loading...
2006 оны ДАШТ-д хэний ч мэдэхгүй нэгэн залуу Францын шигшээ багт багтаж олны анхаарлыг татаж байлаа. Францын шигшээ багт шинэ эрнийг авчирсан энэ тоглогч бол Рибери байсан юм Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Рибери шигшээ багийнхаа гол тоглогч болж чаджээ. Ингээд түүний нэгэн ярилцлагыг сонирхуулья.
Байерн Бундеслигийн цомоо альхэдийнэ хүртсэн. Харин аваргуудын лигт ямар амжилт гаргах бол. Бас та Байернтэй хамт ирээдүйд ямар амжилтын төлөө тэмцэх вэ ?
Манайх Германы хамгийн хүчтэй бас Европдаа хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг, Тийм болохоор энэ жилийн аваргуудын лигт түрүүлэх бүрэн боломжтой гэж би үзэж байгаа.
Оруулсан гоолуудаас чинь хамгийн сэтгэлд үлдсэн нь аль нь вэ ?
2007/08 оны улиралд Германы цомын шөвгийн наймд нэг хотын Мюнхен 1860 багийн хаалганд оруулсан гоолыг мартдаггүй юм. Тэр гоолыг би нэмэлт цагийн сүүлийн мөчид оруулж манай баг ялсан. Тэгээд тэр жил бид цомд түрүүлж билээ.
Өнөөгийн энэ өндөрлөгт хүрэхэд ямар баг танд хамгийн их тусалсан гэж боддог вэ ?
Би тоглож байсан бүх л багуудда баярлаж явдаг. Бүгд л намайг шилдэг тоглогч болоход чадах чинээгээрээ тусалсан. Одоо тоглож байгаа Байерн, Марсель, Брест гээд л .
Яг одоогоор дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ. Бас та хэнтэй хамт тоглож үзэхийг хүсдэг вэ, мөрөөдлийн чинь клуб ?
Одоо бол Леонел Месси бол дэлхийн шилдэг тоглогч. Барсагийн Чавитай хамт тоглохыг хүсдэг. Тэрний дамжуулалт, багийг удирдан зохион байгуулах чадвар нь үнэхээр гайхалтай. Мэдээж хэрэг Барса, Реал гээд тоглогч болгоны мөрөөддөг багуудад л тоглохыг хүсдэг.
Та бол ер нь олон талын авьяастай, универсал тоглогч. Яг ямар байрлалд тоглохыг илүүд үздэг вэ ?
Би энэнд хариулмааргүй байна. Талбай дээр би чөлөөтэй тоглож, довтолгоонд идэвхтэй оролцохыг хүсдэг. Би маш их гүйж хөдөлдөг учраас надад сул зай, эрх чөлөө хэрэгтэй байдаг. Гэхдээ би зүүн жигүүрт илүү тохирох юм шиг санагддаг.
Франц ДАШТ-д хэр явах бол ?
Мэдээж тоглогч болгон багаа амжилттай тоглоосой гэж хүсдэг. Бидний хувьд хэсгийн шатыг давах нь юуны түрүүнд чухал. Дараа нь дараагийн даалгавар эхэлнэ дээ. Болж өгвөл финалд хүрэхийг зорино.
Энэ жилийн ДАШТ-д түрүүлэх хамгийн боломжтой багийг нэрлээч, бас яагаад ?
Яг үнэндээ тэр баг нь бид байгаасай гэж хүсэж байна. Манайх сайн бүрэлдэхүүнтэй байгаагаас гадна өөрсдөдөө их итгэлтэй байгаа. Яг одоо сайн формтой байгаа багууд гэвэл Испани, Англи байна л даа.
ДАШТ-нд тоглох ер нь ямархуу байдаг вэ ?
Дэлхийн аварга бол хөлбөмбөгч хүний оролцож болох карьерийн хамгийн том тэмцээн. Тоглолт болгон гайхалтай болж сайхан уур амьсгал дор тэмцээн өрнөдөг. 2006 онд би энэ сайхныг анх удаа мэдэрсэн. Бид финалд үлдсэн ч харамсалтай нь ялж чадаагүй л дээ.
Францын түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч хэн бэ ?
Зидан. Зизу бол гайхалтай тоглогч бас сайн хүн. Түүн шиг багийнхаа андуудын итгэлийг хүлээсэн шилдэг тоглогч ховор. Бөмбөг авсан л бол Зидан гайхамшгийг бүтээж юу ч хийж чаддаг.
Маш олон хүн таныг Зиданы залгамжлагч гэдэг. Энэ танд ямар санагддаг вэ
Залгамжлагч нь мөн эсэхээ би мэдэхгүй л дээ. Гэхдээ түүн шиг тоглогчтой харьцуулагдана гэдэг маш том бахархал. Би талбай дээр чадах бүхнээ хийж энэ нэр хүндийг унагахгүйг хичээдэг.
Бага байхдаа хэнийг шүтдэг байв ?
Миний хүүхэд насны шүтээн бол Жан Пьер Папен. Тэр айлын талбайд үнэхээр тайван тоглож гоолыг ядах юмгүй оруулдаг байсан.
Таны карьерийн хамгийн сайхан дурсамжтай, бас тааруухан мөч юу вэ ?
Хамгийн тааруухан дурсамжтай үе гэвэл энэ улиралын эхэнд 6 сар бэртэлтэй байсан үе. Тэр үед надад үнэхээр хэцүү байсан. Хамгийн сайхан мөч гэвэл 2006 оны ДАШТ-д Испаний ялсан тоглолт. Тэр тоглолтонд би гоол оруулж манай баг гайхалтай ялалтыг байгуулсан.
Таны эсрэг тоглож байсан хамгаалагчдаас хамгийн сайн нь хэн бэ
Сайн санахгүй юмаа. Энэ талаар бодож байсангүй.
loading...




come to barca
loading...
Ribery tevez 2-n ali n tsarai muutai bol?
loading...
chi l bhdaa yaaj ch bodson
loading...
хаха. хоёулаа л байх даа.
loading...
Юун Рүүни жинхэнэ Шрек чинь энэ байна шүү дээ.
loading...
ugaasaa ribery-iig l hamgiin tsariaa muut gediishde Tevez arai deer bha haha a bas zuka ribery 2 adilhan bhaa
loading...
gehdee tsariaagaaraa shu
loading...
Зизу бол гайхалтай тоглогч бас сайн хүн. Түүн шиг багийнхаа андуудын итгэлийг хүлээсэн шилдэг тоглогч ховор. Бөмбөг авсан л бол Зидан гайхамшгийг бүтээж юу ч хийж чаддаг… ene bol uneheer unen ug zidangui france bol uhnuud(uhna) shuu dee handball togloj bj erhee avsan bag hahah
loading...
Барса маань Силваг авч чадахгүй бол энэ залууг заавал авах хэрэгтэй. Яаж ч мэдэх эвгүй гар даа. Найдаж байна.
loading...
Viliiag avch jiguurt taviked bgan bishu Silvag avh ymu Villa butku bol Riberyg avuul taarna
loading...
manai real-d irheer bolvol bayern mash ih undur une husne ygd gevel real shuude kkk ghde perez yu hiihee medej baigaa bailguide oduudiig burduulj chaddgaas bish togluulj chaddgui hoino yag l ” morinderes delhiig ezleh amarhan morinoosoo buugad delhiig zahirah hetsuu” gdg mongol ugtei adilhandaa! perez odoo neg sain sportiin zuvluhtei bolmoor yumaa ug n zidane manai bagt sport hariutssan albanii darga ch biluu neg yum hiiged baigaa suragtai za buu med manai realiig burhan martsan biz!
loading...
FRACE aas zuwhun ylaltiig husne. tednii bureldhuun delhiin shildeg ymarch bagaas dutahgui. Amljilt!!!
loading...
ug ni real dovtolgoo gevel gaihaltai l bna daanch hamgaalalt gj zuil ene bagt irsen oddiig alj bna daa hoorhii Ronaldo ug ni avarga l boloh hun yum daa
loading...