loading...
Энэ улирлын шилдэг хамгаалан тоглогч, Орландо Мэжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард болон Бостон Селтиксийн хамгаалагч Ражон Рондо нар НБА-ын хамгаалалтын 1-р багт нэрлэгдэгсдийг авсан оноогоороо тэргүүллээ. Дуайт Ховард нийт 57 оноо авсан бол Рондо 50 оноо авсан байна.
Мөн Хамгаалалтын 1-р багт Кавальерсийн довтлогч ЛеБрон Жеймс, Лейкерсийн хамгаалагч Коби Брайант болон Бобкэтсийн хамгаалагч Жеральд Уоллес нар оров.
Дуайт лигийг самбар болон блокоор 2 улирал дараалан тэргүүлсэн (1973-74 оны улирлаас хойш блокийг албан ёсны статистик болгон хөтөлж ирсэн) анхны тоглогч болсон бөгөөд энэ улиралд 13.2 оноо, 2.78 блок хийжээ. Мөн тэрээр лигийг самбараас авалтаар 3 улирал дараалан тэргүүлсэн 5 дахь тоглогч болсон аж.
Ховардийн ачаар Мэжик нэг тоглолтонд алддаг 95.3 оноогоор лигт 4-т ордог бол өрсөлдөгч багаа 43.8 хувьтай довтлуулдаг үзүүлэлтээр лигийг тэргүүлдэг юм байна.
Хамгаалалтын 2-р багт Спэрсийн Тим Данкан, Хитийн Дуэйн Уэйд, Оклахомагийн Табо Сефолоша, Хоуксийн Жош Смит болон Кавальерсийн Андерсон Варежао нар нэрлэгджээ.
Данкан НБА-ын хамгаалалтын багт 13 дахь улиралдаа дараалан багтаж байна.
Хамгаалалтын багийг НБА-ын 30 багийн дасгалжуулагч нарын саналаар тодруулдаг бөгөөд дасгалжуулагч нар байрлал бүрт санал өгдөг, тэгэхдээ 1-р багт, 2-р багт аль алинд нь нэрлэдэг юм. Гэхдээ өөрийн багийн тоглогчоо бичих ёсгүй. 1-р багт нэрлэгдвэл 2 оноо, 2-р багт нэрлэгдвэл 1 оноог тус тус авдаг.
| 2009-10 NBA ХАМГААЛАЛТЫН БАГ | ||||||||||||||||||||||||||||||
| 1-р баг | ||||||||||||||||||||||||||||||
|
| 2-р баг | ||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||
|
Санал авсан бусад тоглогчид:
Jason Kidd, Dallas, 12 (4); Marcus Camby, Portland, 12 (1); Ron Artest, 11 (3); Deron Williams, Utah, 10, (2); Kirk Hinrich, Chicago, 9 (1); Andrew Bogut, Milwaukee, 8; Luc Mbah a Moute, Milwaukee, 8 (1); Arron Afflalo, Denver, 6 (1); Kenyon Martin, Denver, 5 (1); Kevin Garnett, Boston, 5 (1); Grant Hill, Phoenix, 4 (2); Joakim Noah, Chicago, 4; Kendrick Perkins, Boston, 4 (1); Shane Battier, Houston, 4 (1); Andrei Kirilenko, Utah, 3 (1); Russell Westbrook, Oklahoma City, 3; Trevor Ariza, Houston, 3 (1); Andre Iguodala, Philadelphia, 2; George Hill, San Antonio, 2 (1); Jermaine ONeal, Miami, 2 (1); Joe Johnson, Atlanta, 2 (1); Lamar Odom, L.A. Lakers, 2 (1); Luis Scola, Houston, 2; Manu Ginobili, San Antonio, 2 (1); Nicolas Batum, Portland, 2; Caron Butler, Dallas, 1; Chauncey Billups, Denver, 1; Jared Dudley, Phoenix, 1; Kevin Durant, Oklahoma City, 1; Raymond Felton, Charlotte, 1; Marc Gasol, Memphis, 1; Pau Gasol, L.A. Lakers, 1; Chuck Hayes, Houston, 1; Brendan Haywood, Dallas, 1; Al Horford, Atlanta, 1; Serge Ibaka, Oklahoma City, 1; Ersan Ilyasova, Milwaukee, 1; Stephen Jackson, Charlotte, 1; Nene, Denver, 1; Chris Paul, New Orleans, 1; Tayshaun Prince, Detroit, 1; Earl Watson, Indiana, 1. |
loading...





dajgui medeelel bna sho imerhuu medeelel bnga ogjigarai
loading...
all nba bolon rookie toglogchdiin shigsheeg zaaval medeelleerei
loading...
Ìèíèé áîäëîîð ëàâ Àìåðèêûí íýãä¿ãýýð áàãò
Õîâàðä
Äóðàíò
Ëåáðîí
Êîáå
Íàø
îðîõ áàéõ òà íàðûí áîäëîîð
loading...
artest oroh yostoi bsiin
loading...