loading...
“Орландо” – “Атланта” – 112:98 (32:27, 17:30, 35:26, 28:15)
О: Дуайт Ховард – 29 + 17 самбар. Картер – 24. Ж. Нельсон – 20. Льюис – 20.
А: Хорфорд – 24 + 10 самбар. Кроуфорд – 23. Жо Жонсон – 19.
Цувралын харьцаа – 2:0.
Эхний тоглолтондоо 43 онооны зөрүүтэй хожигдсон Хоукс энэ удаа өмнөхөөсөө сайн тоглолоо. Ялангуяа эхний хагасыг тэд 8 онооны зөрүүтэй тэргүүлж дуусгасан. Гэхдээ энэ сайн тоглолтоо 2-р хагаст хадгалж чадсангүй.
Дуайт Ховард 29 оноо, 17 самбараас авалтаар багаа тэргүүлсэн бол Винс Картер сүүлийн үед тун сайн довтолжээ. Мэдээж Рашард, Жамеер нар ч зүгээр байсангүй. Плей-оффт 4 тоглогч нь +20 оноо зэрэг авсан анхны тохиолдол нь боллоо, Мэжикийн хувьд. Ингээд цувралын харьцаа 2:0.
Сүүлийн 40 жилд плей-оффийн тоглолтонд 25+ оноо, 18+ самбараас авалт, 85+ довтолгооны хувь гэсэн статистик үзүүлсэн 4 дэх тоглогч нь Дуайт болжээ.
| Өрсөлдөгч | Жил | |
| Дуайт Ховард | Хоукс | 2010 |
| Шакил O’Нил | Пистонс | 2006* |
| Уэс Унсэлд | Спэрс | 1979 |
| Уилт Чамберлин | Никс | 1972* |
* НБА-ын аварга болсон
3-р үед Ховардийг довтлох үед А. Хорфорд алдаа гаргасан бөгөөд түүний хамар луу цохьсон бололтой, цус гарч байлаа. Цусыг тогтоохыг оролдсон ч гарсаар байсан тул Ховард 2 минут орчим тоглолтыг орхисон. Гэхдээ буцаж талбайд гарч ирээд сайн тоглолтоо үргэлжлүүлсэн юм.
Мэжик 4-р үед 19-2 гэсэн ран хийсэн бөгөөд торгуулийн шидэлт муу шиддэг Дуайт өнөөдөх харьцангуй гайгүй буюу 18-аас 13-ийг нь оновчтой болгожээ.
Мэжик эхний 2 тоглолтондоо нийт 57 онооны зөрүүтэй хожлоо. Энэ нь түүхэнд 4-т орох үзүүлэлт гэнэ.
| Зөрүү. | Цуврал | |
| Lakers | +75 | ’86 1-р шат vs. Spurs |
| Lakers | +59 | ’84 Бүсийн хагас шигшээ vs. Mavericks |
| 76ers | +59 | ’78 Бүсийн хагас шигшээ vs. Knicks |
| Magic | +57 | ’10 Бүсийн хагас шигшээ vs. Hawks |
| Pistons | +57 | ’87 1-р шат vs. Bullets |
| Lakers | +57 | ’56 Дивизионы хагас шигшээ vs. Hawks |
3 дахь тоглолт УБ-ын цагаар Ням гаригт болно. “Гэртээ очоод хожно. Бид өөрийн талбайд тун сайн байна. Тэд өөрсдийн талбайд хийх ёстойгоо сайн хийлээ. Одоо бид хийх ёстойгоо хийж чадахыг харцгаая” гэж Хоуксийн дасгалжуулагч М. Вудсон хэлжээ.
loading...





aimaar aimaar ene Magic-g demjij bnaa Cavs bas Celtics-g xojix blgui dee
loading...