Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг » Марселийн 9 дэх түрүү

GD Star Rating
loading...

Францын хамгийн олон дэмжигчидтэй баг гэгддэг Олимпик Марсель он удаан жилийн хүлээлтээ төгсгөл болгож лигтээ түрүүлэх болзлоо хангалаа. Өнгөрсөн шөнө явагдсан Францын лигийн 36-р тойргийн тулаанд Дидье Дешамын хөвгүүд Реннийг 3 : 1-ээр буулган авч ардаа яваа Лиллээс 8 оноогоор тасарсан тул ийнхүү Францын аварга болж байгаа юм.

Өнгөрсөн 3 сарын сүүлээр Марсель Францын цомын финалд Бордог ялж 1993 оны аваргуудын лигийн цомоос хойшхи анхны цомоо гардан авсан.

Гэвч энэ Марселийн сэргэн мандалтын дөнгөж эхлэл байжээ. Лигтээ хийсэн сүүлийн 15 тоглолтонд ялагдаагүй нь Марселийг ардаа яваа багуудаас тасрахад нөлөөлсөн. Энэ улиралд Марсель лигийн 36 тоглолтонд 22 хожил авч, 5 удаа ялагдал хүлээсэн байна. Сенегал довтлогч Мамаду Ньянг 16 гоолтой мэргэн буучдын жагсаалтанд багийнхнаа тэргүүлж байгаа. Үлдсэн 2 тойргийн тоглолтонд Ньянг гоолдож чадвал Лорьяны Гамэрогийн өмнө орж лигийн  мэргэн бууч болох боломжтой.

5 сарын 9-нд тодруулах Францын лигийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслолд Ньянг оны шилдэг тоглогчид нэр дэвшээд байгаа. Мөн Марселийн дасгалжуулагч Дешам шилдэг дасгалжуулагчид, хаалгач Манданда шилдэг хаалгачид нэр дэвшээд байгаа юм. Марсель ийнхүү лигтээ түрүүлсэн учраас шилдгийн шагнал лигийн аваргуудад очих магадлал өндөр байна.
Марселийн энэ жилийн амжилтын гол түлхүүр нь яах аргагүй Дешамтай холбоотой. Нэгэн цагт клубын багийн ахлагчаар тоглож Аваргуудын лигийн цомыг өргөж байсан өнгөрсөн зун Марсельд ирсэн. Түүнийг ирэхэд багийн фенүүд баяртай байсан. Дешам ч фенүүдийнхээ итгэлийг алдалгүй Марсельд ялалт, амжилтыг он жилүүдийг эргүүлэн авчирч байна. Сүүлийн 10 жилд францын лигт доминант байсан Лионы эрин дууссан гэдэг нь ийнхүү дахин батлагдаж байна.

Тэд одоо 65 оноотой Европын лигийн урьдчилсан шатны эрхтэй байгаа. Харин өнгөрсөн жилийн аварга Бордо европын эрхгүй үлдэж магадгүй байгаа.

Марсель. 55,377 үзэгч.
МАРСЕЛЬ – РЕНН – 3:1 (1:1) .
Гоол : Хайнце, 4 (1:0). Бриан, 38 (1:1). Ньянг. 76 (2:1). Гонсалес, 77 (3:1).
Шар хуудас : Мвила, 66 (Ренн).
Марсель: Манданда, Боннар, Диавара, Мбиа, Хайнце (Тайво, 57), Гонсалес, Сиссе, Каборе, Вальбуэна, Ньянг (Коне, 82), Брандау (Бен Арфа, 67). Ренн: Душес, Фанни, Мангане, Ханссон, Данзе, Бриан (Экоко, 80), Лемойн, Мвила, Леруа, Марво (Соу, 81), Гьян (Бангура, 80).

Лион. 32,000 үзэгч.
ЛИОН – ОСЕР – 2:1 (1:1).
Гоол : Елень, 15 (0:1). Лисандро, 45-с пенальти (1:1). Пьянич, 84 (2:1).
Лион: Льорис, Ревейер, Крис, Бумсонг, Сиссоко, Макун (Гову, 62), Тулалан, Пьянич, Бастос (Чельстрем, 70), Лисандро, Гомис (Лаказетте, 78). Осер: Сорен, Энбар, Кулибали, Грихтинг, Берто (Миньо, 90), Олич, Дудка (Саного, 87), Педретти, Бирша, Контут (Кверсиа, 77), Елень.

Тулуза. 20,893 үзэгч.
ТУЛУЗА – ЛИЛЛЬ – 0:2 (0:1).
Гоол : Кабайе, 34 (0:1). Обраньяк, 48 (0:2).
Шар хуудас : Сирье, 9, Эбондо, 37, Берсон, 60 (Тулуза), Кабайе, 22 (Лилль).
Тулуза: Пеле, Эбондо, Капуе, Конгре, Мбенке, Табану, Берсон, Сирье, Сиссоко, Мансаре (Бротен, 65), Казим-Ричардс. Лилль: Ландро, Дебюши, Рами (Эмерсон, 84), Рикарду Кошта, Берья, Бальмон, Кабайе, Хазар (Вандам, 89), Жервиньо (Фро, 77), Обраньяк, Де Мело.

Ницца. 8,706 үзэгч.
НИЦЦА – БОРДО – 1:1 (1:1).
Гоол : Фае, 27 (1:0). Вендел, 34 (1:1).
Шар хуудас : Сиани, 45, Энрике, 79 (Бордо).
Ницца: Оспина, Диаките, Сивелли, Песле (Кулибали, 66), Гасе, Фае, Эшуафни (Мулунжи, 65), Сабле, Мунье (Бен Саада, 90), Реми, Эллебуйк. Бордо: Раме, Сане, Энрике, Сиани, Тремулинас, Вендел, Плашил (Бейон, 85), Сертик, Траоре (Гуффран, 72), Жусси, Шамах (Кавенаги, 85).

Сошо. 12,281 үзэгч.
СОШО – МОНПЕЛЬЕ – 0:1 (0:0).
Гоол : Коста, 72 (0:1).
Сошо: Ришар, Дюплюс, Перкес (Жоссе, 53), Бреше, Драме, Морис-Белай, Гаванон, Дальма (Бутен, 75), Будебуз, Микари (Мартен, 46), Браун. Монпелье: Журден, Бокали, Спахич, Янгамбива, Женешам (Коллен, 65), Саихи, Пито, Коста, Камара, Дернес (Монтано, 60), Компан (Белханда, 79).

Париж. 35,000 үзэгч.
ПСЖ – ВАЛАНСЬЕН – 2:2 (1:0).
Гоол : Эрдинг, 30 (1:0). Бонг, 59 (1:1). Кежман, 90 (2:1). Бен Хальфаллах, 90 (2:2).
ПСЖ: Бете, Жалле, Камара, Сахо, Арман, Жюли (Кежман, 55), Макелеле, Клеман, Сессеньон (Морис, 72), Оро (Сеара, 61), Эрдинг. Валансьен: Пеннето, Дюкурти, Бишевац, Бальде, Бонг, Саес (Кохад, 46), Гомис (Кадир, 87), Бенджамин, Даник (Пюжоль, 64), Тьене, Бен Хальфаллах.

Лорьян. 15,436 үзэгч.
ЛОРЬЯН – МОНАКО – 2:2 (1:1).
Гоол : Аруна, 41 (0:1). Амальфитано, 42 (1:1). Маазу, 71 (1:2). Гамейро, 80 (2:2).
Шар хуудас : Одар, 33, Диарра, 44 (Лорьян), Алонсо, 33, Траоре, 44, Муратори, 54, Маазу, 61, Мангани, 88 (Монако).
Лорьян: Одар, Баса, Бурийон, Косчельны, Морель, Дюбарбьер, Мансури (Ваируа, 71), Мвуемба, Диарра (Жюффре, 62), Амальфитано, Гамейро. Монако: Рюффье, Модесто, Адриано, Пюйгренье, Траоре, Алонсо (Сагбо, 64), Аруна, Мангани, Муратори, Пино (Кошта, 75), Маазу.

Нанси. 15,015 үзэгч .
НАНСИ – ЛЕ МАН – 3:2 (2:2).
Гоол : Фере, 18 (1:0). Майга, 25 (1:1). Доссеви, 27 (1:2). Фере, 32 (2:2). Малонга, 62 (3:2).
Шар хуудас : Андре Луис, 77 (Нанси).
Нанси: Грегорини, Кретьен (Беренгер, 56), Сами, Макалусо, Брисон, Диа (Бакар, 61), Диаките (Андре Луис, 72), Траоре, Фере, Малонга, Хаджи. Ле Ман: Овоно, Лувьон, Андраде (Корчиа, 53), Сердан, Баал, Доссеви (Ле Таллек, 68), Нарри, Тома, Лама, Сиссе (Хельстад, 83), Майга.

Булонь. 12,500 үзэгч.
БУЛОНЬ – СЕНТ-ЭТЬЕН – 0:1 (0:0).
Гоол : Ривье, 87 (0:1).
Шар хуудас : Лекойнт, 27, Кувилье, 49 (Булонь), Матуиди, 37, Пайе, 45 (Сент-Этьен).
Булонь: Беденик, Лекойнт (Дембеле, 85), Сумаре, Туре, Рабел (Дюкатель, 79), Марк, Агуаззи, Тил, Капо, Кувилье, Блаяк (Ятабаре, 72). Сент-Этьен: Жано, Перрен, Диакате, Беналуан, Дабо, Желсон, Ндав, Матуиди, Ривье, Пайе (Сако, 65), Саного (Бергессио, 46).

Ланс. 32,686 үзэгч.
ЛАНС – ГРЕНОБЛЬ – 1:1 (0:1).
Гоол : Куртуа, 45 (0:1). Маулида, 68 (1:1).

Шар хуудас : Ромао, 35 (Гренобль).
Ланс: Касрауи, Демон, Яхья, Сартре, Рамос, Монне-Паке (Акале, 60), Эрмаш, Ковачевич (Соу, 46), Руде, Бедимо (Жемаа, 80), Маулида. Гренобль: Вивиани, Майнфрой, Рендулич, Цесар, Соже, Куртуа (Кальве, 65), Дьез, Ромао (Чьянчи, 80), Акрур, Батллес, Тадик (Ито, 70).



GD Star Rating
loading...
Марселийн 9 дэх түрүү , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: