Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Пауэрлифтинг » Пауэрлифтингийн Азийн АШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Спортын төв ордонд таван өдөр үргэлжилсэн тэмцээнд 15 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын 74 тамирчин өрсөлдсөнөөс эрчүүд долоо, эмэгтэйчүүд зургаан алтан медаль хүртсэн байна. Энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй 20, эрэгтэй 21 дэх удаагийн тэмцээн юм.

Манай эмэгтэй тамирчдаас 7 жинд түрүүлж багийн дүнгээрээ 1-р байранд шалгарлаа.Тухайлбал С.Саранцэцэг, Г.Отгонтуяа, Д.Ичинноров, Б.Дулмаа, Б.Уранчимэг, Б.Жазе, В.Анхзаяа нар түрүүлсэн юм. Харин хүндийг өргөлтийн ОУХМ Н.Баярмаа насанд хүрэгчдийн 60кг-ийн жинд оролцож 2-р байрт шалгаран мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээний үеэр дэлхийн болон, тивийн дээд амжилтыг хэд хэдэн тамирчин тогтоожээ. Тухайлбал Казахстаны тамирчин Ивлов Дэнис 75 кг-ын жинд 318 кг-д сууж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол манай тамирчин Д.Энхжаргал, Б.Цэгмид нар мастер ангилалд тивийнхээ дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Монголд анх удаа зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах хүчний гурван төрөлтийн тэмцээнд Монгол, Казахстан, Филиппин, Узбекстан, Ирак, Хонгконг, Тайвань, Өмнөд Солонгосын тамирчид өрсөлдсөн юм.

GD Star Rating
loading...
Пауэрлифтингийн Азийн АШТ өндөрлөлөө, 7.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. баяраа says:

    Пауэрлифтингийн Азийн АШТ өндөрлөлөө гэсэн гарчигтай байна яг ямар улс багаараа түрүүлсэн тэр талаар тодорхой мэдээлэл бичиж болдоггүй юм уу? Сүртэй гарчигтай мөртлөө жишээ нь нэг хүнээ Казакууд багаараа түрүүлсэн гэж сонслоо тэр талаар мэдээлэл байна уу

    GD Star Rating
    loading...
  2. enhe says:

    manaihan bagaara negt orson bol shan umaa. Manaihaan sar bolgon neg shildeg tamirchnig shalgaruuldag bolvol yamr vee?

    GD Star Rating
    loading...
  3. tuya says:

    Dulmaa minii nz chadsii shuu.Nzdaa bayra hurgey hairtai shuu unsey.Ulam ih amjilt gargaarai.Bas Aaya bagshid nziinhaa omnoos bayarlasnaa ilerhiiley.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: