Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын сагсан бөмбөг » Оюутнууд сагсан бөмбөгийн аваргаа тодрууллаа

GD Star Rating
loading...

Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцож  эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит  Монголын Улсын 2010 оны Оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС-ын Спорт зааланд  энэ сарын 3-9ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж аваргуудаа тодрууллаа.

Оюутны сагсан бөмбөгийнаварга шалгаруулах тэмцээнд  их, дээд сургуулиудын эрэгтэй 15, эмэгтэй 9 багийн 240  гаруй оюутан тамирчид ширүүхэн өрсөлдөж зохион байгуулалтын өндөр түвшинд явагдаж өндөрлөлөлөө. Мөн ХҮДС болон МУИС-ийн эрэгтэй баг тамирчидын  хооронд болсон аваргын төлөөх тоглолт үзэгч хөгжөөн дэмжигчдийг ихээхэн догдлуулсан тоглолт байсан бөгөөд тоглолтын цаг дуусахад 72:72 харьцаагаар тэнцэн дахин нэмэлт цаг сунган ХҮДС онооны илүүгээр хожлыг авсан юм.

Эмэгтэй баг тамирчдаас:

  1. Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС
  2. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС
  3. О.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС

Эрэгтэй баг тамирчидаас:

  1. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС
  2. Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС
  3. О.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Харин байгууллагын дүнгээр МУИС, ХҮДС, ШУТИС-иуд эхний 3 байрыг эзэлсэн бөгөөд 10 сарын 3-8ны өдрүүдэд Тайваньд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэтгэйчүүдийн сагсан бөмбөгийн 3 дугаар тэмцээний урилгыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханаас Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС-ийн эрэгтэй баг тамирчид гардан авсан юм. Тэмцээнийг сагсан бөмбөгийн Спортын мастер, улсын шүүгч А.Энхбаатараар ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг шүүн ажилласан байна.

GD Star Rating
loading...
Оюутнууд сагсан бөмбөгийн аваргаа тодрууллаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. untaahai says:

    bolj de tsutis. bayr hurgey baatraadaa.odo bas temtseentei bga harj l baiy ju boloh ni ve amjilt husey haira

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: