Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

76чууд Сэм Митчеллтэй ярилцана

76чууд улирал дууссанаас хойш дасгалжуулагчийн эрлээ үргэлжлүүлсээр байгаа ч бүтэл муутай байна. Тэд хуучин дасгалжуулагч Ларри Браун, Индианад од байсан одоо ИСПН теле сувагт ажиллаж байгаа Марк Жексон, хуучин Хьюстоны дасгалжуулагч байсан Жефф Ван Ганди нараас татгалзсан хариу аваад байгаа. Бүр тодруулж хэлбэл эдгээр эрхмүүд ярилцлаганд ч орохоос татгалзаж 76-г “жийсэн” билээ. Мөн ТНТ теле сувгийн хөтлөгч Даг Коллинс, Далласын хуучин дасгалжуулагч Эвэри Жонсон нартай ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй билээ.

Харин yahoo.ком мэдээлснээс үзэхэд Торонтогийн хуучин дасгалжуулагч, нэг хэсэг оны шилдэг дасгалжуулагч болоод мандаж бадраад одоо сураггүй болсон Сэм Митчеллтэй тун удахгүй дасгалжуулагчийн ажлын талаар ярицлага өрнүүлэх юм байна. Мөн хэвлэл мэдээллүүд шинэ нөхрийг 76 дасгалжуулагчаар ярилцана гээд зарлаад эхлэчихэж. Тэр нь Портлэндийн туслах Монти Уильямс юм байна.

Юутай ч 76 таарсан, таалагдсан дасгалжуулагчаа олохын тулд нилээдгүй зүдрэх бололтой.

Мөн саяхан дасгалжуулагчаа халсан Чикаго Буллс Жефф Ван Гандиг сонирхож байгаа гэсэн мэдээлэл явж байна.

Грант Хилл 40 хүртлээ тоглоно

Өдгөө 38 настай Финикс Санс – ын ахмад довтлогч Грант Хилл энэ зун гэрээгээ цуцлах эрхтэй байгаа билээ. Харин тэр Сан Антонитой хийсэн цувралын гурав дахь тоглолтын үед төлөвлөгөөнд нь гэрээнээсээ татгалзах гэж байхгүй бөгөөд харин ч 40 нас хүртлээ тоглох бодолтой тухай ярьжээ. Тэр тусмаа мань эр зодгоо Финикс Санст тайлах бодолтой байгаа ба ямартай ч ирэх жил ямар нэг баг гэж явахгүй бололтой. Грант Хилл 16 жил НБА-д тоглосоны дараа анх удаагаа плей-оффын хоёдугаар шатыг давж гарсан бөгөөд одоогоор баг нь Баруун бүсийн финалд өрсөлдөхөд ойрхон байна. Тэр ирэх жил 3.24 сая ногооны цалин авах бөгөөд энэ жил 81 тоглолтонд оролцож 11.3 оноог дундажаар 30 минутанд авч байжээ.

Бостон хотын гуниг

Өнгөрсөн 5 сарын 7нд спортын хувьд Бостон хотын хувьд гунигт өдөр байлаа. Учир юу гэвэл мэргэлжлийн бэйсболын Boston Red Sox  баг нь талбай дээрээ New York Yankees багт 10-3 харьцаагаар хожигдсон бол NHL-ийн баг Boston Bruins нь плей-оффын цувралын хоёрдугаар шатанд учраа таарсан өрсөлдөгч Филадельфигийн талбай дээр цаг сунгаж 5-4 – өөр хожигдсон байна. Гэхдээ энэ цувралд 4 – өөр гарсан Бостон, 7 -оор гарсан Филадельфиг 3-1 ээр тэргүүлж яваа юм. За тэгвэл NBA-ийн домогт Boston Celtics талбай дээрээ бүр гутамшигтай хожигдсон. Эхний үед Бостон багаараа 16 оноо авч байхад эсрэг багийнх нь од Леброн Жэймс 21 оноо авчихсан байлаа. Эцэст нь тоглолт дуусахад 124-95 аар талбай дээрээ хожигдсон нь их түүхтэй энэ багийн хувьд плей оффын үеэр гэртээ хожигдсон хамгийн том хожигдол гэнэ.

Сонирхолтой нь Бостон Селтикс баг одоогоос яг таван жилийн өмнө буюу 2005 оны 5 сарын 7-д Индианагийн эсрэг хийсэн цувралын 7 дахь тоглолтонд 97-70 аар хожигдсон нь тэдний өмнөх хамгийн муу амжилт нь байжээ. 5 сарын 7-ны энэ өдөр Бостончуудын хувьд хар өдөр бололтой.

5 сарын 7 түүхэн өдөр

Майкл Жордангийн хожлын шидэлт

Өнгөрсөн 5 сарын 7 бол НБА-д хэд хэдэн онцгой зүйл тохиолджээ.

Жишээлбэл 1972 онд өнөөгийн Лос Анжлес Лейкерс баг тус хот руу нүүж ирснээсээ хойш анх удаагаа лигийн аварга болж байжээ. Тэд финалд алдарт Нью Йорк Никсийг буулгаж авсан билээ.

1989 онд алдарт тоглогч Майкл Жордан Чикаго ба Клевландтай хийсэн цувралын тав дахь тоглолтонд 18 фүүтээс цаг дуусах мөчид хожлын шидэлт хийж байсан билээ. Тэр үед цуврал 5 тоглолтоор шийдэгддэг байсан юм. Жич : зураг дээрх шидэлт.

1994 он. Баруун бүсийн плей оффын эхний шатны тоглолт. 1 – ээр гарсан одоогийн Оклахома Ситигийн өвөг эцэг, тухайн үеийн Сиэтл Суперсоникс баг 8-аар гарсан Денвер Наггетс багийн цуврал. Суперсоникс тэр үед улирлыг 63 ялалтаар бусад 30 багаас хамгийн сайн тоглосон амжилттай байсан бол залуухан бүрэлдэхүүнтэй Денвер дөнгөж 42 ялсан байлаа. Эхний хоёр тоглолт маш амарханаар Суперсониксын ялалтаар өндөрлөсөн бол 3 дахь тоглолтонд талбай дээрээ хийсэн Наггетс ялалт авч улмаар 4 дахь тоглолтонд цаг сунган ялж чадсанаар цувралыг 2-2 оор тэнцүүлсэн. Шийдвэрлэх 5 дахь тоглолтонд дахин цаг сунгасаны эцэст Денвер ялалт авч тухайн үеийн Денверийн шилдэг тоглогч Дикембе Мутомбо бөмбөгөө газар хэвтэнэ тэвэрч байсан он цаг өдөр бол 5 сарын 7 байлаа. Денвер тэр цувралд ялснаар НБА-ийн түүхэнд анх удаагаа наймаар гарсан баг нэгээр гарсан багийг хожсон тохиолдол болсон юм.

Энэ явдлаас яг нэг жилийн дараа плей-оффд Индиана, Нью Йорк нарын тоглолтын үеээр алдарт Рижжи Миллер төгсгөлийн 18 секундэд 8 оноо авч Индиана 6 оноогоор хожигдож яваад 2 оноогоор хожсон алдарт тоглолт болсон билээ.

Рижжи Миллерийн 8 оноо

Мөн энэ орой Аллен Айверсоны нэтээр тархсан Practice хэвлэлийн бага хурал хийж байжээ.

Iverson talk about Practice!

5 сарын 8нд НБА – гийн түүхэнд

1970 онд Нью Йорк Никс анхны аварга цолоо тухайн үеийн алдарт Лейкерс багийг ялж авч байв. Тэр үед Лейкерст НБАийн логонд мөнхөрсөн Жерри Уэст, алдарт 100 онооны эзэн Уилт Чембэрлэны хослол тоглож байсан юм. Цувралын 6 дахь тоглолтонд хожмоо алдрын танхимд багтсан Уиллис Рид өвдгөндөө хүнд гэмтэл авч талбайг орхисон боловч 7 дахь тоглолтонд эргэн ирж гайхамшиг бүтээж байлаа. Рид тэр улиралд Бүх ододын үнэ цэнэтэй тоглогч, улирлын болон финалын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон анхны тоглогч болжээ.

1988 онд Юта Жазз баг Лос Анжлес Лейкерстэй тоглож байхдаа нэг үед ердөө 8 оноо авч байжээ. Энэ нь плей оффын хувьд нэг үед нийт багаараа авсан хамгийн бага оноо гэнэ.

GD Star Rating
loading...
NBA news, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Зориг says:

    Uneheer sonirholtoi medee bna.Bostonii Celtik huvid yah argagui har odor bailaa.Bi uul ni Lebroniig shutdeg,tegehdee Bostoniig shutdeg tegeheer ene tsuvral heniig ni demjihee sain medehgui l bna.Lebron buh l togloltiin tursh iim bwal hen ch zogsooj diilehgui yum bna la daa.Tegehdee Boston maanai ene jil ooriinhoo talbai deer ihenh hojigdoloo awsan shuu dee.Boston Clevland 2-iin uliraliin haritsaa 2:2 bgaa shuu dee.Ene tsuvral 7 toglolt garah ni oilgomjtoi.3 ih buunii esreg 1 ih buu bol arai l amjihgui l dee.Boston harin Orlandag l hojih heregtei Orlando bol jinhene toglohod hamgiin hetsuu bag jinhene hamgaalalt evddeg.4 ni holiin zainaas shideed Howard ni tov deeree mangasdaad.Bostoniig tegehdee demjijdeg bolohoor buseesee garchihaasai gej naidaj bna.Tegvel ch awarga awah amarhan bnaa. Boston vs Lakers 4:0 kkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    boston arai diilehgui yum bn lee . onoodoriinhoos harhad . odooo cavs bostong hojood orl-g hojchihvol . lal ch gaigui l dee

    GD Star Rating
    loading...
  3. Chadval Iverson ii practice hewleliin baga hyrliig orchyylj ogooch.

    GD Star Rating
    loading...
  4. aduuchin says:

    Haha iverson alj ogjiinaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: