loading...
МЧБХ-ны үндэсний шигшээ багт харъяалагддаг тамирчдад Японы Асикс корпорациас “Asics” фирмийн хувцас, спортын иж бүрэн хэрэглэлийг гардуулан өглөө.
Тамирчдад фирмийн хувцас гардуулах ёслол 16 цагт Спортын төв ордонд болж, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар болон Японы “Asics” фирмийн төлөөлөгч, “Асашёорюү сан”-гийн менежер Э.Сайнсанаа, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид оролцсон юм.
Түүнчлэн шигшээ багийн тамирчдад “Asics” фирмийн хувцас гардуулах арга хэмжээг Д.Сумъяабазар аваргын удирддаг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас ивээн тэтгэсэн байна. Дашрамд дурьдахад Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 12-16-ны өдрүүдэд Энэтхэгийн Дели хотод болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.
Энэ тэмцээнд манай шигшээ багт харьяалагддаг тамирчид зодоглох юм. Үүнд эрэгтэйчүүдээс Д.Ганхуяг, Ж.Чулуунбат, Л.Түгждорж, П.Өнөрбат, Я.Алтантулга, М.Мэндсайхан, Г.Мандахнаран эмэгтэйчүүдээс Б.Баасанжаргал, Д.Отгонцэцэг, Н.Отгонжаргал, О.Насанбурмаа, Б.Одончимэг, О.Бурмаа нар оролцохоор болсон байна.
loading...



