loading...
Английн шигшээ багийн мэргэжилтнүүд Гарет Барри 4 долоо хоногийн дотор эдгэрч формондоо орж чадахгүй гэдгийг мэдэгдсэн тул түүний оронд дэлхийн аваргад явах тоглогчийг Капелло хайх хэрэгтэй болоод байна.
Их Британий хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ тоглогч нь МанЮ-гийн Овен Харгривз байж магадгүй байна. Харго өнгөрсөн долоо хоногт Сандерлэндийг 1 : 0-ээр ялсан тоглолтонд удаан хугацааны бэртлээсээ эргэн ирж 20 секундыг талбай дээр өнгөрүүлсэн.
Хэрвээ тэр ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд багтах юм бол Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дуулиантай эргэн ирэлт болох боломжтой.
Шагайгаа бэртээсэн Барригийн бэртлийг 4 долоо хоногийн дотор эдгэрнэ гэж байсан ч нарийн шинжилгээгээр 7 долоо хоногоос наашгүй болох нь илэрсэн байгаа. Тиймээс ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтах 30 тоглогчийн нэгээр Овен явах болж байх шиг байна. Овен 2008 оны 9 сард Челситэй хийсэн тоглолтонд маш хүнд бэртэл авч бараг 20 гаран сар хөлбөмбөг тоглож чадаагүй бөгөөд энэ хугацаанд нийт 113 тоглолтыг өнжжээ.
loading...




ee ene demii zugeer shar medee
loading...
ddd -g demjij bna aa tanai site bur l hudlaa bolood bhiin oligtoi medeelel bhgui hugiin hugiin yum ih oruulhiinma
loading...