Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » дугуй » Монголд дугуйн бартаат замын уралдаан болно

GD Star Rating
loading...

Монголд анх удаа дугуйн бартаат  замын олон улсын уралдааныг зохион байгуулах гэж байна. Тус уралдаан энэ сарын 7-22-ны өдрүүдэд уралдаан болохоос гадна дөрвөн аймгийн нутаг дамжин 1400-гаад км газар элс, шороо, шавар, шалбаагтай зам туулан өрсөлдөх энэхүү уралдаанд Итали, Герман, Бельги, Францын 108 тамирчин оролцохоо илэрхийлснээс 60-аад нь албан ёсоор бүртгүүлээд байгаа юм.

Мөн уралдаанд Геннесийн амжилт тогтоосон нэг тамирчин болон бартаат замын дэлхийн аварга хоёр тамирчин оролцох бөгөөд шагналын сан нь 15 мянган евро юм байна. Улмаар уралдааныг зохион байгуулахаар Mongolia Expedition болон Монголын аялал жуулчлалын холбоо гурван жилийн өмнөөс төлөвлөн, жуулчдын аялах дуртай газруудаар дугуйтай аялаж, замаа сонгосон гэнэ.

Түүнчлэн уралдааны туршид тамирчид огт амрахгүй бөгөөд мэргэжлийн дугуйчдын ур чадварыг харах боломжийг монголчуудад анх удаа олгохоороо онцлог юм. Уралдааныг шууд дамжуулахаар Герман, Франц, Бельгийн телевизийн сэтгүүлчид ирэх гэнэ. Харин уралдаанд оролцох эрх 18-аас дээш насын бүх хүмүүст нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаагийн зэрэгцээ хамгийн гол нь уралдаанд оролцох эрх авахын тулд 1500 евро төлөх ёстой юм байна.

GD Star Rating
loading...
Монголд дугуйн бартаат замын уралдаан болно , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: