loading...
Премьер лигийн 4-р байрын төлөөх тэмцэл дуусаж Тоттенхэм ирэх улиралын аваргуудын лигийн урьдчилсан шатнаас өрсөлдөх эрхтэй боллоо.
Хожлын үнэ цэнэтэй гоолыг Петер Крауч Лондоны багт авчирсан юм. Манчестер ситигийн тоглогчид хэрвээ энэ тулаанд ялах юм бол хүн бүр 70000 фунтын шагнал авах байлаа. Гэвч мөнгө бүхнийг шийдэж чадахгүй гэдгийг харуулж Тоттенхэмчүүд тэднийг талбайд нь буулган авсан байна.
Ситигийн гол найдвар Барри бэртлээсээ эргэн ирж Виерагийн оронд гарсан бол Тоттенхэмээс Леннон, Краучыг гараанд багтааж Бентлэй, Павлюченког сэлгээнд суулгасан байв. Хоёр багийн хувьд аль аль нь өмнө нь аваргуудын лигт шалгарч байгаагүй учраас ганц олдох энэ эрхийн төлөө эхнээсээ л довтолсон ширүүн тулааныг өрнүүлж эхэлсэн. Эхний аюултай довтолгоонуудыг Сити хийж Барри болон Тевезийн хурдтай довтолгоог Ассу-Экотто эцсийн мөчид хааж багтаа тус болж байв.
Үүний дараа хариуг нь барихаар Спөрз дайрч эхэллээ. Уэйн Брижийн чөлөөт цохилт хаалганас үйл ялиг зөрж, Ледли КИнгийн мөргөж оруулсан гоолыг шүүгч алдаатай хэмээн тооцсонгүй. Улиралын эхэнд Тот Ман ситиг 3 : 0-ээр бутниргэж байсан. Тийм ч учраас энэ тулаанд ялна гэдэгтээ итгэлтэй байсан нь дамжиггүй.
Гэвч талбай дээр тоглолт огт өөр дүр зургаар өрнөж Ситигийн ээлж дараалан аюултай довтолгоонууд Гомешийн хаалга чиглэж байв. Хоёрдугаар хагас эхлээд ч байдал хэвээрээ Ситичүүд бөмбөгийг илүү эзэмшиж довтолсоор байлаа. 56 дахь минутад бэртэл авсан Барриг сэлгээнд суулгаж Виера талбайд орж ирлээ. Дараа нь Манчини довтолгоогоо улам нэмж Райт-Филлипсийг Жонсоноор сэлгэсэн юм.
Харин Реднапп Бентлиг оруулж ирэн Ленноныг суулгаж ерөнхийдөө багийнхаа тоглолтыг барихийг хичээсэн. Ман сити хичнээ довтолсон ч нэг лүр дүнд хүрэхгүй байв. Хөлбөмбөгт өөрсдөө хийж чадахгүй бол зөрүүлээд алдах тохиолдол маш олон байдаг.
Энэ хууль ёсоор 82 дахь минутад Кабулын жигүүрээс өгсөн дамжуулалт Брижийн толгойноос ойж Крауч дээр ирлээ. Робо-Крауч энэ сайхан боломжыг ядах юмгүй ашиглан Ситигийн хаалганд хожлын гоолыг оруулж дөнгөсөн байна.
Ийнхүү Харри Реднап хүснэгтийн сүүлийн хэсэгт хомоо хамж байсан багийг аваргуудын лигт шалгаруулж гайхалтай амжилтыг үзүүллээ. Тэд түүхэндээ аваргуудынн лигт анх удаагаа шалгарч байгаа нь энэ юм. Гэхдээ улирал дуусаагүй байгаа.
Хэрвээ сүүлийн тойрогт тэднийг аз ивээвэл 3-р байранд ч орох найдвар байна. Харин Ситигийн хувьд тэр олон сая фунтээ Европын лигт түрүүлэхийн тулд л зарцуулахаар өөр аргагүй боллоо.
Манчестер. 47,370 үзэгч.
МАНЧЕСТЕР СИТИ – ТОТТЕНХЭМ – 0:1 (0:0).
Гоол : Крауч, 82 (0:1
Шар хуудас : Кабуль, 30, Хаддлстоун, 59, Ассу-Экотто, 66 (Тоттенхэм).
Манчестер Сити: Фалоп, Сабалета, Туре, Компани, Бридж, А.Джонсон (Райт-Филлипс, 72), Де Йонг, Бэрри (Виейра, 56), Беллами (Санта Крус, 84), Тевес, Адебайор. Тоттенхэм: Гомес, Кабуль, Доусон, Кинг, Ассу-Экотто, Леннон (Бентли, 71), Хаддлстоун, Модрич (Паласиос, 89), Бэйл, Крауч, Дефо (Павлюченко, 81).
Лондон. 20,831 үзэгч .
ФУЛХЭМ – СТОК СИТИ – 0:1 (0:0).
Гоол : Этерингтон, 83 (0:1).
Шар хуудас : Хьюз, 90 (Фулхэм), Хут, 44, Шоукросс, 54, Фуллер, 90 (Сток Сити).
Фулхэм: Шварцер, Пэнцил (Окака Чука, 86), Хьюз, Хангеланд, Кончески, Дафф (Невланд, 46), Этуху, Мерфи, Дэйвис, Гера, Демпси. Сток Сити: Бегович, Уилкинсон, Шоукросс, Хут, Хиггинботам, Делап, Велан, Уайтхед, Этерингтон (Диао, 88), Фуллер (Лоуренс, 90), Сидибе (Тунджай, 72).
loading...





Mongo baihad oduud bhad buhniig shiiddeggui yumaa gedgiig totenhem lyon 2 hangallttai harullaa chadlaa. Real city 2 surgamj awsan bailgui dee. Mancity d bayr hurgey.HAHAHA. Odoo butehgui ch gsn Wigandaa naidaal suuj bhaasdaa.
loading...
Muu pinokio sda goal hiichdeg yumaa.Tegehdee togloltiig harj bhad haalgach ni bariad awah buren bolomjtoi bsan bombogiig 5 shugamruu algadaad ywuulchihdag yum aimar teneg given bsan bol arai ch tiim gomo yum hiihgui l dee.Tegehdee dovtolgoond bas l muu bailaa.Daraa jilees bur l aimar boloh bh daa.Hamgiin turuund toviin hagasaa, tsever hamgaalagchidaa l solih heregtei.Tevez harin ene jil uldeh bolov uu bj bgaasai daa
loading...
OO nice Spurs 4 uldlee bid chadsan ene zun neg gooliin odtoi Forward Abhad l 16 uldeh bolomjtoi bid chadna bagiin toglolt buhniig shiideh yum daa SHUDRAGA ES
loading...
huushee Tottenham 2006 ond avarguudiin league d orj bsiishdee hoee. 4r shalgaraad orj bsiin . yuma medej bj bicheech
loading...
vhahaha
loading...
huushee Enigma chi yun lagiin poox yamar mundag medlegtei yum bee peeeee aaaay yaya bas yamar ailgui yum be hahaha huuushee gej migeed Yoo boliod og Whahaha
loading...