Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Рома – Интерийн тоглолтод тохиолдож мэдэх 10 зүйл

GD Star Rating
loading...

Өнөө шөнө яввагдах Италийн цомын финалын өмнө та бүхэнд бага зэрэг инээд бэлэглэе. Энэ хоёр баг Италийн цомын финалд 5 удаа оноолт таарч байсан бөгөөд Рома түүхэндээ 9 удаа, Интер 5 удаа цомын эзэн болж байсан юм. Удинезетэй хийсэн хагас шигшээ тоглолтонд улаан карт хүртсэн Ромагийн Кассетти энэ тоглолтонд оролцохгүй. Тиймээс түүний оронд Бурдиссо жигүүрт тоглох мэдээ байна. Интерийн хувьд багийн гол тоглогч Шнайдер бэртлийн улмаас тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа. Гэхдээ Моу түүнийг тоглуулах бодолтой байгаа аж. Тоглолт манай цагаар шөнийн 02.45 цагаас явагдана.

Рома – Интерийн тоглолтод тохиолдож мэдэх 10 зүйл

10. Интерийн дэмжигчдийн хэсэгт Лациогийн фенүүд дүүрэн байх болно. Яагаад гэвэл тэд Интерийн хөгжөөн дэмжигчдийн үүргийг гүйцэтгэнэ

9. Цагдаагийн газрын нууц мэдээлэгч Камбьяссо бичлэг хийдэг диктафонтой өмсгөл өмссөн байна. Энэ талаар нь тоглолтын дараа асуухад бүтэн улиралын турш шүүгчдийн араас гүйж тагнах ажиллагаа хийсэн болохоор энэ ажлаа бага зэрэг хөнгөлөх гэсэн юм гэнэ.

8. Диего Марадона Аргентинчуудаа хэрхэн тоглож байгааг харахаар Олимпикод ирсэн байна. Үүнийг харсан Валтер Самуел тоглолтын турш Тоттиг ганц ч удаа хаалга руу цохиулахгүй. Занетти хэдэн тэрбум миль газар гүйж, тоглолтын турш ганц ч амрахгүй бол Камбьессо Ромагийн хагас хамгаалагчдыг ажилгүй болгож, юу ч хийлгэхгүй. Маргааш нь Мара ДАШТ-ий бүрэлдэхүүнээ зарлахдаа Хайнц, Ортега, Чиави гурвыг Интерийг гурвалаас илүүд үзнэ.

7. Луко Тони мөлхөж сурч байгаа нярай хүүхдээс ч илүү их цагийг зүлгэн дээр мөлхөж өнгөрүүлнэ

6. Италийн хөлбөмбөгийн тайлбарлагчид Рийзийг хажуугийн шугамнаас бөмбөгийг Интерийн 16-руу шидэх бүрт ‘Calcio Inglese’ (Англи хөлбөмбөг) гэсэн өгүүлбэрийг давтах болно.

5. Баптиста энэ улиралд 40 дэх тоглолтдоо дараалан талбайд гарч тоглоно. Гэхдээ уламжлал ёсоороо цаг дуусахаас гурван минутын өмнө сэлгээгээр орно.

4. Интер бол дэлхийн шилдэг баг гэж хэлсэн ч гоол.комын Carlo Garganese тоглолтын дараа 1000 орчин Интерийн фенүүдийн уурласан мессэжийг хүлээж авна.

3 Тоглолт дууссаны дараа Моуриньо үзэгчид медалиа шидэхдээ надад ийм зүйл хангалттай олон байгаа гэж хэлнэ. Харин үзэгчид түүнийг нь Раниерид хандивлах бөгөөд мань эр медалийг гэртээ аваачаад 1966 онд дунд сургуульд байхдаа сургуулийн 100 метрийн гүйлтэд 9-р байр эзэлж авсан дурсалын бичгийнхээ хажууд өлгөх болно.

2. Массимо Моратти тоглолтын дараа Ромагийн ерөнхийлөгч Розеллаг ”даварсан хүүхэн” гэж хараагаад өөрөө том шүүмжлэлд унана. Дараа нь мань эр Сенсигийн гэрт уучлалт гуйхаар очих боловч яг Гордон Браунтай адил энэ бүхэн нь түүний нэр хүндийг өргөхгүй. Бүгд л түүнийг худалч хулгач гэж бодсон хэвээр л байна.

1. Тоглолтын дараа Липпи ДАШТ-д авч явах тоглогчдоо зарлахад Матерацци, Тони гэсэн тоглогчи багтах болоч балотелли хүүд багтаж шингэх газар олдохгүй.

GD Star Rating
loading...
Рома - Интерийн тоглолтод тохиолдож мэдэх 10 зүйл , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. zuka says:

    shal t1 ineeh yum alga 3 n l biyelj magadgui

    GD Star Rating
    loading...
  2. 6 says:

    ineegeed bh yum alga bna, inter hojigdbol taarna

    GD Star Rating
    loading...
  3. zuka chi angliin hul bumbuguus uur yum uzdeggui yumshig bn time!?

    GD Star Rating
    loading...
  4. mandah says:

    dajgui ineedtei yum bn shteee. taalagdlaa

    GD Star Rating
    loading...
  5. hench bish says:

    murinhog medalaa shidne gedegt ni ineed hurlee kkk tegeed gertee avaachij dund surguuliinha guilted 9bair ezelj baisan dursamj bichgiinhe hajuud ulgunu gedeg ni ineedtei baina hehe!

    GD Star Rating
    loading...
  6. toni says:

    toni dandaa unaad molhoj bdag shdee shuugchidees handiv avah geed l toni toni bol toni

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: