Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » ЛеБроны эхний үед л Селтиксийг “дуусгав”

GD Star Rating
loading...

Бостон – Кливленд – 95:124 (17:36, 26:29, 27:31, 25:29)
Б: Гарнетт (19), Рондо (18), Пирс (11), Робинсон (8), Аллен (8)
К: Жеймс (38), Жэмисон (20+12 самбар), Уэст (14)
Цувралын харьцаа: 1-2

ЛеБрон Жеймс болон Кавальерст ердөө ганц үе л хангалттай байж. Бостоны талбайд зочилж, цувралын 3 дахь тоглолтоо хийсэн тэд эхний үед өрсөлдөгчөөсөө 19 оноо илүү авч, улмаар энэ давамгайллаа үлдсэн үеүдэд бага багаар нэмсээр 29 онооны зөрүүтэй илт давуу хожлоо. Селтикс плей-оффт талбай дээрээ хамгийн том хожигдлоо хүлээсэн нь энэ.

Кавальерс өөрийн талбайд ганц хожил аваад байсан тул Селтиксийн талбайгаас заавал 1 хожил салгах хэрэгтэй байсан, үүнийгээ амархан биелүүллээ.

ЛеБрон ганцаараа эхний үед 21 оноо авсан нь Бостоны нийт авсан онооноос 4-өөр илүү байв. Уг 21 онооны плей-офф дахь Кавальерсийн тоглогчдын 1 үед авсан онооны дээд амжилт гэнэ.

ЛеБроны тохойны гэмтлийн талаар нэлээд ярьж байгаа ч өнөөдөр лав асуудал байсангүй. “Би тохойны гэмтлийн талаар ихийг сонсож байгаа, гэхдээ би энд сагсан бөмбөг тоглож, өөрийн багтаа хожих боломж өгч байна” гэж ЛеБрон хэлжээ. Харин Селтиксийн дасгалжуулагч Док Риверс: “Би түүнийг гэмтэлгүй гэж бодож байна. Түүний тохой өнөөдөр лав тун сайн байгаа харагдсан. За за тэгээд тохойны тухай одоо хангалттай. Одоо сагсан бөмбөгтөө л анхаарлаа хандуулъя, бид дахин тэргүүлж чадна гэж бодож байна” гэжээ.

Жеймисон 20, Шак 12 оноо, 9 самбараар багтаа тусалсан бөгөөд Кавальерс тоглолтын туршид нийт 59.5 хувьтай довтолж, торгуулиа 91.2 хувьтай шиЖээ.

Бостоны хувьд Кавальерсийн талбайд 2 тоглохдоо аль алинд нь сайн тоглосон ч талбай дээрээ маш муу байлаа. Тэд эхний 13 шидэлтийнхээ 10-ийг нь алдаж, 1-р үед ердөө 27-хон хувьтай довтолжээ.

“Талбай дээрээ ийм маягаар хожигдох нь ичгэвтэр” гэж Пирс хэлж. Пирс 15 довтолж, ердөө 4-ийг нь л оновчтой болгосон.

Док Риверс: “Тэд өнөөдөр 7 дахь тоглолтонд тоглож буй мэт сэтгэхүйтэй байсан. ЛеБрон H-O-R-S-E тоглосон” гэв.

Дашрамд плей-оффийн 1 үед авсан онооны дээд амжилтыг 1987 онд Голден Стэйтийн Слипи Флойд 29-өөр тогтоож байсан гэнэ.

Багуудын 4 дэх тоглолт нөгөөдөр болно.

GD Star Rating
loading...
ЛеБроны эхний үед л Селтиксийг "дуусгав", 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Zochin says:

    Cleveland avaraga avaasai

    GD Star Rating
    loading...
  2. pierce says:

    anhnaasaa hicheej togloj bsndaa cavs daraagiin toglotond bos argalahaa medej bga gehdee 4-3aar big3 rondo wallace nar argalnaa cavsiinhan ene jil hooson hotsrood daraa jil lebron bhgui tegeed ene bag horvoo bolj bgn bos daraa n orlandol hetsuudee nodnin 4-3aar shaalgatsan harjl baiy suns spursiig shuurdeh yum bndoo bandi gej

    GD Star Rating
    loading...
  3. lebronii fan says:

    za muu bostonii suga fanatuud dugariishuu. honshoor baival duugar. tom tom hutsaad bsan odoo hna bna. ain.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: