Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » ”Чонма” Хойд Солонгос

GD Star Rating
loading...

SN 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Эдгээр танилцуулгууд тун удахгүй нээгдэх манай сайтын ДАШТ 2010 гэсэн хэсэг багуудын танилцуулга хэсэгт багтах юм. Энэ удаа манай Ази тивийг төлөөлөн 2 дахь удаагаа ДАШТ-д хүч сорьж байгаа Хойд Солонгосын багийг танилцуулж байна.

ДАШТ-ий түүх

Солонгосыг хоёр хуваасан иргэний дайны дараа Хойд Солонгост урлаг спорт дахин сэргэх гэж нилээд удсан. Ялангуяа хөлбөмбөгийн хөгжил нь нэгмөсөн уналтaнд орж 1960-аад оны эхээр л дахин шигшээ баг бүрэлдэн нөхөрсөг тоглолтууд хийж эхэлжээ.

1966 оны Англид зохиогдсон Дэлхийн аваргад Хойд Солонгосчууд шалгарч анх удаа дэлхийн хэмжээний тэмцээнд хөл тавьсан гэдэг. Гэхдээ тэд шалгарахын тулд ердөө хоёр л тоглолт хийсэн бөгөөд Африкийн багууд тэмцээнд оролцох эрхээ хасуулсан тул Австралитай 2 удаа тоглоод л Будант Албионыг зорих эрхээ авч байлаа.
Хэсэгтээ тэд ЗХУ, Итали, Чили гэсэн багуудтай хүнд хэсэгт багтсан ч 2-р байраар хасагдах шатанд шалгарч байв. Ингэхийн тулд Солонгосчууд тухайн үеийн Европын шилдэг баг Италийг 1 : 0-ээр буулган авч байсан байна. Хожмоо энэ Чосончуудын ялалтыг ”Амьдралд тохиох алтан мөч ” хэмээн нэрлэж бүр кино ч хүртэл хийсэн байдаг. Хожлын гоолыг оруулсан Пак дү ик тэмцээний дараа тушаал дэвшиж, үндэсний баатрын дүрээр эх орондоо ирж байсан байна.

Хасагдах шатанд Солонгосчууд ид ирэн дээрээ байсан Эүсибио тэргүүтэй Португалын шигшээ багт 5 – 3-аар ялагдаж тэмцээнийг орхисон ч анхны дэлхийн аваргадаа оролцож байгаа Ази тивийн төлөөлөл гэдэг утгаараа тэдний амжилт түүхэнд бичигдэн үлдсэн.

Харамсалтай нь үүнээс хойс Хойд Солонгосын хөлбөмбөг дахин дэлхийн тавцанд гарч ирж чадаагүй бөгөөд 1978 онд Азийн наадамд түрүүлснийг нь эс тооцвол өөр олиготой амжилт үзүүлэлгүй 21-р зуунтай золгосон.

Энэ жилийн ДАШТ бол тэдний оролцох 2 дахь дэлхийн аварга. Урьчилсан шатны эхний тоглолтоо Хойд Солонгосчууд манай улсын багтай хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Эхний тоглолтонд тэд манай талбайд 4 : 1-ээр ялж харин хариу тоглолтонд талбайдаа 5 : 1-ээр ялалт байгуулсан юм. Улмаар 3-р шатанд Өмнөд Солонгос, Иордан, Туркменистан улсуудтай хамт багтаж 2-р байраар шалгарсан. Хоёр солонгоын хооронд болсон тоглолт дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа.

Учир нь энэ тоглолт хөлбөмбөг гэхээсээ илүү улс төрийн шинжтэй маш чухал тулаан болсон гэхэд болно. Тухайлбал Хойд Солонгоын талбайд болсон тоглолтонд тэд Өмнөд хөршийнхөө төрийн дууллыг эгшүүлэхээс татгалзаж үүнээс нь болж тоглолт хойшилж байсан юм.3-р шатны  хэсгийн шатны дараа 2 солонгос адилхан 12 оноотой тэнцсэн ч гоолын зөрүүгээр Өмнөд Солонгос 1-р байраар шалгарсан.

Гэхдээ 4-р шатанд ч гэсэн эдгээр хоёр баг дахин нэг хэсэгт багтсан ч учраас үндсэндээ ямар ч ялгаагүй байсан гэхэд болно.
4-р шатанд 2 Солонгостой хамт, Саудын Араб, Иран, АНЭ гэсэн улсууд багтсан байлаа. Шанхайд болсон хэсгийн эхний тоглолтонд Өмнөд болон Хойд Солонгос 1 : 1-ээр тэнцсэн. Харин Сөүлд зохиогдсон 2 дахь тулаанд Ким Чи Вүүгийн цорын ганц гоолоор Өмнөд Солонгос Хойд хөршөө буулган авчээ. Ингээд хэсгийн шатны тоглолтууд дуусахад Өмнөд Солонгос 16 оноогоор хэсгээ тэргүүлж, харин Хойд Солонгос 12 оноотой 2-р байраар ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
Дашрамд дуулгахад Чонма буюу Чоллима гэдэг нь Солонгос, Сибирийн соёлд нисдэг морь гэсэн утгатай үг юм.

Сул тал :

Шигшээн ихэнхи тоглогчид нутгийнхаа лигт тоглодог 20-с 25 насны залуу тоглогчид байгаа. Үндсэн бүрэлдэхүүний тоглогчдоос гадны лигт тоглодог ердөө дөрвөн тоглогч л байгаа. Тиймээс дэлхийн хэмжээний том наадамд оролцоход туршлага дутагдах нь ойлгомжтой. Дээрээс нь Азийн цомд оролцохоос татгалзсан тул тивийнхээ шилдэг багуудтай тоглож туршлага хуримтлуулах боломжгүй болсон. ДАШТ эхлэхээс өмнө Францтай хийх нөхөрсөг тоглолтуудыг нь эс тооцвол томоохон багуудтай тоглохгүй. Гэтэл тэдний хэсэгт ДАШТ-д түрүүлэх магадлалтай багууд багтсан байгаа.
Давуу тал :

Статистик үзүүлэлтээс харахад Хойд Солонгосын үсрэнгүй амжилт нь хүчирхэг хамгаалалттай холбоотой байна. Сонгон шалгаруулалтын 16 тоглолтонд ердөө 7 гоол л алдсан нь тэдний ардаа 5 хамгаалагчтай тоглодог тактиктай холбоотой. Хамгаалалтаас сөрөг довтолгоонд орох нь тэдний гол зэвсэг бөгөөд хурдтай жигүүрүүдээ ашиглан довтлогч нараа гоолын дамжуулалтаар хамгадаг. Бүрэлдэхүүний ихэнхи тоглогчид залуус учир ялалт амжилтаар цангаж байгаа нь ойлгомжтой.

Дасгалжуулагч : Ким Ён Хүн

Энэ эрхмийн тухай мэдээлэл ерөнхийдөө тун бага. Дасгалжуулагчийн онцлогын хувьд маш чанга хатуу гараар тамирчдаа дасгалжуулдаг учраас тоглогчид нь аль болох алдаа гаргахгүйг хичээдэг гэнэ. Гэхдээ өөрөө тоглолтын үеэр шүүгчидтэй маргалдаж үүнээсээ болж цөөнгүй удаа талбайгаас хөөгдөж байсан ”дэггүй” нэгэн. Өмнө нь Хойд Солонгын шигшээ багт тоглодог байсан бөгөөд дасгалжуулагчийн карьерээ шигшээ багаасаа эхэлж ийнхүү ДАШТ-д шалгаруулаад байна.

Гол найдвар : Жон Тае Си

Хойд Солонгосын ”Дрогба” гэгддэг. Хүчирхэг бие бялдартай бөмбөг тогтоох чадвар нь сайн бөгөөд Японы Ж лигийн мэргэн буучдын жагсаалтанд тогтмол дээгүүр бичигддэг. Гэхдээ шигшээ багтаа үүнийгээ баталж чадахгүй л байна.

Хан Ён Жо

Оросын Ростов багт тоглодог. Өмнө нь Сербийн Бежинья багт тоглож байсан туршлагатай. Хойд Солонгосын шигшээ багийн ахлагчын үүргийг гүйцэтгэдэг.

GD Star Rating
loading...
''Чонма'' Хойд Солонгос, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. ankhaa says:

    za harj l bh uudaa ym-g yaj medehve
    bituu morid ch ym biluu

    GD Star Rating
    loading...
  2. ih medegch says:

    hoid solongos bas lsnirholtoi yum yumiig yaj mdeh ve

    GD Star Rating
    loading...
  3. hench bish says:

    chadahgu ulaan daavuunuud bhgui yu! Manai mongoldoo l atmaan umdaa huurhiis haha harj l baiy

    GD Star Rating
    loading...
  4. Dr.J says:

    Davgui l medeelel bna.

    …Хожмоо энэ Хангүгчүүдийн ялалтыг…

    End tailbar oruulaya:
    Omnod Solongoschuud Hoid ba Omnod Solongosoo niited n (Solongosiin dain duusaagui tur zogsson uchraas Hoid Solongos gej uls baih esgui gesen sanaag davhar aguuldag) “Хангүг” buyu “Han Gook” (Buten duudlaga n Dae Han Ming Gook.) gej nerledeg. Omnod solongosiig “Nam Han” gej duudaj bas bolno. Omnodiinhon hoid horshoo “Puk Han” gej duuddag. Hoid Solongos n oorsdiigoo “Choson” buyu “Chosun” gej nerledeg.

    GD Star Rating
    loading...
  5. Dr.J says:

    “…Хожмоо энэ Чосончуудын ялалтыг…” гэж засах нь зөв болов уу. Xойд Солонгосын элчингийнхэн спортньюс.мн руу орж уншчихаад гомдол гаргавал яана, lol.

    GD Star Rating
    loading...
  6. jr says:

    tolgoi ergechihlee he he Park ji su chini ali solongos yum be. park dashtad togloh yum bolov uu.

    GD Star Rating
    loading...
  7. bbb says:

    park chin umnud solongos. world cup-t toglono shuudee. shigsheegiinxee axlagch ni.

    GD Star Rating
    loading...
  8. Dr.J says:

    Park ch neg heseg Omnod Solongostoo reclamnii od blaa. 2005 ond FC Eindhoven CL-iin semifinald uldehed shuud damjuulaad, daraa n ManU-d irsnees hoish endhiin TV-eer tuvt ManU-giin toglolt garch ehelsen dee, hehe. Suuliin ued “Winning Eleven” toglodog (football sonirhdog :) ) solongoschuudaas asuuhad Park-aas iluu Bolton Wanderers-t bgaa zaluu (neriig n martaj)-daa naidvar tavij bna.

    GD Star Rating
    loading...
  9. tolbo says:

    Muu muuhai bolgonii jishee bolgono bid naraas hogjilooroo hol hotsorson gej duudagdag Hoid solongos chuud delhiin aguu tetseen aguu bayart oroltsoh gej baina. getel bid nar haan baina? Holboonoos ni Stadion bari gesen mongiig ideed duuschihsan Tuslmajaar ogson baraag ni Shagnal gej taraaj ogood baij baina he he he.

    GD Star Rating
    loading...
  10. hoiduud evgui dee tsaanaas ni robot met ajilluulsaar bas togluulsaar bgaad surchihsan hetsuu zoond orson ch bituu mori doo

    GD Star Rating
    loading...
  11. Frost says:

    ene hesegt orson baguudaas ni bi edniig demjij bgaa shu. olon udaagiin avarga shidtenguud ntr gegdeg Brazil agua l daa, Portugali-d C.Ronaldo, Deco ntr geed aimar garuud bgaa l daa, Cote de Ivory-d har azarga ntr ni baig l dee hamaagui.
    Harin tedentei henii ch naidaj bgaagui Solongoschuud mash huchtei ursulduun uzuuleh baih gej bodoj bgaa.
    yadaj hesgeesee garchuul Mongoliin shigshee argagui aimar bagt hojigdjee gej manai hulbumbugiin holbooniihon ni yarih yumtai baig l dee

    GD Star Rating
    loading...
  12. Dr.J says:

    Hoid solongos hesgeesee garchuul (daanch bolomjgui ) Omnodiinhon booj uhne dee. Manai Hol bombogiin holboo bas yum bodoh blgui dee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: