loading...
Италийн цомын тэмцээний шигшээ тоглолт Ромын олимпико цэнгэлэхэд явагдаж Милитогийн оруулсан цорын ганц гоолоор Интер ялалт байгууллаа. Тоглолтын төгсгөлд Ромагийн ахлагч Франческо Тотти хөөгдөж, тоглотгчдийн хооронд үл ойлцолгол үүссэн байна.
Энэ хоёр баг сүүлийн 5 жил 4 удаа цомын финалд оноолт таарч бие биенээ тус бүр 2 удаа ялаад байсан юм. Ромагийн хувьд цомын тэмцээнд түүхэндээ 9 удаа түрүүлсэн байдаг бөгөөд хэрвээ энэ жил цомыг хүртвэл логоны дээд хэсэгт мөнгөн одтой болох боломжтой байсан.
Учир нь италийн цомд өмнө нь 10 удаа түрүүлсэн баг гарч байгаагүй юм. Харин Интерчүүд 5 түрүүлсэн амжилтаар Лацио, Милан, Торино багуудтай энэ зэрэгцдэг.
Жозе Моуриньо гарааны бүрэлдэхүүнээ сонгохдоо бага зэргийн бэртэлтэй байсан Уэсли Шнайдерийг төвийн хагас дээр тавьж урд талд нь Это’о, Милитог тоглуулсан байлаа. Харин Ромагийн хувьд багийн ахлагч Тотти болон сүүлийн үед байнга гараанд гарч байсан Жереми Менезийг сэлгээнд үлдээсэн байсан юм.
Талбайн шүүгч Риззоли шүглээ үлээгээд удаагүй байтал Шнайдерийн хөл рүү Бурдиссо жийж бэртлээ сэдрээчихлээ. Ингээд түүний оронд Марио Балотелли талбайд орж ирлээ. Энэ сэлгээг Жозе төдийлөн төлөвлөөгүй байсан тул багийн тоглолтонд өөрчлөлт орж хамгаалах хагас хамгаалагчид нилээн урагшаа орох хэрэгтэй болсон байгаа. 12 дахь минутад эхний аюултай довтолгоог Интер хийж Майконы аюултай цохилтыг түүний нутаг нэг Жулио Сержио амжилттай хааж булангийн цохилт болгосон байна.
Үүний дараа Ромагийн Вучинич, Интерээс Балотелли нар хэд хэдэн удаа хаалгачдыг шалгаад амжлаа. Ширүүн уур амьсгал дор өрнөсөн эхний хагас дуусаж байх үед Моу дахиад нэг сэлгээ хийх хэрэгтэй болсон юм. Булангийн цохилтын үеэр эвгүй гишгэсэн Иван Кордоба сэлгээнд сууж Самуэль арын шугаманд тоглохоор 39 дэх минутад гарч ирсэн байна.

Энэ сэлгээ хийгдээд нэг минут өнгөрч байхад Интер эхний бөгөөд сүүлийн гоолоо оруулсан. Төвийн шугамнаас дамжуулалт авсан Милито Ромагийн хамгаалагчдын үүсгэсэн сул зайг ашиглан урагшаа довтолсоор гайхалтай төгсгөл хийж Сержиогийн хаалганд тоглолтын эхний гоолыг оруулжээ.
Хоёрдугаар хагасын эхэнд Раниери Франческо Тотти болон Марко Мотта нарыг сэлгээнд суулгалаа.
Тоттигийн оронд Пизарро сэлгээнд суусан бол нилээд шатсан тоглолтыг үзүүлж байсан Бурдиссог Моттагаар сэлгэжээ.
54 дэх минутад Ромагийн хувьд гоол оруулах хамгийн боломжтой мөч олдсон ч Хуан ашиглаж чадсангүй. Тоттигийн гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Цесар гарнаасаа ойлгож алдсан. Энэ үед хамгийн ойр байсан Хуан бөмбөгийг хоосон хаалга руу чихэх ёстой байсан ч гадуур нь ,мөргөж орхисон байна.
Үүний дараа Раниер эцсийн аргаа хэрэглэж Тониг Менезээр сэлгэлээ. Интер ч давуу байдлаа ашиглан хамгаалалтдаа архаарлаа хандуулж хойшоо илүүтэй татах болов. 77 дахь минутад Рийзийн солгой хөлийн чөлөөт цохилт Ромд тэнцээг авчрах тун дөхсөн ч хаалганы шон түүнд саад болсон байгаа. Тоглолтын цаг дуусах дөхөх тусам хоёр багийнхны уур амьсгал ширүүсч маргалдаан их гарч байв. Ялангуяа Интерийн тоглогчдийн цаг барьж байгаад дургуйлхсэн Ромачууд алдаа их гаргах болсон.
88 дахь минутад Ромагийн ахлагч ФранческоТотти Интерийн Марио Балотеллиг санаатай өшиглөж унагаан улаан картаар торгууллаа. Улмаар цаг дуусаж байхад Таддэй Мунтаригийн хөл рүү жийж мөн бүдүүлэг авир гарганса юм. Ингээд шүүгч шүглээ үлээж Интер энэ улиралын анхны цомоо хүртлээ. Тэд энэ улиралд требль хийх бүрэн боломжтой байгаа. Ямар ч байсан 6 дахь италийн цомоо хүртэж анхны шагналаа гардаж авлаа. Жозе тоглолтын дараа ”Энэ ялалт бол дөнгөж эхлэл. Одоо бид лигтээ анхаарлаа хандуулж үлдсэн тоглолтууддаа хичээх хэрэгтэй. Эхний үед Шнайдер бэртсэний дараа манай байдал хүнд болж ирсэн. Гэхдээ Милитогийн гоолын дараа бүх зүйл номондоо орж ялалт байгуулах юм байна гэдгийг би мэдсэн” гэжээ.
“Интер” – “Рома” – 1:0 (1:0).
Гoол: Милито, 40 (1:0).
Улаан карт : : Тотти, 88 (Рома).
“Интер”: Жулио Сезар, Майкон, Матерацци, Кордоба (Самуэль, 39), Киву, Дзанетти, Мотта, Камбьяссо, Снейдер (Балотелли, 5, Мунтари, 90), Это`о, Милито.
“Рома”: Жулио Сержио, Бурдиссо (Мотта, 46), Жуан, Мексес, Риисе, Таддей, Де Росси, Перротта, Писарро (Тотти, 46), Вучинич, Тони (Менес, 63).
loading...




Inter uneheer ene jil sain baina.Moy ch uneheer sain coach yum bna.Reald hureed ireesei dee.Tegvel ch saihan yum bolno doo.
loading...
INTER SHAL UITGARTAI TOGLOLTTOI BAG SHU…………….
loading...
inter chin harin 5 tsom awahaar haragdaj bh chin ene jil odtoi bn aa.
loading...