loading...
Реал Мадридийг дахиад л Роналду аварч Барсагийн араас оноо алдалгүй нэхсэн хэвээр үлдлээ. Тоглолтыг эзэн хааны багийнхан тааруухан эхлүүлж талбайн эздийн гоолыг алдсан. 16 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Гранеро цэвэрлэж өөрийнхөө талбайгаас гаргах гэсэн боловч айл бэлэглэчихэв.
Виктор энэ бөмбөгийг агаар дээр гуядахад замаас нь Адурис чиглэлийг нь өөрчлөн мөргөж Арлын багийнхан тоглолтыг тэргүүлж эхлэх нь тэр. Мальорко энэ улиралд олны төдийлөн таамаглаагүй амжилтыг үзүүл аваргуудын лигийн эрх авахад ойрхон байгаа.
Хэрвээ энэ үр дүнгээр тоглолт дуусвал тэд Севильягийн урд орох боломжтой байжээ. Гэхдээ К.Роналду өөр бодолтой байж. Рамосын арын шугамнаас өгсөн алсын дамжуулалтыг Роналду айлын хаалгач Аватыг хүрэхээс өмнө өлгөж цохин багтаа тэнцээний бөмбөгийг авчирсан байгаа. 26 дахь минутад оруулсан түүний энэ гоолоос хойш Мальорко тооны харьцааг холдуулах 2 ч аюултай боломж бүрдүүлсэн ч Икерийг аргалж арай л чадсангүй.
Ийнхүү ард талд Касильяс үүргээ биелүүлж байхад урд Роналду дахин гялалзаж эхэллээ. 56 дахь минутад мөн л Рамосын баруунаас өгсөн алсын дамжуулалтыг Роналду хоёр хамгаалагч дундаас гоол оруулж дөнгөсөн байна. Дараа нь 72 дахь минутад жинхэнэ өөрийнхөө хувийн чадварыг гайхуулсан гоолоор дахин Мальоркогийн хаалгыг мялаалаа.
Зүүн жигүүрээр түүнийг довтолгоонд ороход эзэн багийн 3 хамгаалагч түүний эсрэг талд байсан ч юу ч хийж чадсангүй. Роналду тэднийг ажилгүй болгож хаалгачын эсрэг ганцаараа тулан энэ тоглолтын 3 дахь гоолоо оруулсан байна. Роналду ингээд 25 гоолтой болж багийн анд Игуйанаас ганц гоолын зөрүүтэй мэргэн буучдын 3-рт жагсаж байна.
Игуайн энэ тоглолтонд хэрвээ нэг гоол оруулаагүй бол тэдний гоолын тоо тэнцэх байлаа. 81 дэх минутад Аргентин эр Аватыг давуулан цохиж улиралын ээлжит гоолоороо фенүүддээ бэлэг барьсан юм.
2008 оны улиралд Рон премьер лигт 31 гоол оруулж байсан. Тэгвэл энэ улиралд карьерийнхээ оргил амжилтыг эвдэхэд дахиад 6 гоол оруулах хэрэгтэй болж байна.
Севилья энэ тойрогт Расингийг бутниргэж 4-р байраа хадгалж чадлаа. Негредо хоёр гоол оруулж багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Севильячууд энэ амралтын өдөр Барсатай тоглох бөгөөд хэрвээ тэд оноо салгаж чадвал Реалчуудад хүснэгтийг тэргүүлэх боломж бүрдэх юм.
Мальорка. 10,000 үзэгч .
МАЛЬОРКА – РЕАЛ МАДРИД – 1:4 (1:1).
Гоол : Адурис, 16 (1:0). Криштиану Роналду, 26 (1:1). Криштиану Роналду, 56 (1:2). Шар Криштиану Роналду, 72 (1:3). Игуаин, 81 (1:4). Видео.
Шар хуудас : Адурис, 29, Хосеми, 58, Борха, 65, Нуньеш, 89 (Мальорка), Арбелоа, 23, Гранеро, 63 (Реал).
Мальорка: Ават, Хосеми, Рубен, Нуньеш, Айозе, Альварес, Марти (Суарес, 60), Борха, Кастро, Виктор (Кейта, 65), Адурис (Вебо, 78). Реал Мадрид: Касильяс, Серхио Рамос, Альбиоль, Гарай, Арбелоа, Гаго, Хаби Алонсо, Кака (Гути, 59), Гранеро (М.Диарра, 75), Криштиану Роналду (Бензема, 83), Игуаин.
Сантандер. 17,500 үзэгч .
РАСИНГ – СЕВИЛЬЯ – 1:5 (0:2).
Гоол : Негредо, 2 (0:1). Кануте, 21-с пенальти (0:2). Хесус Навас, 46 (0:3). Капель, 48 (0:4). Чите, 61 (1:4). Негредо, 89 (1:5).
Шар хуудас : Моррис, 20, Диоп, 22, Чите, 73 (Расинг), Зокора, 37 (Севилья).
Улаан хуудас : Моррис, 78 (Расинг).
Расинг: Кольторти, Моррис, Моратон, Торрехон, Пинильос (Чите, 46), Арана, Кольса (Бедья, 68), Диоп, Ласен, Каналес (Морал, 56), Боладо. Севилья: Палоп, Конко, Фасио (Станкевичюс, 79), Эскюде, Адриано, Хесус Навас, Зокора (Ромарик, 87), Ренато, Капель, Кануте (Лоло, 71), Негредо.
Мадрид. 30,000 үзэгч .
АТЛЕТИКО – ВАЛЬЯДОЛИД – 3:1 (1:0).
Гоол : Хуанито, 43 (1:0). Хурадо, 67 (2:0). Форлан, 73 (3:0). Сесма, 78 (3:1).
Шар хуудас : Наузет, 90, Сесма, 90 (Вальядолид).
Атлетико: Де Хеа, Валера, Уйфалуши, Хуанито, Кабрера, Тиагу, Паулу Ассунсау, Хурадо, Симау (Рауль Гарсия, 63), Сальвио (Рейес, 74), Форлан (Бальде, 77). Вальядолид: Якобо, Педро Лопес, Серену, Нивалдо, Прието (Наузет, 70), Барраган, Борха, Бараха (Сесма, 70), Пеле, Манушу (Буэно, 78), Диего Кошта.
Сарагоса. 25,000 үзэгч .
САРАГОСА – ЭСПАНЬОЛ – 1:0 (0:0).
Гоол: Колунга, 78-с пенальти (1:0).
Шар хуудас : Габи, 32, Пабло Амо, 67 (Сарагоса), Мойзес, 27, Пареха, 76, Луис Гарсия, 77, Форлин, 78 (Эспаньол).
Улаан хуудас : Пареха, 77 (Эспаньол).
Сарагоса: Роберто, Понсио, Пабло Амо, Контини, Обрадович, Эдмилсон, Габи, Агилар (Эррера, 58), Элисеу (Санчес, 90), Арисменди (Лафита, 74), Колунга. Эспаньол: Камени, Форлин, Пареха, Виктор Руис, Давид Гарсия, Луис Гарсия (Короминас, 82), Мойзес, Амат, Верду, Кальехон (Маркес, 74), Освальдо (Алонсо, 62).
Памплона. 15,000 үзэгч .
ОСАСУНА – ДЕПОРТИВО – 3:1 (3:1).
Гоол : Камуньяс, 11 (1:0). Рики, 15 (1:1). Пандиани, 24 (2:1). Хуанфран, 32 (3:1).
Шар хуудас : Пуньяль, 27, Аранда, 27, Аспилисуэта, 68 (Осасуна).
Осасуна: Рикардо, Аспилисуэта, Серхио, Фланьо, Монреаль, Хуанфран, Пуньяль (Рупер, 74), Некунам, Камуньяс, Аранда (Вадоч, 74), Пандиани (Шожай, 90). Депортиво: Арансубия, Мануэль Пабло, Колотто, Лопо, Лауре, Хуан Родригес, Кальво, Жука (Лассад, 65), Валерон (Серхио, 64), Аньон (Иван Перес, 78), Рики.
Бильбао. 27,000 үзэгч .
АТЛЕТИК – МАЛАГА – 1:1 (1:1).
Гоол : Токеро, 4 (1:0). Дуда, 18 (1:1).
Шар хуудас : Давид Лопес, 56, Итурраспе, 68 (Атлетик), Бен Ашур, 27, Кайседо, 42, Гамес, 56, Гонсалес, 62, Мунуа, 83, Обинна, 84, Вальдо, 90 (Малага).
Атлетик: Ираисос, Ираола, Сан Хосе, Аморебьета, Кастильо, Сусаета, Гурпеги, Итурраспе (Оскар, 77), Давид Лопес (Муниаин, 62), Токеро, Льоренте (Эчеберрия, 84). Малага: Мунуа, Гамес, Гонсалес, Степанов, Мтилига, Вальдо, Апоньо, Бен Ашур (Торибио, 81), Дуда, Обинна (Хуанито, 90), Кайседо (Баа, 72).
loading...





Aa goe goe Ronalda maani hezee ch hund buuj ogch bgaagui yum shuu.Amjilt gogo
loading...
90 min togluulsan bol 4 5goaldah blaa real ene uliral hamgaalaltandaa pepe-g aldaagui bol barca-g nutag dree hojoh blaa gj
loading...
GOGO >>>Blancos
loading...
Tumaldo aimar shaah yen ingej blaa tegeh blaa ntr geel… shal t1. Pepe bsan bol barcag hojih blaa genuu? magadguie. gehdee iniesta maani gemteegui bsan bol realiig nutagt ni 3:0 doh blaa. t1 sonsogdoj bga biz
loading...
Buhniig medegch turnaldo shde!
loading...
mini demjdeg bag yumshuu! ene chin kkk barca sevillad suhruusei, deeres n ronaldo odo messigees 4goal dutuu yavnuuu guu yu ya hed ve ene huur chin barag guitsehnee ain! haha 27 hon toglolt hiisiishde laligt!!!!!
loading...
Яаая Барса Севилья 2 ч “алацах” нь дээ хэн хожигдсон нь одоо байгаа байраа алдаж нэг цомоо нэг эрхээ алдах аюултай учир нэлээн үзүүштэй тоглолт болно гэж бодож байна. Севилья хичээж тоглоод Барса гаас оноо салгаасай гэж л Реалынхан залбирч суухаас өөр яахав дээ ……………………………..
loading...
HOOH ENE C.RONALDO HIGUAN 2 UNEN AMIA SHAASAN HIGUAN SAYA HAYACHIJ BOLOH BLAA SUULIIN GOAL DEER RONALDO 2 DOH GOAL DEER HIGUAND HAYACHIJ BOLOH BLAA BIYE BIYENEESEE GOAL IIN TOOGOOROO DAWAH GEED ZUEER HAHAHA HIGUAN HAYACHIH YUMAN DEER UR CHADWARAA GARGAH SHIW
loading...
aztai batsaan ve
loading...
aliaa sda nar shu
loading...
barsa odoo gantshan l tentschih dee gj kkkkk.tegeel boloo.
loading...
bukh liguud unheer sonirholtoi goy bolj bndaa ral avraga avaasai cr unheer sain yumaa
loading...
goy goy heleh um alga ene udaa garay arbeloa albiol ramos gsn hamgaalalt dajgui baih shig bna gehdee! Ene malchin yostoi malaa hariulaad yvj baival taarsan har nusan buu beeshd. iim gulugnuud ene site-aar dahij buu uzegdesei burhan mini hahaha..Manai real sain shvv C.ronaldo bol delhiin shildeg tamirchin hench buu marag malnuud mini
loading...
Ronaldo bol delhiin hamgiin hamgiin shildeg ni shuudee… yun messi suga bandi shdee!
loading...