Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Ромагийн найдвар сүүлийн тойрог хүртэл “тасрахгүй ”

GD Star Rating
loading...

2006 оны Калчиполигийн гоолоос хойш Сери А лиг уналтанд орсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэдийгээр Ювентус доод лигт ганц улиралыг өнгөрүүлээд топ багуудын өрсөлдөөнд эргэн нэгдсэн ч ихэнхи шилдэг тоглогчдоо алдсан учраас дахин сэргэлт авахад нилээд хэдэн жил хэрэгтэй болсон.

Мөн АС Милан ч эдгээр жилүүдэд аваргын төлөө өрсөлдөх хэмжээний сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байх үед Интертэй скудеттогийн төлөө тэмцэлдэж гол тулааныг өрнүүлж байсан баг бол Рома.

2008 онд тэд клубын түүхэн дэх хамгийн өндөр оноо буюу 82 авсан ч Интер дэндүү хүчтэй байсан учраас сүүлийн тойрогт харамсалтайгаар тэнцэж цом хүртэх мөрөөдлөө таслуулж байсан. Тэгвэл энэ жил Мөнхийн хотынхон дахин сүүлийн тойрогт лигийн аварга авах боломжтойгоор улиралыг дуусгах гэж байна.

Хэрвээ 35-р тойрогт Сампдориад ялагдаагүй байсан бол Ромчууд  Интерийн өмнө 80 оноотой  бичигдэж байх байсан. Тун азгүй байдлаар 3 оноогоо алдсан ч Ромачууд үүнээс хойш өөрсдөө оноо алдалгүй улиралыг дуусгаж, Интерийн бүдрэлтэд найдах хэрэгтэй болсон юм.

Ялангуяа 36-р тойрогт Лациог Интерээс оноо салгах болов уу гэж найдаж байсан ч Лациогийн фенүүдээр дэмжүүлсэн гол өрсөлдөгч нь ялалт байгуулж тэдний найдварыг тасалсан юм. Өнгөрсөн долоо хоногийн дундуур Рома – Интер багууд италийн цомын финалд өрсөлдөхөд Рома бас л фенүүдийнхээ урмыг хугалж 1 : 0-ээр ялагдал хүлээсэн. Хөлбөмбөгийн хар бараан талыг харуулсан энэ тоглолтонд Ромагийн ахлагч Тотти хөөгдөж шүүмжлэлийн бай болсон нь Ромчууд руу чиглэж байсан дарамтыг улам нэмсэн гэхэд болно.

Гэхдээ энэ бүх үйл явдлыг үл харгалзан Ромагийн фенүүд багтаа итгэл найдвараа хүлээлгэсээр байгаа. Баг болгоны фенүүд сүүлийн мөч хүртэл багтаа итгэдэг нь хөлбөмбөгийн филисофи ч Ромагийн фенүүд багтаа итгэх илүү нарын шалтгаан байгаа.

Учир нь энэ улиралын эхэнд, эхний хэдэн тойргийн дараа Ромаг ингээд аваргын төлөө өрсөлдөж байна гэхэд хэн ч итгэхгүй байх байсан. Зуны наймааны цонхоор олигтой тоглогч аваагүйн дээр багийн гол тоглогчдын тааруухан тоглолтын улмаас улмаас бүр хүснэгтийн  сүүлийн байранд хүртэл бичигдэж шүүмжлэлийн бай болж байлаа.

Ингээд Лучиано Спаллетти хасагдаж оронд нь Ювентусын менежэр байсан Раниери ирснээр Ромагийн дахин сэргэлт, италийн хөлбөмбөгт байгаагүй гайхалтай эргэн ирэлт эхэлсэн юм. 10 сарын сүүлээр Ливорнод талбайдаа 1 : 0-ээр ялагдсанаас хойш тэд лигтээ ганц ч ялагдалгүй unbeaten run  хийж 36-р тойрогт Сампдориад хожигдох хүртлээ 24 тоглолт тэсэж чадсан байна.

Ромагийн фенүүдийн тодорхойлж байгаагаар fairytale season буюу гайхалтай үлгэрийн улирал ямар ч байдлаар өндөрлөсөн бай лигтээ сайхан өрсөлдөөнийг үзүүлж фенүүддээ баяр хөөрийг бэлэглэж, тэмцэгч чанар гэж ямар хүчтэйг харуулсан Ромачууд баяр хүргэн алга таших нь зүйтэй.
Рим. 50,291 үзэгч .
РОМА – КАЛЬЯРИ – 2:1 (0:0).
Гоол : Лаццари, 73 (0:1). Тотти, 79 (1:1). Тотти, 83-с пенальти (2:1).
Шар хуудас : Писарро, 52, Риисе, 72 (Рома), Найнгголан, 55 Нене, 69, Матри, 74 (Кальяри).
Рома: Жулио Сержио, Мотта (Черчи, 77), Бурдиссо, Жуан, Риисе, Перротта, Писарро, Де Росси, Менес (Баптиста, 80), Тотти, Тони (Таддей, 59).

Кальяри: Маркетти (Лупателли, 46), Дессена, Канини, Астори, Агостини, Бьондини, Конти, Коссу (Лаццари, 53), Найнгголан, Матри, Джеда (Нене, 61).

Клаудио Раниери Тоттиг гараанд гаргасан нь том эрсдэл байсан. Балотеллиг өшиглөж хөөгдсөнөөсөө хойш хэвлэлийнхний ”дайралтад” өртөж сэтгэлзүйн хүнд байдалтай байсан учраас Тоттид сайн тоглох эсэх нь эргэлзээтэй байв. Мөн зодог тайлах тухай ч үг цухуйлгаад амжсан байсан. Довтолгоонд Тоттигийн урд Тони тоглож жигүүрээр Менез гараанд гарсан.

Вучиничийн эзүйд довтолгоо тийм сайнгүй байсан ч Тотти эсрэгээрээ маш сайн тоглож байсан тул шүгэл дуугарснаас хойш хэд хэдэн удаа хаалганы шон оноод амжсан. 4 дэх минутад Капитаны 16-гийн гаднаас цохисон бөмбөг шон онож дараа нь хоёр ч удаа Ромачуудыг гоол оруулахад хаалганы шон саад болсон юм. Эсрэг талд нь Интер өрсөлдөгчөө илүүрхэж байсан учраас сүүлийн тойрог хүртэл боломжоо хадгалахын тулд Ромад зайлшгүй гоол хэрэгтэй байв.

Гэтэл тэдний ашиглаж чадаагүй боломжуудыг хариуг барьж чөлөөт цохилтоос 73 дахь минутад  Лаццари гоолдох нь тэр. Мөн Маркетти хаалган дээр алдаа гаргалгүй сайн хааж байсан учраас тоглолт энэ чигээрээ ч өндөрлөж магадгүй байв. Нэгэнт алдах зүйлгүй болсон учир Раниери Моттаг суулгаж Черчиг оруулж ирэн 3 хамгаалагчтай тоглож эхлэв.

Франческо Тотти тоог тэнцүүлэх боломжыг ээлжит удаагаа алдсаны дараа тэдний цом хүртэх боломж нэгэнт үгүй боллоо гэж үзэгчид бодож байсан байх. Гэвч Тотти ээлжит нэгэн оролдлогоороо 79  дэх минутад тооны харьцааг 1 : 1 болгосон гоолыг оруулж чадлаа.

Үүгээр Рома довтолгоогоо зогсоогоогүй бөгөөд 82 дахь минутад Рийзийн дамжуулалтыг Биондини гараараа зогсоож торгуулийг цохилтыг Рома авлаа. Франческо энэ сайхан боломжыг мэдээж хийсгэсэнгүй. Ийнхүү тэд 2 : 1-ээр ялалт байгуулж сүүлийн тойрог хүртэл хүлээхээр боллоо.

Милан. 50,000 үзэгч .
ИНТЕР – КЬЕВО – 4:3 (3:1).
Гоол : Мотта, 12-автогол (0:1). Мантовани, 13-автогол (1:1). Камбьяссо, 34 (2:1). Милито, 39 (3:1). Балотелли, 52 (4:1). Граноче, 60 (4:2). Пеллиссье, 74 (4:3). Видео.
Шар хуудас : Сардо, 70 (Кьево).
Интер: Жулио Сезар, Майкон, Матерацци, Самуэль, Дзанетти, Станкович, Камбьяссо, Мотта (Мунтари, 56), Балотелли (Пандев, 64), Это’о, Милито (Марига, 90).

Кьево: Соррентино, Сардо, Фрей, Скардина (Арьятти, 75), Мантовани, Йокич, Ригони (Бентивольо, 46), Марколини, Лучано, Граноче (Аббрускато, 62), Пеллиссье.

Кьево том багуудад үргэлж ”гай” болдог сонин баг. Дундаж багуудтай тоглохдоо оноо алдах нь элбэг ч лигийн тэргүүн багуудад тун халгаатай гэдгээрээ алдартай. Тийм ч учраас Интер бага зэргийн айдастай тоглолтыг эхлүүлсэн байж мэднэ. Тэдний гол найруулагч Шнайдер болон хамгаалагч Лусио нар тодорхой шалтгааны улмаас талбайд гарч чадаагүй.

Шүгэл дуугарараад удаагүй 12 минут өнгөрч байтал Лучаногийн чөлөөт цохилт Моттагаас ойж хаалганд орлоо. Санамсаргүй байдлаас гоол алдсан ч Интер маш богино хугацаанд сэргэлт авч тоог тэнцүүлсэн. Гэхдээ яг алдсан аргаараа буюу эсрэг багийн тоглогчоор ”гоолдууллаа”. Это’огийн хөндлөн дамжуулалтыг  Мантовани өөрийнхөө хаалганд хийж фенүүдийнхээ баяр хөөрийг унтрааж орхижээ. Хэсэгхэн хугацаанд тоглолтыг тэргүүлж чадсан ч үүнээс хойш Киевод боломж олдоогүй.

Эхний үе дуусахаас өмнө Камбьяссо,  Милито нар гоолдож ялалтын замаа зассан байгаа. Энэ хоёр гоолд хоёуланд нь оролцсон Майкон 52  дахь минутад Балотеллид ашигтай дамжуулж тооны харьцаа 4:1 боллоо. Ийнхүү тэргүүлж байх үедээ анхаарал бага зэрэг сулруулснаас болж Интер цаг дуусахаас өмнө бага зэрэг сандраад авсан. 60  дахь минутад Граноче, 74  дэх минутад Пеллиссье Интерийн арын шугамын алдааг ашиглан гоолдсон.

Гэхдээ тэдэнд дахиж гоол оруулах боломжыг талбайд эзэд олгосонгүй. Хар-хөхүүдийн аварга болох эсэх нь сүүлийн тойрогт тодорхой болох боллоо. Мэдээж хэрэг тэд Ромагаас онооны давуу байгаа учир сулхан Сиенаг ялна гэдэгтээ итгэлтэй байгаа нь дамжиггүй.

Ювентус болон Милан энэ тойрогт ялагдал хүлээсэн. Гэхдээ тэдний хувьд энэ ялагдал онц ач холбогдолгүй. Учир нь Милан 3- р байранд, Юве 7-р байранд шалгарах нь нэгэнт тодорхой болчихсон байгаа. Харин 4-р байрын төлөө тэмцэж байгаа Сампдория, Палермогийн хувь хэцүүхэн тойрог боллоо. Эдгээр хоёр  хоорондоо оноолт таарч тоглосон бөгөөд 1 : 1-ийн харьцаатай тоглолт тэнцээгээр өндөрлөж Самп 4-р байрандаа үлдлээ. Сүүлийн тойрогт тэд ядаж тэнцэж чадвал ирэх улиралд аваргуудын лигт өрсөлдөнө. Аталанта Бергома Наполид 2 : 0-ээр ялагдаж Сери А лиг рүү унахаар боллоо. Тэдэнтэй хамт Ливорно, Сиена багууд хамт доошоо ”явна”

Генуя. 30,000 үзэгч .
ЖЕНОА – МИЛАН – 1:0 (0:0).
Гоол : Скулли, 57 (1:0).
Шар хуудас : Бокетти, 42 (Женоа), Гаттузо, 55, Фламини, 65 (Милан).
Улаан хуудас : Фламини, 84 (Милан).
Женоа: Амелиа, Томович, Папастатопулос (Фатич, 46), Бокетти, Место, Сапатер, Юрич, Кришито, Паласио (Палладино, 89), Скулли, Аквафреска (Суасо, 65). Милан: Дида, Абате, Тиагу Силва, Фавалли, Антонини (Дзамбротта, 74), Фламини, Пирло, Гаттузо (Зеедорф, 57), Пато (Хюнтелар, 66), Роналдиньо, Боррьелло.

Турин. 23,656 үзэгч .
ЮВЕНТУС – ПАРМА – 2:3 (1:2).
Гоол : Дель Пьеро, 16 (1:0). Ландзафаме, 20 (1:1). Ландзафаме, 40 (1:2). Бьябьяны, 85 (1:3). Яквинта, 90 (2:3).
Шар хуудас : Де Челье, 72 (Ювентус), Галлоппа, 27 (Парма).
Ювентус: Буффон, Касерес, Каннаваро, Кьеллини, Де Челье (Гроссо, 81), Поульсен (Трезеге, 76), Мело, Диего (Кандрева, 63), Маркизио, Дель Пьеро, Яквинта. Парма: Миранте, Деллафьоре, Дзаккардо, Лукарелли, Антонелли, Вальяни, Морроне, Галлоппа, Бьябьяны, Ландзафаме (Лунардини, 66), Креспо (Кастеллини, 78).

Палермо. 38,000 үзэгч .
ПАЛЕРМО – САМПДОРИЯ – 1:1 (0:0).
Гоол : Паццини, 54-с пенальти (0:1). Микколи, 68-с пенальти (1:1).
Шар хуудас : Сиригу, 53, Гоян, 76, Мильяччо, 88, Пасторе, 90 (Палермо), Губерти, 75 (Сампдория).
Палермо: Сиригу, Кассани (Бертоло, 88), Кьяер, Гоян, Бальдзаретти, Мильяччо, Ливерани, Пасторе, Ночерино, Микколи (Будан, 79), Кавани (Абель, 55).

Сампдория: Сторари, Дзаури, Гасталделло, Луккини, Циглер, Семиоли (Губерти, 65), Паломбо, Тиссоне (Поли, 85), Маннини, Кассано, Паццини (Поцци, 82).

Неаполь. 56,000 үзэгч .
НАПОЛИ – АТАЛАНТА – 2:0 (1:0).
Гоол : Квальярелла, 43 (1:0). Квальярелла, 83 (2:0).
Шар хуудас : Ароника, 23, Маджио, 27, Лавесси, 85 (Наполи), Вальдес, 34, Аморузо, 90, Касерта, 90 (Аталанта).
Наполи: Де Санктис, Ринаудо, Каннаваро, Ароника, Маджио, Гаргано (Пацьенца, 46), Хамшик, Доссена (Рулло, 73), Лавесси, Денис (Больячино, 64), Квальярелла. Аталанта: Консильи, Капелли (Касерта, 71), Бьянко, Манфредини, Беллини, Феррейра (Гарич, 58), Падоин, Гваренте, Вальдес (Чераволо, 58), Аморузо, Тирибокки.

Флоренция. 29,378 үзэгч.
ФИОРЕНТИНА – СИЕНА – 1:1 (1:1).
Гоол : Вергассола, 3 (0:1). Маркьонни, 15 (1:1).
Шар хуудас : Крольдруп, 90 (Фиорентина), Крибари, 30, Ларрондо, 90 (Сиена).
Фиорентина: Фрэ, Де Сильвестри, Натали, Крольдруп, Гобби, Маркьонни (Дзанетти, 61), Болатти (Донадель, 77), Монтоливо, Льяич, Йоветич, Кейррисон (Джилардино, 46). Сиена: Курчи, Роси, Крибари, Терци, Дель Гроссо, Геззал, Кодря, Вергассола, Экдаль (Жажало, 59), Маккароне (Яролим, 85), Калайо (Ларрондо, 79).

Удине. 14,000 үзэгч .
УДИНЕЗЕ – БАРИ – 3:3 (2:2).
Гоол : Баррето, 18 (0:1). Ди Натале, 21 (1:1). Пепе, 26 (2:1). Коман, 39 (2:2). Ди
Шар хуудас Л Натале, 62 (3:2). Альмирон, 90 (3:3).
Улаан хуудас : Баррето, 16 (Бари).
Лукович, 53, Ханданович, 90 (Удинезе), Баррето, 20, Бельмонте, 33 (Бари).
Удинезе: Ханданович, Ферронетти, Дзапата, Лукович, Паскуале (Сикейра, 65), Исла, Инлер, Асамоа, Санчес (Ободо, 76), Пепе, Ди Натале (Флоро Флорес, 76). Бари: Паделли, Бельмонте (Стеллини, 49), А.Масиелло, Бонуччи, Паризи (Пизано, 78), Альварес, Донати, Гацци, Коман (Альмирон, 64), Меджиорини, Баррето.

Ливорно. 24,000 үзэгч .
ЛИВОРНО – ЛАЦИО – 1:2 (1:2).
Гоол : Рокки, 13 (0:1). Лукарелли, 33 (1:1). Брокки, 44 (1:2).
Шар хуудас : Раймонди, 39, Прутш, 42, Пертиконе, 82 (Ливорно), Диас, 67 (Лацио).
Ливорно: Де Луча, Бернардини, Пертиконе, Галанте, Раймонди, Прутш, Моро (Линьяни, 87), Моцарт (Бергвольд, 46), Витале, Беллуччи, Лукарелли (Данилявичюс, 46). Лацио: Муслера, Бьява, Диас, Раду, Лихтштайнер (Диаките, 14), Брокки (Хитцльшпергер, 89), Ледесма, Маури, Коларов, Флоккари, Рокки (Фожа, 66).

Болонья. 22,270 үзэгч .
БОЛОНЬЯ – КАТАНИЯ – 1:1 (1:0).
Гоол : Ди Вайо, 15 (1:0). Макси Лопес, 51 (1:1).
Шар хуудас : Бритош, 61 (Болонья).
Болонья: Вивиано, Раджи, Морас, Бритош, Ланна, Буше, Гуана, Адайлтон (Суччи, 58), Казарини (Модесто, 36), Салайета (Аппиа, 46), Ди Вайо. Катания: Андухар, Потенца, Сильвестре, Сполли, Капуано, Бьяджанти (Моретти, 69), Карбони, Ледесма, Иско (Баррьентос, 62), Маскара, Макси Лопес (Мартинес, 55).

GD Star Rating
loading...
Ромагийн найдвар сүүлийн тойрог хүртэл "тасрахгүй " , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Go spurs Go says:

    INter ene jil 3 tsom awj magadgui l yum bna…

    Special one argagui l neeeree sain dasgaljuulagch yumaa …

    GD Star Rating
    loading...
  2. hench bish says:

    roma-iin fanaatuud bagiihandaa itgel naidvar huleelgeseer baigaa gedeg ni ih goy taalagdlaa hul bumbug gej uneheer aguu sport shvv bi huvidaa Interiig avraglaasai l gej bodoj bna juventus negent bhgui yum chin! Interiigee demjinee gej! Romachuudaas bish interees shaltgaalah 38toirog LALiGAd realaas bish barcagaas buren hamaarah 98dugaar toirog kkk uchigdriin chelsey shig l hojih baihdooo Manai reald Santiagodoo ylagdal huleehdee l tsomoo aldsan gedegee oilgotsgooson baigaa za ter yahav hamaa alga! Ireh uliral gej baigaa bolhoor shvvde

    GD Star Rating
    loading...
  3. uneheer saihan bichij bur setgel hudulj ntr haha, italy-n hulbumbug ergeed sergene gej naidaj baina! ymar ch bagiin jinhene fanatuud baga yasaa tsaatal demjideg n hul bumbugiin gaihamshig bi uhej bsan ch realaa demjiseer baih bolno!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: