Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Реалын найдвар сүүлийн тойрогт тасарна

GD Star Rating
loading...

Ла лигийн энэ улиралын ялагчын нэр сүүлийн 38-р тойрогт тодрохоор боллоо. Өнгөрсөн шөнө явагдсан 37-р тойргийн тоглолтонд 2 баг ялалт байгуулсан учраас хоорондын онооны зөрүү нь хэвээрээ үлдсэн юм .Одоогийн байдлаар Барса 96 оноотой лигийг тэргүүлж ардаас 95 оноотой нэхэж байна. Харин 3-р байранд байгаа Валенсия дээрхи 2 багаас бараг 30 гаран оноогоор хоцорчээ. Өнгөрсөн улиралд Барса түрүүлэхдээ 87 оноотой байсан. Тэгэхээр энэ улиралд Барса, Реал бусад багуудаасаа ямархуу тасархай хүчтэй байгаа нь харагдаж байна.

Реал Мадрид улиралын эхэнд Атлетик Бильбоад 1 : 0-ээр ялагдаж байсан учраас өрсөлдөгчөө басаж болохгүй байлаа. Дээрээс нь Роналду хувийн амжилтаа дээшлүүлэхийн тулд хэтэрхий хувийн тоглолт үзүүлж байсан нь багийн амжилтанд сөргөөр нөлөөлж байв.

Тоглолт эхлээд удаагүй байхад Токеро хаалгачын эсрэг ганцаар гарсан ч Серхио Ромас хаалга руу цохихоос нь өмнө хаалтыг амжилттай хийсэн. 20 дахь минутад  Гонзало Игуйаны алсын цохилтыг  Аморебьета гараараа хаасан тул улаан хуудсаар торгуульж талбайгаас хөөгдлөө. Пеналтийг К.Роналду амжилттай гүйцэтгэн Эзэн хааны баг эхний гоолыг оруулж чадсан байна. Ингээд тэрээр багийн анд Игуайнтай адил 26 гоолтой боллоо.
Энэ гоолоос хойш Игуайн, Гаго, Гранеро нарын ээлж дараалсан аюултай цохилтуудыг Ираисос амжилттай хааж багаа гоол алдахаас аварч байв. Гэхдээ урд шугманд тоглож байгаа тоглогчид үүргээ биелүүлэхгүй бол Ираисос ганцаараа Реалын энэ хүчтэй довтолгоог зогсоож чадахгүй нь тодорхой байв. Гэтэл 41 дэх минутад Йесте Реалын сулхан хамгаалалтаар даажигнаж бараг 4 тоглогчийг хуураад гоолдож орхилоо.

Мадридийн баг энэ цагаас эхлэн дарамттай байдлаас тоглолтыг үргэлжлүүлэх болов. Учир нь эсрэг талд нь Барса өрсөлдөгчөө 2 : 0-ээр ялж байсан болохоор тоглолтыг эргүүлэх зайлшгүй шаардлагатай байв. Пеллегрини ч оновчтой сэлгээ хийж 46 дахь минутад Гагогийн оронд Какаг оруулж ирсэн байна.
Гэвч Атлетикчүүд хамгаалалтдаа шилжсэн тул тэдний талбай руу нэвтрэх Реалчууд хүндрэлтэй байв. Олон удаагийн амжилтгүй оролдлогуудын эцэст Игуаин дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг нэмж багийнхаа фенүүдийн санааг амраажээ. Энэ цагаас эхлэн Реалын азгүйтэл дуусаж гоолыг ар араас нь бөмбөгдөж эхэллээ.  Серхио Рамос, Бензема, Марсело нар цаг дуусахаас өмнө 3 гоол дараалан оруулж Реал 5 : 1-ээр улиралын 31 дэх ялалтаа байгууллаа.

Мөн оруулсан гоолын тоогоо 100 давуулж 101 гоолтой болж байна. Хамгийн сүүлд Ла лигийн ялагчийн хувь заяа сүүлийн тойрогт тодорсон тохиолдол 2007 оны улиралд тохиож байсан. Тэр жил эзэн хааны баг сүүлийн тойрогт ялалт байгуулж улмаар Барсатай оноо тэнцэн хоорондын тоглолтоор илүү байсан учир лигийн аварга авч байсан юм.

Тоглолтын дараа Рамос ярихдаа ”Одоо манай зорилго бол 98  оноо авах. Гэхдээ бид бас Барсаг 99 оноотой болвол баяр хүргэх болно. Бид энэ тоглолтонд ялсандаа баяртай байгаа ч Барсаг оноо алдаагүйд бага зэрэг харамсаж байна. Тоглолтууд зэрэг явагдсан болохоор тэдний тоглолтын дүнг бид их сонирхож байлаа” гэжээ. Сүүлийн тойрогт Реал Малагагийн талбайд зочилно.

Мадрид. 80,000 үзэгч .
РЕАЛ МАДРИД – АТЛЕТИК – 5:1 (1:1).
Гоол : Криштиану Роналду, 22-с пенальти (1:0). Йесте, 41 (1:1). Игуаин, 73 (2:1). Серхио Рамос, 80 (3:1). Бензема, 81 (4:1). Марсело, 89 (5:1).
Шар хуудас : Гаго, 24, Арбелоа, 57, Гути, 63 (Реал Мадрид), Ираола, 23, Ираисос, 68 (Атлетик).
Улаан хуудас : Аморебьета, 20 (Атлетик).
Реал Мадрид: Касильяс, Арбелоа, Серхио Рамос, Альбиоль, Марсело, Гранеро (Бензема, 66), Гаго (Кака, 46), Хаби Алонсо, Гути, Криштиану Роналду, Игуаин (М.Диарра, 82). Атлетик: Ираисос, Ираола, Сан Хосе, Аморебьета, Дель Кампо, Гурпеги, Мартинес, Итурраспе, Йесте (Габилондо, 65), Токеро (Льоренте, 74), Оскар (Сусаета, 53).



GD Star Rating
loading...
Реалын найдвар сүүлийн тойрогт тасарна, 5.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. waror says:

    Suuliin toirgiin toglolt l buhniig shiideh ni dee.

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    hahaha goe toglolt bolsn shu hrin Barcagiin huvid hund toglolt bsn. Fabianog hiihed bas nileed sandrsishu bariuulchihvii ged ghde Barcaa ugiin yalah yostoi bsn blhoor yaaltchgu shaalaaldaa. Goe Goe La lig manaih!!! suuliin toirogt shiidegdne gn shu unen madridista sda bichijee ene toirgoor shiidegdchleeshde tsaasan deer reald bolomj bga bolhoos bish amidraldeer “Bhgu!!!!” Barca Camp Noudaa ligiin atsd bga Valiadolidod hojigdool te haha omno in talbaid in 0-3 dsen ym chin odoo bol buur “Goaliin festival hiine bz” muusain reald ugaasa bolomj bhgu naidlga tasarsan za suguudaaaa

    GD Star Rating
    loading...
  3. barca fan says:

    ngoo eemr unetei bag in 1 ch tsomgui shaas tststst uruvdmuur ym tsaana chin Atl.Madrid 2 tsomiin finald shaajiina aan? suguudaa real getel archaagui ym.

    GD Star Rating
    loading...
  4. MAX says:

    ugaasaa buh uym shiidegdchlee dee….ezen haanii bagiin 250.0 ch ur dund hursengui de…. peres ug n biznes talaa huuj baihaar bagiihaa amjiltiig jaahan ch gesen bodoj baimaar uym…!!! ene delhiin hamag shildeguudiig avchiraad ch… Barca g barahgui l bn da…!!! xaxa

    GD Star Rating
    loading...
  5. hench bish says:

    250 aa ene uliraldaa olchihson sanaa zovoltgui barcagiin fanaatuud turuuleel biz surtein harin ta nar yaaj manai 31turuug ardaa ohihvee gedeg deeree sanaa zovmooryum tanai bagiihan chin bol angatsan ulaarsan buhnuud shig l haragdaj bna lee dasgaljuulagch ni mun adil harin manaihan bol bod idsen boohoi shig baisan tiimch baisaar irsenshd! gants hoyr jil daraalj turuuleel biz surtei surlen bomboonuud mini! ehleed 31 turuulcheh tegvel bid nar sanaa zovoh tsag ni boljee gej heley daa haha!! tegtelee 80jil bnaaa hezee ch ta nar engej hicheeged bid nariin der garahgui ee ulun bandi nar mini! ZAO

    GD Star Rating
    loading...
  6. gue yhvde tiim yum bhshdee hench bishee ursuldugchuu hundleh heregtei barca yhav sain l bga biz heden jiliin umnu esergeeree l bsan manaihiig diildeshgui l gej bsan odoo barcagiin eelj irlee daraa n dahia l manai eelj irne end chin barca giin fanuud omgorhood baih yum bhkushdee!

    GD Star Rating
    loading...
  7. Alia says:

    yag unende bol barca aimar bga Ibra l joohon tiim bga bolhoos Pedro Bojan bol yaa laitai ! gehdee zugeeree kakád maani tuuni sanasan shig jil bolj ongorsongui bas Sevilla-n talbaid hojigdhod CR9 bgagui bas l ih bertel gemteltei bla shd CR9 2 sar gemtej kaká bas 2 sar Benzema 45 honog hajuugaar 141414 jijig sajig gemtluud geel GEHDEE BID ODOO YAG 1 BAG BOLSON gej bodoj bna 98 onoo shuu de 101-105 goal ene zun 1 sain hamgaalagch dundaa 1 leader avchii tgl 2 jild 12 tsom avchii amarhan l bga z de amarhan shd.za tgd bosogchiddoo bayar hurgeye ! 06-07 07-08 manaih bsan 08-09 09-10 tanaih 11 12 heniih bh ni todorhoi

    GD Star Rating
    loading...
  8. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...
  9. joshua says:

    Saihan toglolt boljee argagui neg zangarag zaaj hojij . Er n dundaj baguud neg aldahaaraa shataad tsaashaagaa bur hereg bhgui bolchihiimaa . Manaih ch saihan hojson shu yasan ch ih bolomj aldav tegsen hernee l 3 dovtlogch n normoo bieluuleed l hojloo . Suul ruugee evguiteh shahsan bn shu tehdee ene jil bidniih bolson n todorhoi bhoo bayar hurgeye manaihaan We love Barca :-) . Neeree Real ramos-iig urd togluulmaar yum bshde , tasarhai bshd iim guitsetgeltei dovtlogch hurtel hovor bolchood bhad hehehe .

    GD Star Rating
    loading...
  10. aaaa says:

    real 2 jild 12 tsom avahaar bag genuu huu mini ee teed yaagaad neg ch tsomgui bgam boloo bag chni xaxaxa hugiin hugiin ym yaridag garuud bas bh ymaa kkk

    GD Star Rating
    loading...
  11. aaaa says:

    bas ene jil barca sain bn genuu 3 4n jiliin omno real diildeshgui bsan gej hutsah yen minii sanajaagaagaar 4n jiliin omno barca l CL.d turuulj bsan shig sanah yen real suuliin 8 jild mia baigaa za CL 16s multardag onigoonuud tsom tsom tsom avaachee daraa ni olon ym hutsaj bai

    GD Star Rating
    loading...
  12. ene jil avq ch gesen daraa jil harii sdakuudaa hudlaa sdakuud shdee barcagiin fanatuud ichihgui garaanii 11 ee ch nerlej chadq llruud shdee ta nar hudlaa barca ntr geed shaaj bgaa llruud =))

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: