Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » “Ред Булл” тэргүүн эгнээнээс

GD Star Rating
loading...

Энэ жилийн ДАШТ-ын Европын анхны гран при болох Испаний гран пригийн байрлал тогтоох уралдаанд Ред Булл баг бүрэн давамгайллаа. Энэ удаа Марк Уэббэр поул позишн авч, Себьястан Феттель 2-т оров.

Каталунья авто тойруулгад өнгөрсөн 9 жилийн поул авсан нисэгчид гараандаа түрүүлж байсан бөгөөд маргааш бороо орж, янз бүрийн аваар осол болох, эсвэл гэнэтийн техникийн гэмтэл тохиолдох, аюулгүйн машин гарч уралдаан үймүүлэхгүй л бол Ред Буллийн хос гүйцэгдэхгүй биз. Тэдний машин үнэхээр хурдан байна.

Уэббэрийн үзүүлсэн цаг 3-т орсон Льюис Хэмилтоныхоос 0.7 секундээр их. Ялангуяа байрлал тогтоох уралдаанд энэ цаг дэндүү их гэнэ.

Нутагтаа уралдаж байгаа Фернандо Алонсо 4-т орсон бол ДАШТ-ыг тэргүүлэгч Женсон Баттон 5 дахь сайн цаг үзүүлжээ. Баттон сүүлийн хурдан тойрогтоо бага зэрэг алдаа гаргаж, хугацаа алдсан гэнэ.

Баттоны ард Михаэль Шумахер бичигдсэн бөгөөд энэ жил анх удаа багийнхаа Нико Росбергээс сайн цаг үзүүлжээ.

Мерседесийн нисэгчдийн дунд Реногийн Р. Кубица орж.

Ферраригийн нөгөө нисэгч Ф. Масса 9-д орсон бөгөөд Уэббэрээс 1.5! секундээр хоцорсон байна.

К. Кобаяши 10-т орсон бөгөөд тэрээр энэ жилийн ДАШТ-д нэг ч удаа барианд ороогүй байгаа юм.

Байрлал тогтоох уралдааны дүн.Испанийн гран при.

1. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:19,995
2. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:20,101
3. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:20,829

4. Фернандо Алонсо (“Феррари”) – 1:20,937
5. Женсон Баттон (“Макларен”) – 1:20,991
6. Михаэль Шумахер (“Мерседес”) – 1:21,294
7. Роберт Кубица (“Рено”) – 1:21,353
8. Нико Росберг (“Мерседес”) – 1:21,408
9. Фелипе Масса (“Феррари”) – 1:21,585
10. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 1:21,984

11. Адриан Сутиль (“Форс-Индия”) – 1:21,985
12. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – 1:22,026
13. Нико Хюлькенберг (“Уильямс”) – 1:22,131
14. Виталий Петров (“Рено”) – 1:22,139
15. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:22,191
16. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – 1:22,207
17. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) – 1:22,854

18. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1:23,125
19. Ярно Трулли (“Лотус”) – 1:24,674
20. Хейкки Ковалайнен (“Лотус”) – 1:24,748
21. Тимо Глок (“Верджин”) – 1:25,475
22. Лукас ди Грасси (“Верджин”) – 1:25,556
23. Карун Чандок (“HRT”) – 1:26,750
24. Бруно Сенна (“HRT”) – 1:27,122

GD Star Rating
loading...
"Ред Булл" тэргүүн эгнээнээс, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Ben says:

    1 Sebastian Vettel Red Bull 1:20.528
    2 Mark Webber Red Bull +00.704
    3 Lewis Hamilton McLaren +00.820
    4 Jenson Button McLaren +00.848
    5 Michael Schumacher Mercedes GP +01.055
    6 Felipe Massa Ferrari +01.221
    7 Nico Rosberg Mercedes GP +01.485
    8 Fernando Alonso Ferrari +01.563
    9 Robert Kubica Renault +01.714
    10

    GD Star Rating
    loading...
  2. Ben гуай практикийн дүнг тавьжээ дээ янз нь.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: