Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын сагсан бөмбөг » Спрайт лигийн плэй-офф үргэлжилж байна

GD Star Rating
loading...

Сагсан бөмбөгийн TLG-13төрийн бус байгууллага,  MCS Cococola компанитай хамтран Сонирхогчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах Спрайт лигийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Тус тэмцээний улиралын тоглолтууд өнгөрсөн 04-р сарын 11-ний өдөр өндөрлөж 04-р сарын 17-ны өдрөөс “Play Off”-ын тоглолтууд эхлэн үргэлжлэн явагдаж байна.

Мөн амралтын өдрүүдийн үдээс хойш “Play Off”-ын тоглолтууд явагдаж байгаа болохоор сагсан бөмбөгийн спорт сонирхогч хүүхэд залуус чөлөөт цагаараа очиж үзэх боломжтой. Үзэгч та бүхэндээ ирэх баасан гарагийн тоглолтын хуваарийг танилцуулая. 05-р сарын 07-ны өдрийн эхний тоглолт Отгонтэнгэр их сургууль, Сакгард багуудын хоорондох тоглолтоор эхлэх бол хоёрдох тоглолт Cass Sbl, Хасу мегаватт багтай, сүүлийн тоглолт MCS, Хаан банкны эмэгтэй багуудын хоорондох тоглолтоор явагдах юм.

Улиралын шилдэг тоглогчоор Сак Гуард багийн Цэнгүүнбаяр шалграсан бол шилдэг хамгаалагчаар Хаан банкны Батжин, шилдэг дасгалжуулагчаар Хасу Мегаватт багийн Дамба дасгалжуулагч шалгарчээ. Энэ сарын 15-ны өдөр Спрайт лигийн тэмцээний аваргын төлөө шилдэгхалуухан өрсөлдөөнтэй тоглолтууд явагдаж тус тэмцээний аварга баг тодрохнээ.

GD Star Rating
loading...
Спрайт лигийн плэй-офф үргэлжилж байна, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: