Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Драгичийн гайхамшигт 4-р үе

GD Star Rating
loading...

Сан-Антонио – Финикс – 96:110 (28:19, 22:25, 22:27, 24:39)
СА: Жинобили (27), Данкан (15+13 самбар), Макдисс (12+10 самбар)
Ф: Драгич (26), Ричардсон (21), Хилл (18)
Цувралын харьцаа: 0-3

Спэрс Сансыг плей-оффоос олон удаа мулталж байсан. Харин энэ удаа Санс хожих бололтой. Цувралын 3 дахь тоглолтыг Спэрс өөрийн талбайдаа хийсэн ч хожиж чадсангүй. Хожигдсон шалтгаан нь Спэрс 4-р үед нэг тоглогчийг хамгаалж чадаагүйгээс. Тэр хамгаалж чадаагүй тоглогч нь Нэш биш. Амаре ч биш. Амаре 4-р үед бүр огт талбайд гараагүй. Жейсон Ричардсон ч 4-р үед талбайд гараагүй. Тэр Спэрсийг сүйд хийсэн нөхөр нь Горан Драгич. Сансын нөөц тоглогч тэрээр 4-р үед ганцаараа тоглож, 23 оноо авснаар Санс энэ цувралыг шийдсэн гэж хэлж болох хожил авлаа.

“Плей-оффийн тоглолт дахь миний харсан хамгийн гайхалтай 4-р үеийг тэр бүтээлээ” гэж Грант Хилл хэлж. Үнэхээр ч түүхэн дэх хамгийн шилдэг 4-р үеийн үзүүлэлтийн нэгийг Драгич хийсэн.

3-р үе дуусахаас 3 минутын өмнө Санс гол тоглогчдоо амрааж, нөөц тоглогчдоо оруулсан. Ер нь нөөц тоглогчид 4-р үеийн эхний 3-4 минутыг өнгөрөөчхөөд эргээд суудаг. Гэтэл Драгич 4-р үеийн тэрхүү багахан хугацаанд удаа дараалан оновчтой довтолж, баг нь анх удаа оноогоор илүү гарсан тул Алвин Жентри нөөц тоглогчдоо талбайд дахиад хэсэг хугацаанд үлдээсэн. Энэ нь ч зөвдөж өнөөх Драгич шидсэн бүрээ оновчтой болгож, бүр 3-аас алдаатай хийж, Сансын давамгайлал улам нэмэгдэв. Тэрээр 4-р үед нийт 11 довтолж, 9-ийг нь оновчтой болгожээ.

“Тэр миний нууц зэвсэг” гэж Жентри тоглолтын дараа хэлж. Драгич улиралд 7.9 оноо, энэ плей-оффт 5.6 оноо дунджаар авч байсан ч өнөөдөр ингэж тэсэрнэ гэж хэн мэдэхэв.

Спэрс 3-р үеийн дунд 7-8 онооны давуутай байсан ч үе дуусахад 1 онооны л тэргүүлэлтэй үлдсэн. Улмаар 4-р үед өрсөлдөгчдөө 39 оноо алдсанаар цувралыг 0:3 болгож байна. НБА-ын плей-оффийн түүхэнд нэг ч баг 0:3-аас дараалан 4 хожиж цувралд хожиж байсан удаагүй.

Грег Попович өнөөдөр Тони Паркерийг гараанд гаргаж, Жорж Хиллийг нөөц болгосон. Хилл 1-р сараас хойш 46 тоглолт дараалан гарааны бүрэлдэхүүнд байсны эцэст сэлгээнээс тоглолтонд оролцсон бол Паркер энэ плей-оффт дандаа нөөц тоглогчоор тоглож байсан. Паркер Сансын эсрэг эхний 2 тоглолтонд дунджаар 23 оноо авсан байсан бол өнөөдөр гараанд гарахдаа ердөө 10 оноо авчээ. Мөн Данкан, Паркер нар торгуулийн 16 шидэлтийнхээ 11-ийг нь алдсан, Ричард Жефферсон нийт 9 довтолж, ганцыг нь оновчой болгосон зэрэг базаахгүй статистикууд байгаа.

Гэхдээ Спэрсийн өнөөдрийн хожигдлын гол шалтгаан нь ерөөсөө л Драгичийн гайхалтай тоглолт. Өөр юу ч хэлэхэв. Уг нь Амаре ердөө 7-хон оноо авч, тун муу тоглоод байсан ч Спэрс ашиглаж чадсангүй дээ.

GD Star Rating
loading...
Драгичийн гайхамшигт 4-р үе, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Davka says:

    Тун гайхалтай тоглолт боллоо. Энэ залуу үнэхээр ГАЛЗУУРЛАА ДАА. Go SUNS

    GD Star Rating
    loading...
  2. Iron says:

    Suns bagiig busiin Final-d yadaj uldehiig ni suuliin heden jil huleesen mini ene jil buteh bololtoi.

    GD Star Rating
    loading...
  3. san says:

    алив spurs-г өмгөөлөх хүн байна уу? урагшаа санс аа

    GD Star Rating
    loading...
  4. lal says:

    suns tegjil bg udahgui lal arichuulna gj

    GD Star Rating
    loading...
  5. GO LaL says:

    SUNS goe shaajiinaa gehdee l LaL-d busiin avargad shaalguulah ni todorhoi shd anduudaa

    GD Star Rating
    loading...
  6. Go suns Go says:

    xaxa baahan spursiin demjigchid bsan bugd duugui bokjee xaxa helsen bizdee suns laajiinaa neeree lakers ugasa archina ch geh shig yaj ch magadgu shu

    GD Star Rating
    loading...
  7. Зориг says:

    Ene chini l jinhene play off bailaa.Ugaasaa l selgee saitai bag l play off-d amjilt uluuldeg shuu dee.Ene bol bichegdeegui huuli.Suns suuliin jiluuded dandaa l spurst hojigdoj bsan.Olon hun Spursiig amarhan garna gej bodoj bsan ch harin esreg zuil bolloo.Uneheer gaihaltai.Daraa shatand Lakers-tei toglood shaachihaasai daa.Tegvel ch bur l bayrlah bna daa

    GD Star Rating
    loading...
  8. George says:

    Yooo Goran uneheer aimar bnale shu Nashin zalgamj halaa

    GD Star Rating
    loading...
  9. chinzo says:

    za muusain suns iin bandi uud magadgui playoff iin tuuhend 4 daraalj hojih ch yum biluu harjil baiy gehdee spurs haramsah zuil alga suns iig 10 heden jil darlaa shd kkk

    GD Star Rating
    loading...
  10. Victor says:

    haha yg unen chinzo goy hellee aygui bol 4 daraalj magadgui shu ene tsagaan batsaan harin aztai bailaa shu te za yahav dee gehdee suns unen azgui garuud sh de nasaaraa l spurs hojigdoj onigoo shaadag bsan shd odoo l neg hojij magadgui bn doo garsan ch lakers d budaa bolno doo kkk go spurs go!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: