loading...
Эрүүл мэндийн яам байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан “Засгийн газрын цом” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордны А зааланд өнөөдөр 14:00 цагт эхэллээ.
Тус тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, бүх яамдууд оролцож байгаагаас гадна тэмцээний үеэр Монгол улсын Ерөнхий сайд, яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд сагсан бөмбөг холын зайн шидэлтийн тэмцээн болох юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 11 цагт Спортын төв ордонд болно.
Тэмцээнд нийт 14 яам тамгын газрын эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн тамирчид сагсан бөмбөгөөр 3 өдрийн турш өрсөлдөж “Засгийн газрын цом”-ын эзэн баг тодрохнээ. Маргааш тус тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Биеийн тамир-эрүүл мэнд аяны туг шилжүүлэх ёслолын ажиллагаа болох юм байна.
Мөн ЭМЯ-ны 80 жилийн ойн баяраар ойгоо угтсан спорт урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь 80 жилийн ойн баярын үеэр биеийн тамир, спортын үзүүлэх тоглолт, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.
loading...



