Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

Селтиксийн менежер торгуулав

Алдарт Бостоны их гурвалыг бүрдүүлж өнөөгийн Бостон Селтиксийн амжилтын эхлэлийг тавьсан гавьятай Селтиксийн ерөнхий менежер Дэнни Эйнж Кливленд-Бостоны тоглолтын үеэр зүггүйтсэнийхээ төлөө лигээс 25 мянган ногооноор торгуулах боллоо. Цуврал тулааны үеээр Ж.Ж.Хиксон торгуулийн шидэлтээ шидэх мөчид Бостоны менежер алчуур дээш шидэж эцэргүүцэл үзүүлсэн юм. Уг тоглолтонд уг нь Бостон 23 оноогоор тэргүүлж явсан ба тоглолтын гуравдугаар үед уг хэрэг болсон байна.

Андрей Кириленко 3 дахь тоглолтонд буцаж ирнэ

Юта Жазз багийн довтлогч Орос легионер Андрей Кириленко плей оффын анхны тоглолтоо хийх төлөвлөгөөтөй байгаа гэнээ. Тэрвээр гэмтлийн улмаас улирлын сүүлийн болон ПО-ын эхний шатанд Денвертэй хийсэн цувралыг өнжсөн билээ. Одоогоор баг нь хоёрдугаар шатанд өнгөрсөн жилийн аваргууд болох Лос Анжелес Лейкерстэй 0-2 хожигдож яваа юм. Юта Жазз энэ цувралд ердөө 9 хүнтэй тоглож байгаа бөгөөд залуу төвийн тоглогч Кирило Фесенко, Коста Коуфос нар хамтдаа эхний хоёр тоглолтонд 6 оноо, 8 самбар аваад байгаа юм.

Кириленко Жаззын сүүлийн 17 тоглолтын 15 – ыг нь өнжсөн бөгөөд гурван сарын 26 наас хойш талбайд гараагүй юм.

Марк Жексон 76-г голов

Цагтаа НБА-д од холбогч байсан, одоо ИСПН теле сувагт хөтлөгч хийж байгаа Марк Жексон дасгалжуулагч болохоор сэтгэл шулуудсан бололтой. Харин улирал дуусанаас хойш Эдди Жорданг халсан 76чууд дасгалжуулагчийн эрлээ яг одоо ид хийж байна. Тэд Бобкетсийн одоогийн дасгалжуулагч Ларри Брауныг авчрах гэж үзсэн ч цаадахь нь Майкл Жорданы Бобкетсээс өөр газар дасгалжуулагч биш ерөнхий менежер л хийнэ хэмээн томорсон. Дараа нь коллежийн дасгалжуулагч Даг Коллинс, мөн саяхан Далласын хуучин дасгалжуулагч байсан Эвэри Жонсон нартай ярилцлага хийсэн. Харин Марк Жексонтой ярилцах гэсэн боловч цаадахь нь их зан гаргасан уу? ямартай ч ярилцлага хийсэнгүй.

76чуудын адил дасгалжуулагч хайж яваа баг бол Нью Орлеанс. Тэд 5 хүнтэй аль хэдийнэ ярилцчихаад байна. Тэд бол Далласын хуучин дасгалжуулагч Эвэри Жонсон, өнөөгийн Далласын туслах дасгалжуулагч Дуэйн Кэсэй, Мемфисийг нэг хэсэг дасгалжуулж байсан Майк Фратело нартай хэлэлцээ хийсэн бөгөөд өнөөдөр Марк Жексон болон Бостоны туслах Том Тибодиу нартай Бостонд уулзсан байна.

Марк Кубан : Дирк Новицки Маврексийг орхихгүй

Энэ жил ихээхэн хүчирхэг байсан Далласчууд эхний тойрогтоо эртний дайсан Сан Антониод хожигдож олон фэнүүдийнхээ урмыг хугалсан. Тэгвэл Далласын од Дирк Новицки энэ жил өөрийн гэрээгээ цуцлах давуу эрхтэй бөгөөд эхний шатанд хожигдсон түүнийг багаа орхино гэсэн яриа ихэд тархсан. Гэвч Далласын эзэн Марк Кубан саяхан Дирк Новицкитой хувийн яриа өрнүүлж улмаар сонинд багийнхаа лидер тоглогчийг багаа орхихгүй хэмээн мэдэгдсэн байна.

Харин Торонто Рэпторсын лидер Крис Бош Торонтог орхих гэнэ. Түүний нэр энэ зуны чөлөөт тоглогч нарын дунд ихээхэн том байр суурь эзэлж байгаа билээ. Крис Бош энэ 7 сарын 1нд албан ёсоор гэрээ нь дуусах юм. Харин одоо Дуэйн Уэйд, Леброн Жэймс нар яах бол?

GD Star Rating
loading...
NBA news, 6.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Aaa says:

    ene artist neeree eldevtei garshuu hahahaa bur ineed hurchlee shan bollooo

    GD Star Rating
    loading...
  2. Зориг says:

    Bosh ene zun haashaa ywah ni uneheer sonin bna.Minii bodloor Milaykee-d bwal iluu amjilt gargah magadlaltai bhaa.Bosh ooroo evrop styliin togloltiig sain medne.Jeniings,delfino,Bogut and Bosh geed bugd l gar saihan niileh bhaa.Ene jiliin neelt yah argagui Milaykee bailaa ter dundaa Jennigs ooriigoo hangaltai haruulla.Bogut bsan bol Atlanta 4:2 hojih bsan yum. Gehdee tiim yum bolsongui ee.Lebron odoo Bostond hojigdood bas ireh jilees bagaa orhih bhaa.Wade lebron 2t uneheer sain hamtragchid heregtei bna.Odoo zaluu bgaa deeree gaigui bagt ochihgui bol hogshin bolood oor bagt ochood awarga awch amjaagui oduud NBA-eer l duuren bna sh dee.Wade lebron 2 ireeduigee bodoh heregtei.

    GD Star Rating
    loading...
  3. scOrpAp says:

    Bosh bagaa orhih heregtei. ugaasaa ireedegui bagiinhoo toloo yu ch hiihgui bna shuu dee. Dirkiin huvid bol uug n yawsan bol heregtei bsiim daa

    GD Star Rating
    loading...
  4. sarnai says:

    dirk uldeed dmpiiriin ornd sain tow awah heregtei. wade bagtaa uldeed boshiig awuul heat busad baguudaa unshih bh daakkk. bosh heated ochij wade tei hosloosoi tguul uneu goe bag bolno doo gj bodohiin.

    GD Star Rating
    loading...
  5. ganaa says:

    iimerhuu medee baingahurgej bgarai bostond bsan antonio walker ergej irne genuu haana toglogchiin huviar yu ali esvel

    GD Star Rating
    loading...
  6. BZzS says:

    sarnai odo bolnoo. dallasiin bureldehun bol hangalttai. odoo nemj hun awj tuw ntree solih hereggu. bhan l sn humus awsiishd. selgeend n muu geh hun barag bku. dampier haywood eeljleed hangalttai l shd. uursduu l hichee, bureldehun bol iim shn bolchod hojigdson n hohi n

    GD Star Rating
    loading...
  7. ganbaa says:

    oklahoma d bosh orchoosoi tegvel tuvtei boloh geed bn oklahomagi tuv l hamgiin tom asuudaltai bnaa bas turshilaga heregtei bn ene jiliin draft yamar bolohiin bol medeh hun bnuu sugalaa enter n yu bolson bee tsoomoo ene talaar neg saihan medee oruulaach play off iin ene dund heseg jaahan uitgartai bh bololtoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: