loading...
Севильягийн Роман Санчез цэнгэлдэхэд Барса ээлжит ялалтаа байгуулж түрүүлэх боломжоо хадгалж үлдлээ. Севилья аваргуудын лигийн эрхээ баталгаажуулахын тулд зайлшгүй ялах хэрэгтэй байсан тул Реалчууд тэдэнд найдвар хүлээлгэж байв. Гэвч хүчирхэг Барсагийн өмнө Андалузчууд аргагүй хүчин мөхөстжээ. Пеп энэ тоглолтонд Златаныг сэлгээнд суулгаж Педро, Кркич, Месси гэсэн довтолгооны бүрэлдэхүүнийг гаргасан байв. Барса талбайдаа Севильяг хүлээж авахдаа 4 : 0-ээр бутниргэж байсан удаатай.
Энэ удаа ч Каталончууд тоглолтыг эрчтэй эхлүүлж шүглийн дуунаас эхлэн өрсөлдөгчөө давамгайлж эхэлсэн. Дөнгөж 5 дахь минутад л Месси эхний гоолыг ур чадвараа гайхуулан оруулж Реал, Севильягийн дэмжигчдийн найдварыг унтраалаа. Дараа нь 28 дахь минутад Чавигийн дамжуулалтаар Бояан Кркич гоолдож энэ тоглолтонд хэн нь ялалт байгуулах вэ гэдгийг бараг л нотлоод өгчихлөө
. Бояан хүү улиралын сүүлийн тойргуудад үнэхээр гоолын онгодтой байна. Эхний хагасын байдлаар бөмбөг эзэмшилт 38 : 62 байв. 56 дахь минутад Севильягийн Конко Бояан дээр гаргасан алдааныхоо горыг амсаж улаан хуудсаар торгууллаа. Месси эхний гоолоосоо хойш хоёр ч гоол оруулах 100 хувийн боломж алдсан бөгөөд 62 дахь минутад Педро Родригуез түүний хийж чадаагүйг гүйцээж багийнхаа 3 дахь гоолыг оруулсан байна.
Харин энэ гоолоосо хойш Барсачүүд хэтэрхий тайван тоглож, арын шугамандаа алдаа гаргах болсноор Севильяд тоог ойруулах боломж олдсон. 69 дэх минутад багийн ахлагч Пуойлын алдааг ашиглан Кануте гоол оруулж дараа нь 71 дэх минутад Фабиано дахин нэг гоол оруулснаар тооны харьцаа тун ойрхон боллоо. Гэхдээ үлдсэн минутад Севилья дахин гоол оруулж чадсангүй.
Барса лигийн аварга болох замаа ийнхүү Роман Санчезд заслаа. Сүүлийн тойрогт тэд Реал Вальядолид багтай тоглоно. Пеп тулааны дараа ”Бид хараахан лигтээ түрүүлээгүй байна. Гэхдээ бүх зүйл бидний гарт байгаа” хэмээжээ.
Севилья. 40,000 үзэгч .
СЕВИЛЬЯ – БАРСЕЛОНА – 2:3 (0:2). .
Гоол : Месси, 5 (0:1). Кркич, 28 (0:2). Педро, 62 (0:3). Кануте, 69 (1:3). Фабиано, 71 (2:3).
Шар хуудас : Конко, 11, Фабиано, 30, Зокора, 42, Лоло, 74, Капель, 78 (Севилья), Бускетс, 22, Педро, 44, Максвелл, 54, Кркич, 86 (Барселона).
Улаан хуудас : Конко, 56 (Севилья).
Севилья: Палоп, Конко, Фасио (Скиллачи, 27), Эскюде, Адриано (Лоло, 67), Хесус Навас, Зокора, Ренато (Станкевичюс, 62), Капель, Кануте, Фабиано. Барселона: Вальдес, Алвес, Пуйоль, Пике, Максвелл (Абидаль, 65), Бускетс, Хави (Туре, 87), Кейта, Педро, Кркич, Месси
loading...





ene husnegtee orosiin site-naas shaasan baishd.
loading...
Barca ugaasa avna!!! huuh zochin neelt hiisen bnshd haha odoo l medjamu
loading...
tailbar: Ene udaa pedro messi boyan gsn dovtolgoo sain baisan shvv harin ibra garj ireeguin sain yum bolj! Demii gonzgoi baisan bol hudlaa bumbug avchaad guitseej chadahgui ayguu bol tentseh baisan shvv! Barcadaa bayr hurgie! harin boyanaa villagaar solij baigaad ni haramsaj bna ibra bas yvah gej baigaa ireh jilees ene barcelona yul boloh boldoo Mesii ulirliin 31dahi gooloo hiisnuu yu bolson be higuan 27dahi ronaldo 26dahi gooloo hiisen! valencia ene toirogt muu bailaa gej!! Valladolidiig hylbarhan hojchih bailgui dee ymarch l baisan ene jil laliga goy bailaa 99-98 gsn hoyr bag tasarhai bailaa harin barcagiin fanaatuudad helhed manai santiagod hojsondoo bayrlaj yvaarai ugui baisan bol esregeeree baih baisanch yum biluu uzuushtei l on jil bolloo bid nar neeh gutraad baih yum alga harinch esregeeree Manai Realmadrid sain baisan terendch bgaiihan setgel hangaluun baigaa ireh jilees Champions leageud turuuleh bidnii zorilgo ta nar laligad turuuljil bai ehleed 31turu avchih daraan ta narluu sanaa tavi yaaa gej hahahahaha!! ulun buhnuudda bayr hurgie gehees de…
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...
WorldCup-r l Ene Messi gej bandig harhaas
loading...
za odoo barsa mini l turuulchih
loading...
za daa ene ulirald orson barsagiin ihenh goal dandaa otongoos orj bn shuu.saynii ehnii goal hurtel otontoi ter butelguitdeg neg dovtolgoo hurtel otontoi bnaa ene shuugch nar ni odoo barsagiin talduu haashaa iin. Arsenaltai toglohod zugeer bjaagaad l userch oichood bsan harin arsenaliin zaluuchuudiig jiij orood bhad l unahgui bsan shuu muuhai jujiglelttee batsaanuud yumaa er ni Barsa dandaa shuugchnartai niilj hojdog hogiin bag doo
loading...