loading...
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж байгаа жүдо бөхийн гран-при тэмцээн Тунист өчигдөр эхэллээ.
“Лондон-2012” олимпийн эрх олгох цуврал тэмцээний анхных нь болох Тунисын гран-прид дэлхийн 42 улс орны 360 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм. Олимпийн эрхийн оноо, дэлхийн чансааны оноо цуглуулахаас гадна амжилттай оролцсон тамирчид 100 мянган ам.долларын шагналыг хувааж хүртэх юм байна.
Энэ сарын 7-9-ний өдрүүдэд үргэлжлэн явагдах Тунисын гран-при тэмцээний сугалааг өнөөдөр зарлах бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо, нийт 14 жингийн барилдаанууд гурван өдөр хуваагдан явагдаж, өдөр өдөртөө жин тус бүрийн аваргууд, медалийн эзэд тодрох юм.
Тухайлбал өчигдөр буюу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 60 кг, өнөөдөр эмэгтэйчүүдийн 57, 63, 70 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, харин сүүлийн өдөр буюу маргааш эмэгтэй -78 кг, +78 кг, эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг-ын жингийн барилдаан болно.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй хоёр тамирчин зодоглох бөгөөд баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва ахалж байна. Тунисын гран-прид улс эх орноо төлөөлөн оролцох манай баг тамирчид:
Эрэгтэйчүүдээс /60 кг/,-д Ч.Болдбаатар /66 кг/-д Д.Төмөрхүлэг, /66 кг/-д Б.Хишигбаяр /66 кг/-д Д.Дөлгөөн, /73 кг/-д Г.Пүрэвдорж, /81 кг/-д Б.Амбасэлмаа, /90 кг/-д Б.Ариун-Эрдэнэ, /-100 кг/-д Н.Түвшинбаяр, /+100 кг/-д Б.Сугаржаргал нар зодоглох бол
Эмэгтэйчүүдээс /48 кг/-д М.Уранцэцэг, /52 кг/-д М.Бундмаа нар өрсөлдөхнээ.
loading...



