Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Хоукс Мэжикийг, Жазз Лейкерсийг дийлэхгүй нь

GD Star Rating
loading...

“Атланта” – “Орландо” – 75:105 (18:28, 15:24, 22:27, 20:26)

А: Кроуфорд – 22. Смит – 15 + 11 самбар. Хорфорд – 11 + 8 самбар.

О: Льюис – 22. Ховард – 21 + 16самбар. Нельсон – 14.

Цувралын харьцаа – 0:3.

Атланта энэ цувралд хожих боломж 0 бололтой. Мэжик 3 дахь тоглолтондоо дараалан тэднийг илт давуу хожив.

Өнөөдөр гэхэд 30 онооны зөрүүгээр Мэжик хожиж, Атлантагийн түүхэн дэх плей-оффт талбай дээрээ хүлээсэн хамгийн том хожигдлыг нь өглөө.

Мэжик ийн эхний 3 тоглолтондоо дунджаар 29.0 онооны илүүгээр хожиж байгаа нь НБА-ын плей-офф дахь 2 дахь хамгийн их зөрүү ажээ.

Эхний 3 тоглолтын дараах байдлаар хамгийн олон онооны зөрүүтэй цувралуудыг танилцуулвал:

Зөрүү. Цуврал
1986 Lakers +31.7 1-р шат vs. Spurs
2010 Magic +29.0 2-р шат. vs. Hawks
1987 Lakers +27.3 1-р шат vs. Nuggets
1978 76ers +23.3 2-р шат vs. Knicks

Өнөөдөр Орландогийн бүх 10 тоглогч талбайд гарч, бүгдээрээ оноо авсан байна. Тэд тоглолтын турш нийт 50 хувьтай довтолсон бол Хоукс ердөө 35 хувьтай довтолжээ. Жо Жонсон л гэхэд 15 довтолж, 3-ханыг нь оновчтой болгон 8-хан оноо авсан юм.

Орландо улирлын тоглолтыг оролцуулаад 13 дараалан хожлоо. Мөн энэ плей-оффт нэг ч хожигдоогүй ганц баг нь тэд. 4 дэх тоглолт нөгөөдөр Хоуксийн талбайд болно.

Нэг ч баг 0:3-аас барьж хожиж байгаагүй. Ялангуяа одоогийн Хоукс Мэжикийг 4 дараалж хожно гэдэг үнэхээр бүтэшгүй хэрэг.

“Юта” – “Лейкерс” – 110:111 (22:17, 32:33, 26:32, 30:29)

Ю: Уильямс – 28 + 9 дамжуулалт. Корвер – 23. Бузер – 14 + 14самбар.

Л: Брайант – 35. Фишер – 20. Артест – 20.

Цувралын харьцаа – 3:0.

Энэ цуврал мөн л тодорхой шахуу боллоо. Талбай дээрээ Жазз сайн тоглосон боловч төгсгөлд Лейкерсийг хамгаалж чадсангүй, бас аз эз дутаж ялагдсанаар цувралын харьцаа 0:3 болж байна.

Өмнөх 2 тоглолтонд Лейкерс довтолгоонд самбар дор доминант байж хожсон бол энэ удаа Коби, Фишер, Артист 3ыг зогсоож чадсангүй. Лейкерсийн урд талын 3 өнөөдөр нийт 75 оноо авчээ.

Ялангуяа сүүлийн минутанд Коби, Фишер нар 2 ч удаа холын зайн шидэлтээ оновчтой болгож, Лейкерс 8-2 ран хийсэн байна.

4-р үед тоглолт тун сонирхолтой болсон бөгөөд Ютагийн сүүлийн боломжоос өмнө 12 удаа тэргүүлэл солигдоод байв.

“Үзэхэд сайхан, хөгжилтэй сагсан бөмбөг байлаа. Залуус ээлж дараалан хэцүү шидэлтүүдээ оновчтой болгож, ээлж дараалан хэцүү тоглолтуудаа сайн хийж байсан. Үүний нэг хэсэг байх нь хөгжилтэй байлаа” гэж 35 оноо авсан Коби хэлж.

Юта 3 оноогоор тэргүүлж байсан ч Коби холын шидэлтээ оновчтой болгож тоог 106:106 болгосон. Цаг дуусахад 54 секунд. Зөрөөд Жазз довтлоход Дерон дундын шидэлтээ оновчтой болгож, 108:106. Гэвч Дерек Фишер 3 онооноос итгэлтэй, амжилттай шидсэнээр тоог 108:109 болгосон юм. Цаг дуусахад 28.6 секунд. Юта завсарлага авч довтолсон ч холын шидэлт нь оновчгүй болж, мөн Карлос Бузер довтолгооны самбараас авсан ч бөмбөгөө таслуулсан юм. Юта Коби дээр алдаа хийж, Коби 2 торгуулиа оновчтой болгож 110:108.

Зөрүүлээд Лейкерс Дерон дээр алдаа хийсэн. Дерон торгуулиа 2-ууланг нь оновчтой болгож тоо 111:110. Цаг дуусахад 6.1 секунд.

Гэвч плей-оффийн асар их туршлагатай Лейкерс бөмбөгийг тоглолтонд оруулахдаа таслуулж Ютад боломж өгчээ.

4 секундэд Ютад хожих 2 боломж гарсан. Эхлээд Дерон Артистийн өмнөөс 3 онооны шидэлт хийж оновчтой болоогүй ч У. Мэттьюз довтолгооны самбараас авч шууд нэмсэн ч мөн алдсан юм. Ингээд Юта харамсалтай хожигдлоо.

Юта дахиад л хожих боломжтой тоглолтондоо хожигдсон нь энэ.

Ютагаас Дерон 28 оноо авсан бол Кайл Корвер плей-оффийн дээд амжилт болох 23 оноогоо авчээ. Корвер холын 5 шидэлтээ бүгдийг нь оновчтой болгосон байна. Мөн Андрей Кириленко сар гаруйн дараа талбайд эргэн ирсэн бөгөд 8 оноо, 6 самбараас авалт хийжээ. Ака-47 талбайд гарахад Ютагийн хөгжөөн дэмжигчид халуун дотноор угтан авсан болно.

Ингээд бүсийн хагас шигшээд тоглож буй 4 цувралын 3 нь 3:0 боллоо. Зөвхөн Бостон – Кливлендийн цуврал л 1:2 харьцаатай байна.

GD Star Rating
loading...
Хоукс Мэжикийг, Жазз Лейкерсийг дийлэхгүй нь, 9.0 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. Minii ner says:

    zaza Orlando garch ireed CLE-iig zugeer destroy bolgono. LAL bas Phoenix-iig yaj archihaa medeh bailgui. Ongorson onii final davtagdah ym shig l sanagdaad bnadaa. yah ym bga ym buu med . Kobe-oo l harna shuudee ho. zaluus yu gj bodjiin. olon 5 ym hutsalgui sanal bodloo heleerei

    GD Star Rating
    loading...
  2. boston says:

    medkumdaa lal orlando uchraa taarna gj bodohgui bna cleveland ene jil awahaas gartsaagui bdald bgaa bagiin neg cleveland uu eswel boston uu l gedeg bna er ni bol clevelandiig ene jil awah bh gj bodoj bna. boston harin garaad irwel orlandotoi yaj toglohoo medej bgaa ray allen ii shidelt orhol yum bol yaj ch sain toglood ali ch bag ni barahguishuudee!

    GD Star Rating
    loading...
  3. amka says:

    Ene orlando ungursun jiliin Cle boloh viidee

    GD Star Rating
    loading...
  4. ganaa says:

    spurs jazz hawks 3 yaj ehnii roundiig davsan gemeer orobdoltoi togloj bh chin ee

    GD Star Rating
    loading...
  5. baagii says:

    Ray allen ii shidlet ni orchbol, tegd GK PP 2 sain toglovol BOS playoff-t amarhan hojno duu.

    GD Star Rating
    loading...
  6. pierce says:

    utah 3n jil daraalj lald husuullaa gehdee lal toglogchid snda bish zugeer utah 3n togloltond bugdeerendn sain uzlee hamgiin goln phil sloaniig chicagod bhdaa hojood garshsan yum zaza ene 3n tsuvral bugd ner turiin hojiltoigoor duusaasai bos cavs 2 gartsaagui 7n toglolt oilgomjtoi tegeheer bas orlando dahiadl ih amaraad bos cavs 2iin hojsoniig jinhene 4-1 eer husna ene jil howard bandi nodnin finald game 4 deer bagaa yaj huudluu neg torguulaa hiisen bol 2-2 boloh bsn yum daanch ene jil shaanaa turkuglo bhguich gesen formtoi nelson dunker vincenity turshlaga williams nuuts zevseg barnes bnshdee zaza lewis howard peitrus reddick nariig helehn iluuts gej bodloo yajch bodson avargaa aldval haramsmaar bureldehuun gogogogogogo shidtenguudee 2010 nba championship

    GD Star Rating
    loading...
  7. james says:

    sanuu zaluusaaa en jil CLE avan gj bgaa shudee bi itgej bnshuudee!!!!!!!!!!en jil CLE yamarsh bsn orlandaag 4-3 hojnoo gj nadj bnaa..uurgshaa CLE !!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  8. zaluu says:

    Залуусаа би Нэтсийн үнэнч хөгжөөн дэмжигч. Манай баг энэ жил түүхэн дэх хамгийн муу амжилтыг давтах дөхсөн ч гэсэн бид сэтгэлээр огт унаагүй шүү. Бидний ирэх жилийн зорилго бол плэйоффт шалгарах. Үүндээ ч хүрэх болно. Шинэ хот шинэ эзэн шинэ тоглогчид гээд бид бүгдийг хийж чадна. Дараа нь бид аваргын төлөө өрсөлдөнө. Та бүхэн Нэтс түрүүлэх байхаа гээд маргалдаад суух цаг ойрхон байгаа шүү.

    GD Star Rating
    loading...
  9. nash says:

    Nash vneheer aguu toglogch yma nashiig awarga bolohod saad bolson zvil bol spurs. Spurs-s ene jil hariugaa awlaa bayrtai bn. Spurs bol hamgiin bohir toglolttoi bag hojihiin tuld yu ch hiihees butsahgui bag horry nashiig tvlhej bsan tegeed amar-g 1 toglolt unjuulj hojij bsan ene jil spursuus ushuuguu awlaa bayrtai bn. Suns uragshaa

    GD Star Rating
    loading...
  10. Eegii says:

    Spurs yaj Dallas-g hojson ym boloo Dallas-g hojij garch ircheed ingej suns.d gutamshigtai hojigdoh gej

    GD Star Rating
    loading...
  11. Basket fan says:

    Ene Hawks arai ch dee.Bugs garsan bol arai deer bsan um aa.Yadaj 1 hojino shvv dee.Spurs bn bas Dallas garsan bol Sunstai goy toglolt gargah bsan um.Jazz bol hezee ch Lakers-iing hojih yosgvi um bn daa.Ehnii shatand azaar garsan baguud um daa.Ug ni jaahan sonirholtoi bolvol zvgeer um.Ene jil East-s avraga todorno oo.Suns West-iin avraga bolooroi go go.Lakers odoo bolnoo hangalttai.

    GD Star Rating
    loading...
  12. TJL says:

    Bi Denveriin fan bna, ene jil carl maani hort havdar ni hundereegui mun kenyon martin udaan hugatsaagaar berteegui bol manai Denver avarga avah yostoi blaa, daanch bas az dutlaada, ungursun jil bas yamar goy bla, daanch Lakerstei toglohdoo arai l denduu azgui bsan.. Dahiad neg sain noots ydaj shannon brown shig 1 toglogch avchihval ch dra jilees diildehguide..

    GD Star Rating
    loading...
  13. KH says:

    LAL ene jil west-s bol todorxoi.
    xarin east-s MAGIC l garax bx. CAVS sn bgaa ch arai ch awargiin awargiin tvwshind toglox boloogvi bna. ongorson jiliin FINAL dawtagdana.
    tgd LAKERS mine champ bolox bolnoo.

    GD Star Rating
    loading...
  14. Puujii says:

    Tiim ee Lakersuud ene jil dahiad avargalana!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  15. BZzS says:

    Utah garah ugaas demii bsin. DEN bol LALiin ewgu ursuldugch. Utah shawar haagaad zgr, odo onigo shaahiin. DEN ene jil selgee muu blaa

    GD Star Rating
    loading...
  16. mn says:

    herev magic garch irvel lal avarga gesen ug harin cavs garch irvel shan toglolt 7n togllot bol magadgui tegesee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: