loading...
Германы Бундеслигийн энэ улирлын сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж Байерн Мюнхен аваргын бамбайгаа гардан авч, баяраа тэмдэглэлээ.
Бундеслиг 18 багтай учир ийнхүү бусад лигүүдээс өмнө улиралын тоглолтоо дуусгадаг юм. 33-р тойрогт аварга авах болзлоо хангасан Байерн Мюнхен доод лиг рүү унах нь тодорхой болсон Герта Берлиний талбайд 3 : 1-ээр ялалт байгуулж сүүлийн тойрогтоо ялалт байгууллаа. Сүүлийн тойргийн тоглолтыг Интерийн дасгалжуулагч Жозе Моуриньо ирж үзсэн нь олны ярих сэдэв болж байв.
Ийнхүү тэд 70 оноотой 2009/10 оны улиралыг өндөрлүүлж байна. Улиралын төгсгөлд багаа бараг ганцаараа чирч байсан ”солгой” Роббен сүүлийн тоглолтонд дубль хийж хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Энэ хооронд тэдний ард явсан Шальке Майнцтай тэнцэж оноо алдсанаар Байернаас 5 оноогоор хоцорчээ.
Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр Байерний ивээн тэтгэгчдийн нэг Пауланэр пиво үйлдвэрлэгч компани 10000 литр үнэгүй пиво тарааж тэдний баярыг хөгжөөжээ. Тэд Бундеслигт 22 түрүүлсэн амжилтаараа лигийнхээ өөр ямар ч багийг урдаа оруулахгүй. Мөн цомын тэмцээнд 14 түрүүлсэн амжилт нь ч рекорд тогтоосон. Хэрвээ ирэх бямба гаригт тэд Вердерийг ялж чадвал 15 дахь цомын түрүүгээ хүртэх болно.
Доод лиг рүү унах багуудааар Герта, Бохум багууд тодорсон.Харин 16-р байранд орсон Нюрнберг, доод лигийн 3-р байранд орсон багтай халз тоглож үлдэх эсэхээ шийднэ. Өнгөрсөн улиралд доод лигээс гарч ирсэн Майнц, Фрайбург багууд муугүй амжилт үзүүлж дээд лигт дахин нэг улиралыг өнгөрүүлэхээр боллоо. Ирэх улиралд Германаас аваргуудын лигт Байерн, Шальке, Вердер гэсэн багууд өрсөлдөх бол Европын лигт Боруссиа, Байер, Штутгарт багууд тоглохоор болжээ. Лигийн мэргэн буучаар Байерийн Кисслинг удаан хугацаанд бичигдэж байсан сүүлийн тойрогт энэ байраа Вольфсбургийн Эдин Жекод алдчихлаа. Жеко өнгөрсөн улиралд багийн анд Графитегийн араас 26 гоолтой 2-р байранд орж байсан билээ.
Майнц. 20,300 үзэгч .
МАЙНЦ – ШАЛЬКЕ 04 – 0:0.
Гоол : Кархан, 74 (Майнц).
Шар хуудас : Иваншиц, 78 (Майнц), Нойер, 74, Рафинья, 76 (Шальке).
Майнц: Мюллер, Забавник, Бунгерт, Новески, Фати, Полянски (Иваншиц, 70), Кархан, Амри (Хеллер, 83), Сото, Шюррле (Троян, 55), Бансе. Шальке 04: Нойер, Рафинья, Хеведес, Вестерманн, Шмитц, Мориц, Клюге (Матип, 61), Ракитич, Фарфан, Эду (Асамоа, 75), Кураньи (Ибраими, 61).
Менхенгладбах. 40,000 үзэгч .
БОРУССИЯ М – БАЙЕР – 1:1 (0:1).
Гоол : Хельмес, 34 (0:1). Брауэрс, 55 (1:1).
Шар хуудас : Данте, 48 (Боруссия М), Швааб, 24, Видал, 80 (Байер).
Боруссия М: Байли, Левелс, Брауэрс, Данте, Даэмс, Херманн (Фринд, 71), Маркс, Брэдли, Аранго, Реус (Кляйн, 89), Бобадилья (Нойвилль, 57). Байер: Гифер, Швааб, Райнарц, Хююпя, Кастро, Каплан (Синкевич, 90), Видал, Бендер, Кроос, Хельмес (Дердийок, 72), Кисслинг.
Фрайбург. 24,000 үзэгч .
ФРАЙБУРГ – БОРУССИЯ Д – 3:1 (0:0).
Барриос, 47 (0:1). Идриссу, 60 (1:1). Сиссе, 70 (2:1). Сиссе, 90 (3:1).
Идриссу, 24, Банович, 29 (Фрайбург), Хуммелс, 68, Стиперманн, 88 (Боруссия Д).
Фрайбург: Бауманн, Муйджа, Крмас, Топрак, Бастианс, Джагер, Банович (Шустер, 58), Макиади, Абдессадки (Барт, 85), Идриссу, Райзингер (Сиссе, 58). Боруссия Д: Вайденфеллер, Шмельцер, Суботич, Хуммелс, Деде, Блащиковски (Рангелов, 73), Сахин, Хайнал (Сантана, 84), Гросскройц, Вальдес (Стиперманн, 81), Барриос.
Вольфсбург. 30,000 үзэгч .
ВОЛЬФСБУРГ – АЙНТРАХТ – 3:1 (3:0).
Гоол : Мисимович, 21 (1:0). Ритер, 31 (2:0). Джеко, 34 (3:0). Алтынтоп, 86 (3:1).
Вольфсбург: Бенальо, Ритер, Мадлунг, Бардзальи (Пекарик, 54), Шефер, Хасебе, Жозуе, Мисимович, Гентнер (Дежага, 72), Мартинс (Каленберг, 79), Джеко. Айнтрахт: Ферманн, Охс, Юнг, Франц, Колер, Хеллер, Тебер (Петкович, 46), Кларк, Майер, Алтынтоп (Цуму, 89), Фенин (Тосун, 75).
Нюрнберг. 48,548 үзэгч .
НЮРНБЕРГ – КЕЛЬН – 1:0 (0:0).
Гоол : Оттль, 88 (1:0).
Шар хуудас : Пети, 23, Бречко, 66, Жеромель, 66, Манише, 87 (Кельн).
Нюрнберг: Шефер, Джудт, Вольф, Марох, Пинола, Гундоган (Риссе, 70), Оттль, Минтал, Франц (Чупо-Мотинг, 46), Айглер, Буньяку (Боаки, 75). Кельн: Мондрагон, Бречко, Жеромель, Кульманн, Эре, Тошич (Брошиньски, 79), Пети, Матушик, Манише, Яльжин, Фрайс (Новакович, 76).
Бохум. 30,748 үзэгч .
БОХУМ – ГАННОВЕР – 0:3 (0:3).
Гоол : Брюггинк, 9 (0:1). Ханке, 23 (0:2). Пинто, 45 (0:3).
Шар хуудас : Яхья, 39, Холтби, 73, Эпалле, 89 (Бохум), Брюггинк, 16, Балич, 63 (Ганновер).
Бохум: Хеерваген, Мальтриц, Яхья, Маврай, Бениг (Эпалле, 46), Фрайер (Холтби, 46), Марич, Азауах (Дедич, 61), Фухс, Шестак, Хашемян. Ганновер: Фромловиц, Черундоло, Хаги, Эггиманн, К.Шульц, Пинто (Рауш, 85), Шмидебах, Брюггинк (Штайнер, 78), Конан, Балич, Ханке (Шахед, 72).
Бремен. 41,150 үзэгч .
ВЕРДЕР – ГАМБУРГ – 1:1 (0:0).
Гоол : Писарро, 58 (1:0). Ван Нистелрой, 82 (1:1).
Шар хуудас : Баргфреде, 32, Фрингс, 76 (Вердер), Яролим, 14, Питройпа, 77 (Гамбург).
Вердер: Визе, Фриц, Мертесакер, Налдо, Пасанен, Баргфреде, Фрингс, Озил (Предль, 90), Боровски (Хунт, 73), Писарро, Угу Алмейда (Марин, 77). Гамбург: Рост, Демель, Боатенг, Матейсен, Аого (Элиа, 73), Троховски, Яролим, Зе Роберто, Питройпа, Петрич, Ван Нистелрой.
Хоффенхайм. 30,400 үзэгч .
ХОФФЕНХАЙМ – ШТУТГАРТ – 1:1 (1:1).
Гоол : Какау, 19 (0:1). Вукчевич, 44 (1:1).
Шар хуудас : Салихович, 6, Шимунич, 22 (Хоффенхайм), Молинаро, 66, Какау, 81 (Штутгарт).
Хоффенхайм: Хаас, Бек, Шимунич, Комппер, Айхнер, Вукчевич (Гросс, 79), Густаво, Салихович (Майкосуэл, 46), Эдуардо, Обаси (Тагое, 73), Ибишевич. Штутгарт: Леманн, Осорио, Таски, Дельпьер, Молинаро, Треш, Кужманович, Кхедира, Хильберт (Шибер, 66), Какау, Марика (Бока, 71).
Берлин. 75,240 үзэгч .
ГЕРТА – БАВАРИЯ – 1:3 (0:1). .
Гоол : Олич, 20 (0:1). Рамос, 59 (1:1). Роббен, 74 (1:2). Роббен, 87 (1:3).
Герта: Дробны, Пищек (Эберт, 66), Фридрих, Янкер, Кобиашвили, Штайн, Лустенбергер (Гекас, 86), Качар, Сисеру, Раффаэл, Рамос. Бавария: Бутт, Лам, Ван Бюйтен, Бадштубер, Контенто, Роббен, Ван Боммель (Праньич, 46), Швайнштайгер, Рибери (Алтынтоп, 61), Мюллер, Олич (Клозе, 78).
loading...




1 st ntr
loading...
saihan bainooo hleague undurluud! BAyern munchinchuuddee bayr hurgie minii durtai bag. Odoo champions leageud tuulrchiheesei Inter ch baisan yahav ene hoyriin aliig ni gehev yostoi goy shvv ene jil premier leagued chelsey laligad barcelona bundeslaegued bayrn franciin laegued marselle ged avah yostoi baguud ni tsomoo hurtlee gej oilgoj baina!! seria-d inter geed l! Saihoon saihan Hedii manai realmadrid tsomgui hotsorsonch chamalhaargui sain bailaa setgel hangaluun baina ireh jilees tsomnuudaa erguulj avna gedegt naidaj baigaa shvv Football gej augaa sportiin tuluu bid negdej baysaj tsengeldej baigaa world cup duhuj baina nice nice vain vain
loading...
zuv shuu! chamtai sanal neg bna!
loading...
Champions Leagued Bayern turuulnee. ter Inter Milan yamarshuu hulbumbug toglodgiig medne biz de. yostoi jinhene ANTIFOOTBALL!!! hajuud n Bayernii hulbumbug bol jinhene tasarhai. bi law huwidaa Interiig tiim hachin hulbumbug gej nerlehed hetsuu ym toglood Champions League turuuleesei gej husehgui l bn shu.
loading...
Олич 16-гийн дотор аюултай тоглогч, харин Роббен 16-гийн гадна их аюултай болж байна даа, яг дээхэн үеийн Роберто Бажо шиг холоос шороон буланд цохиод байх юм. Сая Херта-д хийсэн Роббений эхний гоол яг л тэгэж цохиж байна лээ
Гоё бичлэг болжээ, баярлалаа
loading...
drogba 28goal chelsea 101 goal uneheer gaihaltai bna..
GO CHELSEA GO …
15 nd FA CUP….
loading...
We are the Champion
We are the Champion
Chelsea @re King$
C’moon Drogbaaa Hat-trick
loading...
drogba 29goal chelsea 103 goal shuu
loading...
yooo laitai
loading...
We are the champions – my friends
And we’ll keep on fighting – till the end -
We are the champions -
We are the champions
No time for losers
‘Cause we are the champions – of the world -
loading...
Za neg iimerhuu hahaha
loading...