loading...

Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн лиг NBA -ийн улирлын төгсгөлд уламжлал ёсоор зарладаг Бүх Америкийн баг өнөөдөр тодорхой боллоо. Бүх Америкийн нэгдүгээр баг бусдын таамаглал ёсоор болж ямар нэг гэнэтийн бэлэг гарсангүй.
Энэхүү Бүх Америкийн багийг Америк, Канадын 122 спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг билээ.
Бүх Америкийн нэгдүгээр багт улирлын үнэ цэнэтэй тоглогчийг хоёр дахь жилээ дараалж тодроод байгаа Леброн Жеймс болон лигийн шилдэг хамгаалагчийн шагналыг мөн хоёр дахь жилээ дараалж авсан Дуайт Ховард нарыг 122 сэтгүүлчид итгэл төгс нэгт нэрлэж хамтдаа тус бүр 610 оноогоор нийт тоглогчдыг тэргүүлсэн байна.
Энэ жилийн хувьд Леброн Жеймс хувийн амжилтаар арвин өнгөрлөө. Жеймс гурав дахь жилээ дараалж нэгдүгээр багт, нийтдээ дөрөв дэх удаагаа нэрлэгдсэн бөгөөд энэ улиралд онооны жагсаалтанд хоёрт бичигдэж дунджаар 29.7 оноо, 8.6 дамжуулалт, 7.3 самбар, 1.6 булаалт хийж 1.0 блок шот дунджилсан. Кливленд багаа толгойлж энэ улирлын хамгийн шилдэг амжилтыг буюу 61-21 амжилт үзүүлж НБА-г тэргүүлсэн юм. Мөн одоогоос 23 жилийн өмнө довтлогч байрлалаас нэг улиралд хамгийн өндөр оновчтой дамжуулалтын дунджийг алдарт довтлогч Ларри Берд 7.6 дамжуулалт дунджилж байсан амжилтыг Леброн 8.6 болгож өсгөсөн юм.
Мөн тэр энэ улиралд сарын шилдэг тоглогчоор дөрвөн удаа нэрлэгдсэн билээ.
Орландогийн төвийн тоглогч Дуайт Ховард нэгдүгээр багт гурав дахиа дараалж багтаж байна. Тэрвээр 13.2 самбар, 2.78 блок шотоор лигийг тэргүүлж, энэ хоёр үзүүлэлтээр хоёр улиралд дараалж тэргүүлсэн анхны тоглогч болж түүхэнд үлдсэн. Мөн 61.2% оновчтой довтлож лигийг тэргүүлсэнээр НБА блок шот үзүүлэлтийг хөтөлж эхлэсэнээс хойш гурван үзүүлэлтээр нэг улиралд лигийг тэргүүлсэн анхны тоглогч болжээ. Ховард мөн НБА-д дабл даблаар рекорд тогтоож энэ улиралд 64 удаа 10+10 хийж, мөн 3 удаа 20 + 20 амжилт үзүүлсэн байна.
G Kobe Bryant 604 оноо
G Dwyane Wade 520 оноо
F Lebron James 610 оноо
F Kevin Durant 579 оноо
C Dwight Howard 610 оноо
Лейкерсийн од Коби 5 дахиа дараалж нэгдүгээр багт нэрлэгдсэн бөгөөд нийт өөрийн карьерт 8 дахиа бичигдэж байна. Яг одоогоор тоглож буй тоглогчдоос Сан Антониогийн довтлогч Тим Данкан л 9 удаа Бүх Америкийн нэгдүгээр багт нэрлэгдсэн байдаг бөгөөд түүний дараа Шакил О’Нил, Коби хоёр 8 удаа багтсанаар орох боллоо. Дуэйн Уэйд хоёр дахь жилээ дараалж Бүх Америкийн нэгдүгээр багт орсон юм байна.
Харин Кевин Дюрант 21 нас, 197 өдөртөйдөө Бүх Америкийн нэгдүгээр багт нэрлэгдсэн хамгийн залуу тоглогч боллоо. Дюрант энэ жил 30.1 оноо дунджилж лигийг дундаж оноо авалтаар тэргүүлсэн билээ.
Бүх Америкийн хоёрдугаар багт
G Steve Nash 366
G Deron Williams 343
F Carmelo Anthony 321
F Dirk Nowitzki 356
C Amare Stoudemire 239
Бүх Америкийн гуравдугаар багт
G Brandon Roy 87
G Joe Johnson 118
F Tim Duncan 125
F Pau Gasol 94
C Andrew Bogut 149
Санал асуулгаас Торонтогийн лидер Крис Бош 80 оноо авч Гасолоос 14 оноогоор дутуу бичигджээ.
loading...




King James all the way
loading...
Одоо Коби леброн хоёрыг биш. Дюрант Леброн хоёрыг харьцуулах цаг айсуй. Гэхдээ коби агуу гэдгийг мартаж болохгүй
loading...
Bosh ene zun haashaa ywah ni uneheer sonin bna.Minii bodloor Milaykee-d bwal iluu amjilt gargah magadlaltai bhaa.Bosh ooroo evrop styliin togloltiig sain medne.Jeniings,delfino,Bogut and Bosh geed bugd l gar saihan niileh bhaa.Ene jiliin neelt yah argagui Milaykee bailaa ter dundaa Jennigs ooriigoo hangaltai haruulla.Bogut bsan bol Atlanta 4:2 hojih bsan yum. Gehdee tiim yum bolsongui ee.Lebron odoo Bostond hojigdood bas ireh jilees bagaa orhih bhaa.Wade lebron 2t uneheer sain hamtragchid heregtei bna.Odoo zaluu bgaa deeree gaigui bagt ochihgui bol hogshin bolood oor bagt ochood awarga awch amjaagui oduud NBA-eer l duuren bna sh dee.Wade lebron 2 ireeduigee bodoh heregtei.
loading...
Chi buruu bodoj bna Lebron James Dwight Howard gj yarih bolno. Durant arai boloogvi shvv !
loading...
chi yu balairtaad bgaan. Naad 2 chini shal uur roletoi humuusuud shdee.
Dwight 13.3 reb Lebron 7.3 reb gevel haritsuulhad hetsuu l bolno
Dwight 3 ast Lebron 8.6 ast gevel bas l hetsuu shdee. Onoo avdagiig onoo avdagtai ni, hamgaaldagiig ni hamgaaldagtai ni l haritsuulaldaa.
loading...
Duncan bol domog yumaa …
loading...
ainbo chi zugeer l duugai bai Sugaa
loading...
ainbo chi zugeer l duugai bai Su*aa
loading...
yes kobe
loading...
KOBE neeree ene tsag veiin gants super toglogch yum zaluuchuultai en zeregtseed yvj bdag vneheer aguu hvn yum bnoo
loading...