Херес).
Валенсия: Сесар, Мигел, Мадуро, Марчена, Хорди Альба, Пабло, Банега, Бараха (Альбельда, 72), Мата (Висенте, 80), Сильва, Жигич (Вилья, 63). Херес: Ренан, Редондо, Гиода, Айтами, Касадо, Орельяна (Абель, 77), Бергантиньос, Морено (Антонито, 63), Виктор Санчес, Арментерос, Марио (Алустиса, 82).
Альмерия. 14,000 үзэгч .
АЛЬМЕРИЯ – ВИЛЬЯРРЕАЛ – 4:2 (3:0).
Гоол : Крусат, 14 (1:0). Уче, 29 (2:0). Уче, 42 (3:0). Маркано, 54 (3:1). Ибагаса, 56 (3:2). Пьятти, 90 (4:2).
Шар хуудас : Крусат, 58, Мбами, 64, Алвес, 72, Сорьяно, 85 (Альмерия), Санти Касорла, 59 (Вильярреал).
Улаан хуудас : Чико, 65 (Альмерия), Мусаччио, 16 (Вильярреал).
Альмерия: Алвес, Мичел (Варгас, 85), Чико, Акасьете, Сисма, Бернардельо, Мбами, Сорьяно, Пьятти, Крусат (Гойтом, 78), Уче (Хуан Ортис, 66). Вильярреал: Диего Лопес, Хави Вента, Мусаччио, Годин, Маркано (Пирес, 83), Сенна, Бруно, Санти Касорла, Льоренте, Росси (Кани, 46), Нилмар (Ибагаса, 46).
Хетафе. 9,000 үзэгч .
ХЕТАФЕ – СПОРТИНГ – 1:1 (0:1).
Гоол : Куэвас, 18 (0:1). Сольдадо, 47 (1:1).
Хетафе: Кодина, Торрес, Диас, Рафа, Мане, Педро Леон, Боатенг, Каскеро (Парехо, 73), Адриан, Гавилан (Ману, 67), Сольдадо (Мику, 83). Спортинг: Хуан Пабло, Састре, Грегори, Эрнандес, Анхель, Рамос, Ривера, Камачо, Куэвас (Кастро, 90), Кармело (Матео, 80), Билич.

loading...




messi uneheer sain baina aa. ene jiliin delhiin avragaas l jaahan yum duulgachihval holbombagiin ertontsiin bas neg tod od bolno doo. eruul baij olon jil bidniig bayarluulaarai.
loading...
Месси чадахгїй ээ ер нь месси барсагийн хїн болохоос аргентины шигшээд бол арай л бишээ
тэгээд ч цаадуул нь барсад байдаг шиг нь боломжоор 100 хувь хангадаггїй юм шигээ
loading...
сайхан байнаа
loading...
Messi bol zugeer l zov bagtaa togloj bna.Oor bagt togloj bsan bol uneheer amjihgui shuu.oor bagt togloj baisan bol hen ch bish zugeer suudal halaagch boloh bsan yum.tegehdee ene jil uneheer saihan jiliig ongorooj bna.Usreed 2 jiliin daraa Messi-g Barca Camp Nou-n haalgaar zugeer l oshigllood gargana.Yag l et’o shig.Tegehdee Messi oor bagt ochood hezee ch et’o shig togloj amjihgui l dee.Harin Real bol hezee ch jiidegui bhgui yu teruugeeree ch olon hunii talarhaliig huleedeg.
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...
messi uneheer aguu bn neg ulirald 42 goaliin amjilt tiim ch amar ym bgagui zarim hunii helj bgagaar 44 goal azaar hiisen bolj bgamuu xaxa bitgii iim erguu balai ym yarij bai. neg hun baitugai neg buten bag neg ulirald 44 goal hiih gej zovdiin zarim bag 44 hiih ni baitugai moroodoj bga.
loading...
Messi sain form toi bna da http://www.csports.mn
loading...
Argentina.d tevez, higuian nartai her toglxiig ni delhiin awargaar harii
tgd l boloo bizde,
tend barca.d toglodog shigee togloj baiwal tgd l uneheer gaihaltai hol bombogchin. harin tgj chadah ni u gui yu. minii huwid bol ergelzej l baina ,
Xavi, Iniesta, Puyol 3 l barca.n tulhuuruud shd.
loading...
messi sain bna gehdee chuhal togloltond yu ch hiij chaddaggyi bas ailiin talbaid sain bish geheer shildeg gehed hetsyy
loading...
Месси Месси л гэх юм. Энэ чинь багийн спорт.
Бэлэн будаа иддэг гээд байдаг хүмүүсийг ер ойлгодоггүй юм. Байрлал эзлэх, дамжуулалт мэдрэх нтр гээд бэлэн будаа идэхэд хүртэл их учиртай шүү. Уралдуулж хаясан дамжуулалтанд Ибра шиг ангайгаад зогсоод байсан бол Месси өдийд 44 гоол хийхгүй л байсан.
Харин тэр өөрөө гүйж байрлалаа зөв эзэлсний ачаар түүнд багийхнаас нь дамжуулалт ирдэг. ТӨгсгөлийг ч сайн хийдэг. Дриблинг хийгээд естой жинхэнэ ур чадвараараа хийсэн гоол ч Мессид их олон. Та нар яахав ПЛ-ээс өөр юм үзэж чадахгүй, хичээсэн ч боломж нь байдаггүй учираас мэдэхгүй л дээ.
Чухал тоглолтонд гол хийдэггүй гэж Аваргуудын лигийн хасагдах шат чухал тоглолт биш үү?! Аваргуудын лигийн финал чухал тоглолт биш үү?! Эл класико чухал тололт биш үү?!
Марзан марзан юм ярихаа болиоч.
Ер нь тэгээд чухал тоглолтонд чухал хүнийг их чухал барьж хоер гурваараа хамгаалж тоглодог юм шдээ. Тэгээ л дураараа ганцаараа гүйж байдаг юм санаа юу!
loading...
turuu tun unen ug uchsun bulguu!! haha Naad PL-geesee uur yum mededgui batskaanuud chin oilgohgui ee.
loading...
Barca ugin but nirgeh l bsn. mandakh ntr yu ch medq erguu s*aa Turuu unen helj. ene 44 gool ulsden 2 togloltond 48-50 bolh boltugai
loading...
Messi oor bagt ochood togloj chadku banz halaadag hun baih bsan l gene xavi, iniesta ed nar bhgui bol hen ch bish l gene saihan bnaa humuusiin ataarhliig turtul n togloj chadaj bga yum chin yaay gehuu jaahan utgatai or undesleltei yum yarij baildaa negent l barcad toglood xavi, iniesta 2 bombogoor hangaj ogood bga yum chin odoo yaaltai ch bileedee tiim bizdee. tiim bsan bol iim bsan bol gej hiiswer setgehee boliyoooooooo ain
loading...
messi gaihaltai baina oo. yarih ch yum alga gehde zarim ugnuud undesleltei messi ugaasa dovtolj togoldog bagt l tohirno ternees bish italy france-d ihevchlen hamgaalah tactik baridag bagt messi baitugai ymar ch dovtlogch baga goal hiiih n unen! zarim muuldag humuus bas arai ch or undesgui yum yarchaagui l yum baina! manai ronaldo ch gsn hen ch gologdohoorgui togolj baiga avarguudin leagt odoo hurtel messiges 1 goal dutuu yavjil baina 4 toglolt dutuu gehed, leagtee 22 goaltai bujignuuljil yavna ydaj baihad 26han toglolt l hiisen manai higuainiig bas martaj bolohgui gemteltei baisan kaka ch gsn gaigu bga, gehde manai toglogchi barcagiin iniesta xavi alves messi pedro puyol zereg toglogchidoos iluu garch chadahkui l bnda! dara jil iluu sain baihiin tuluu! Hala Madrida!
loading...
Hul bumbugt talbay deer garsan toglogch burt uur uuriyn uureg daalgavar baidag. Tuuniygee sain biyeluulj chadahgui bol banz halaan udahgui zaragdan. Xavi, Iniesta nar uurgee sain biyeluulj bgaa uchraas l Barsad udaan togloj bn. Ene tedniy uureg gehdee guitsetgel n tednees bish umnu n toglogch bgaa dovtlogch naraas hamaaraltay. Uuniyg gayhaltay guitsetgej bgaa gaviyatan n Messi. Busdiynhaa itgeliyg zuv daaj chadna gedeg her bargiyn dovtlogchid baidaggui chadvar shuu. Delhiyn avargad Messig harj bgaaray ter gayhaltay bh bolnoo. Ter ene tsagiyn hosgui toglogch shuu dee
loading...
Hala madrid chi ynen helsen shyy.Messi tom hychirheg hamgaalagchidtai Chelsea Inter ed nar shig baguudiin esreg bol araasaa yaj demjyyleed ch uy ch hiij chaddaggyi.Stoke sity Blackburn ed nariin esreg neg togluulah uymsan.Heden yasaa hugaluulah bol ha ha.tegeed ene EPL-iig muuldag nuhdyydee LA leage chin erduu 2-hon bagiin ursulduun.3-r bairnii bag ni 20-n heden onoonii ard yavj baina.ursulduun temtsel gej tend barag baihgyi.jil byr 2-hon bag shyy.yzeed noir chin hyrdeggyi uymuu?EPL best of the world
loading...
Messi uuriin biend tohirson togloh arga bariliig songoj togloj chadaj,bur bolomjoosoo iluug hiij baij ene neriig olj avch baiga gaihaltai dovtlogch, tuunii gol chadvar medremj yum.har hucheer tsohison goal-s uran toglolt,nariin medremj shaardsan sulhan goal n shildeg boldogiig medne biz de.messi zaaval tom bietei,chats urttai baij PL dbas toglodog baih estoi yum shig sonin yum yarih yum.bas alivaa yumand tsag hugatsaa heregtei baidag.hul bumbugchin ulsiinhaa shigshee bagtaa bish clubt togtmol togloj baij bair suuria olj uuriiguu haruulj garch irdeg.bag gedeg chin olon jil hamt togloj baij neg tsul boldog .messi zaluu bna.Argentinii shigsheed uuriiguu haruulah tsag bna da.
loading...
messi aguu toglogch. zarim erguu mald helehed premier ligt toglovol goal hiij chadkuu genuu bitii iim medrel ym yarij bai. arsenaliin haalgand 4n goal hiigee bizdee. premier ligiin mergen buuchid drogba rooney ntr hurtel arsenaliin haalgand bombogdood bdagiig ni medkuul ym bn. chuhal togloltond goal hiideggui l gene xaxa el classico.d heden jil toglood 7 goaltai bn. dahiad 10 jil toglono. 15 jil togloson raul 11 goaltai record ezemshij bn shu dee
loading...
Зарим нэг муулаад, ирээдүйг зөгнөөд байгаа гарууд гудамж бараадаж гадаа сууж мэргэ төлгө гэсэн шиг орлогоо нэмэгдүүлээч. Үзээгүй юм байж хүний амнаас сонссоноо өөрийн юм шиг битгий бураа. Сохор биш бол Мэссигийн тоглолтыг наад 2 цэхрээрээ сайн нэг хар даа. Эсвэл хараад хараад ойлгодоггүй нусан тархитангууд уу? Дургүй байж болно. Гэхдээ битгий тодорхой юман дээр шалчиганацгаагаад байгаач ээ. Хүүхнүүдээ!
loading...
2006 onii World Cup-d Messi, Tevez nar zaluu toglogchid gehed mash sain bsaniig bugd harsan. Odoo ted 4 jiliin umnuhuu bodvol iluu turshlagatai bolson. harin ter ued bsanaas odoogiin Argentina-n shigshee 1 yumaar l dutuu bna. ene ni medeej Riquelme!
loading...
FIFA gaar l messi g hariidaa , Argentina barca bish gedgiig sanah heregtei
gants messi goal hiigeed baigaan bish harin Xavi, Iniesta, Puyol , ene gurav l gol toglogchshde , hagasaar muuhan zarim bagt ochvol hetsuudnedee, hagasaar iim goe bolomjuud hayaj bhad neg yumaa hiij suraad goal hiih amarhan shuudee , gehdee hurdtai teriig nuugaad yahav , udahgui ageoro d archigdah bhdaa ter shini delhiin shildeg boloh magadlal bna uneheer sain, chelsea d irne gej bgaa , zuun kalou , tow drogba , baruun agoero dovtolood FA, PL, CL eri ni Chelsea avah oirhon bna, all gehdee busdiig basaj bolohgui , barca messi sain sain, gehdee ene heveeree baij chadval l sain gej itgiidee kkkk busdaarch bi neeh sonirhdogguiee
loading...
Ter suuliin goal bol uneheer gaihaltai.
loading...