Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад » Барселона “Евролиг”-ийн аварга

GD Star Rating
loading...

Барселона 2010 оны Европын аварга боллоо. Гэхдээ энэ удаа сагсан бөмбөгийн баг нь. Евролигийн шилдэг 4-ийн тоглолтууд Парист болж, хагас шигшээд ЦСКА-г хожсон Барселона, Партизаныг хожсон Олимпиакостой аваргын төлөө тоглож, 86:68-аар хожиж, Евролигийн энэ оны аварга болов.

Барселона 2003 оноос хойш анх удаа түрүүлж байгаа нь энэ бөгөөд Хуан Карлос Наварро 21 оноогоор багаа тэргүүлжээ.

Барса тоглолтын эхнээс л давуу тоглож, 1-р үеийн  төгсгөлд 10-0 ран хийж, эхний үеийг 28:19 харьцаагаар өндөрлүүлжээ. Испаний баг эхнээсээ л Олимпиакосийн довтолгоог сайн няцааж, төвийн тоглогч Фрэн Васкуес нь эхний 8 минутанд л 4 блок хийсэн гэнэ.  Энэ улиралд лигийг оноогоор тэргүүлсэн Линас Клейза л гэхэд эхний хагаст ердө 3-хан оноо авчээ. Эсрэгээрээ Олимпиакос Барсагийн хурдан довтолгоог эхний үед зогсоож чадаагүй бөгөөд Америк довтлогч Пит Микаэль 1-р үед 10 оноо авсан байна.

2-р үед ч нөгөөх 9 онооны зөрүү 11 болжээ. Харин 3-р үед Олимпиакос Рики Рубио болон Наварро нараас бөмбөг тасалж, оноо болгосноор тоог 52:47 болгож ойртуулж.Гэвч Виктор Сада, Бонифэйс Ндонг нарын довтолгоонууд амжилттай болж, Барса дахин тасарчээ. Үүнээс хойш тэд оноог бариулалгүй тоглолтыг дуусгаж, 2010 оны Евролигийн аварга болсон юм.

Барсагийн лидер Хуан Карлос Наварро шилдэг 4-ийн хамгийн Үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн байна. 2003 онд аваргалж байсан Барсагаас одоо зөвхөн Наварро л багтаа байгаа гэнэ.

Дашрамд Парист болсон уг тоглолтыг Барсагийн хөлбөмбөгийн багийн тоглогчид болох Карлес Пуойль, Чави Эрнандес, Херард Пике, Боян Кркич, Сержио Бускетс нар үзэж сонирхож, сагсны багаа дэмжив.

3-р байрын төлөөх тоглолтонд ЦСКА Партизаныг нэмэлт цагт хожиход Трэжон Лэнгдон 32 оноогоор багаа тэргүүлжээ.

Евролиг. Финал

Барселона (Испани) – Олимпиакос (Грек) 86:68 (28:19, 19:17, 17:14, 22:18)

Барселона: Наварро (21), Микел (14), Рубио (9), Моррис (8), Лорбек (8), Ндонг (7), Сада (7), Базиле (6), Васкес (6), Триас, Лакович, Гримау
Олимпиакос: Чайлдресс (15), Клейза (13), Папалукас (12), Теодосич (10), Схорцанитис (6), Бурусис (9), Вуйчич (2), Маврокефалидес (1), Пенн, Василопулос, Халперин, Беверли

3-р байрын төлөөх тоглолт:

ЦСКА (Москва, ОХУ) – Партизан (Серби) 90:88 НЦ (25:20, 22:24, 14:18, 17:16, 12:10)

ЦСКА: Лэнгдон (32), Хряпа (17), Шишкаускас (13), Холден (12), Воронцевич (10), Курбанов (3), Каун (3), Смодиш, Менса-Бонсу, Понкрашов, Соколов, Планинич
Партизан: Робертс (16), Марич (15), Кежман (15), Веселы (12), Маккалебб (12), Расич (10), Божич (6), Джекич (2), Синовек, Милошевич, Митровиц, Вранеш

Парис. “Пэлэс Омниспортс де Парис-Берси”

GD Star Rating
loading...
Барселона "Евролиг"-ийн аварга, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. hahahaahaah sda gej ene barcagiiha nchin odoo yaachaave buh turluuruu delhiid terguuled bhchin

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    Наварро sain toglogch bna lee

    GD Star Rating
    loading...
  3. Tugsoo12 says:

    VIVA DE BARCA !!! MES QUE UN CLUB

    GD Star Rating
    loading...
  4. aaaaaa says:

    euroleague sonirhyoo , rubio odoo yah iin boldoo

    GD Star Rating
    loading...
  5. Barca says:

    Huurhii Chelsea-giinhen ataarhaj baigaa baih daa. gantshan hulbumbugiin bagtai ch ter ni Eurotsomd dandaa butelguitdeg naasan… kkkkkkkkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: