loading...
“Сан-Антонио” – “Финикс” – 101:107 (25:19, 22:31, 24:22, 30:35)
С: Паркер – 22. Данкан – 17 + 8 самбар. Ж. Хилл – 17.
Ф: Стадамайр – 29. Нэш – 20 + 9 дамжуулалт. Дадли – 16.
Цувралын харьцаа – 0:4.
Санс 7 оноогоор тэргүүлж байхад буюу 3-р үеийн дунд Тим Данканы тохойнд өртөж, нүд рүү гээ цохиулсны улмаас Стив Нэш талбайг орхисон бөгөөд үүнээс хойш Спэрсийн тоглолт сэргэж, Сансых муудаж тоог үе дуусахаас өмнө тэнцүүлж чадсан. Гэвч 4-р үед Нэш эргэн ирээд нийт авсан 20 онооныхоо 10-ыг нь авч, Санс Спэрсийг хожсоноор цувралыг 4:0-ээр дуусгалаа. Эхний шатанд Мавериксийг хожсон Спэрсээс олон баг эмээж байсан, Санс – Спэрсийн цувралын ялах магадлалтай баг нь Спэрс гэгдэж байсан ч тийм зүйл болсонгүй. Бүр 0:4-өөр хожигдоно гэж хэн санахав.
2003 оноос хойш плей-оффт эдгээр багууд 4 дэхээ таарч байгаа бөгөөд дандаа л Спэрс хожиж байв. Тиймээс Санс удаан хүлээсэн хариугаа авлаа гэж болно.
2007 оны плей-оффт эдгээр багууд тоглоход Нэш Паркер нар мөргөлдөж, Нэшийн хамраас их хэмжээний цус гарч байсан бөгөөд уг цувралд Санс хожигдож байлаа. Өнөөдрийн тоглолтонд ч Нэш Данканд баруун нүдээ тохойдуулан цусаа “урсгасан” ч 2007 оныхоос ялгаатай нь цувралд Санс хожив.
“Тэр Ray ‘Boom Boom’ Mancini шиг харагдаж байсан. Түүнийг ажиглахад бараг л нэг нүдээрээ л харж шидэж байсан” гэж Нэшийн тухай багийн анд Грант Хилл нь хэлж.
“Мэдээж бид хожигдсонд миний сэтгэл их муу байна. Гэвч би Нэш, Амаре нарын өмнөөс баярлаж байна. Учир нь тэд байнга л бидний эсрэг ширүүн өрсөлддөг байсан ч ялж байгаагүй. Харин энэ жил яллаа” гэж Тони Паркер хэлжээ.
Өмнөх тоглолтонд муу тоглосон Амаре өнөөдөр алдаагаа засч 29 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Амаре бол Спэрст сүүлийн 7 жилд плей-оффт 3 хожигдоход 3-ууланд нь Сансын бүрэлдэхүүнд байсан ганц тоглогч юм. Гэхдээ л өнөөдөр хожиж чадлаа.
Спэрс түүхэндээ 3 дахь удаагаа л 4:0-дүүлж байгаа бөгөөд 1982, 2001 онд тэднийг цэвэр хожсон Лейкерс тухайн жилүүддээ аварга болж байв.
Тони Паркер энэ зун гэрээгээ шинэчилж магадгүй, гэхдээ Спэрс түүнд их мөнгө амлахгүй л болов уу. Жорж Хилл гэх залуу түүнийг хангалттай орлож чадах нь харагдсан. Жинобили ирэх жил 33 хүрнэ, 3 жилээр гэрээгээ сунгасан. Данкан 2012 оны улирал дуустал гэрээтэй, тэр үед 35 хүрнэ. Спэрс ирэх 2 жилдээ плей-оффт үлдэх л байх. Эхний шатыг ч давж болох л юм. Гэхдээ л яг энэ байдлаараа бол дахин аварга болох нь юу л бол. Робинсоныг харьж явах үед залуу Данканыг авч, “Ихэр цамхаг” 2 ч удаа аварга болсон. Дараа нь Робинсоныг зодог тайлсны дараа Данканы хүчээр нэг, Данканд Паркер, Ману маш сайн тусалж бас нэг, нийт 4 удаа аварга болж байсан. 1999 оноос хойш 4 аваргалж байсан супер баг ийнхүү аажмаар “унаж” байх шиг байна. Яах аргагүй л настай холбоотой, Данкан аргагүй “хөгширч” байна.
Сансын хувьд Бүх оддын тоглолтын завсарлагын дундуур Амарег зарах солих талаар судалж, оролдож байсан ч одоо бүсийн аваргын төлөө үлдчихлээ. Сайхан л амжилт. Лейкерс – Жаззын хожсонтой тоглоно. Одоогоор Лейкерс 3:0-ээр тэргүүлж байгаа. НБА-ын түүхэнд нэг ч баг 0:3-аас барьж, дараалан 4 хожиж байгаагүй. Спэрс ч үүний жишээг нэмсэн нь энэ.
loading...





yoo ene chin l suns shuude pnx hojin gej hele biz odoo spursiinhan yum dugarku blgude xaxa 4-0
loading...
zaza suns uldsen n sain l bn odoo lakerstei toglood uz hehehe gehdee bi urd n zunduu l comment unshij bsan suulin ued suns geh humuus nemegdeed bn ene yuniih ve bag n hojigdson humuus sunsiig demjeed bh shig bn gehdee bolno bolno spurs bye bye oklahoma spurs shig shivshig boloogui ner turtei hojigdson shuu hehehe
loading...
Odoo LAL-iig orshuulah heregtei.
loading...
hahahha za za sain sain yahav de nasaaraa nash ntr bol nasaaraa l daruullaa shde odoo tged tsaashaa toglod uz de! her hol yvahiig ni harii! gehdee spurs agu shuu zaluusaa!!!! go spurs go!
loading...
hahahah nash aa gej! sergelen zaluu shuu! ginobili ch gsn gaihaltai siireg tolgootoi toglogch! ene 2 neg bagt toglovol alnda spurs arai ch ingej hojigdoh yosgui bsan gehde pheonixiin demjij bsanlda za amjilt finald shalgarhiig husii! ug n cavaliersiig demjij bgamsan zailul lebron gants bugj zuuchesei!
loading...
suns buh baguudas ushuugu avah bolomj n irlee spursuus avsan yumchin odoo lal aas saihan ushuu avchih!
loading...
dallas l hairan bna. Dallas g tegj hojijchood 4;0 duulaad bhdaa yaahawdee shal balarsiiim .hairanch dallas hairan ch #41 , #2 ,#3, #00 ………. xereg alga
loading...
whaha Hill goyo heljee neeree l Ray Mancini shig l haragdaj bnaa
loading...
ene jil boston lakers 2oos uur bag avrga bolhiig harmaar bna nashiin bayrlahiig haruul yasiin bee aalznuudaa Lebrond mini nas bna duu ihech ireedui haragdaj bna Odoo Kobe KG 2 zailaasai hugshun matruudiid yaydaa Rondo huurhun bacaan Lebrontoi hamtruulah yumsan
loading...
yamara aimor zurag tawia we kkk. munhuulei atsaa alga bol ginobili nash 2 niiluul alna ch gh shig alia medehhgu bandi. suns lal.g amjihgu za. tgsen ch eastees garah bagiig amjihguum chine yamar ch nemergu.
huuy rondo chi arai bishee homsdoltoi yalaa chine kobe kg 2g cham shig golog tgj heleh boloogu bhaa muu erguu dagz bur uur hurgechlee chi zugeer alga boltson bai t1 gichii.
loading...
SUNS ene ve irleee
loading...
Spurs ingej togolno gej bodsongvi LaL ingej arai toglohgvi bha Dragich 3 dahi togloltond galzuur ch ugsunduu wow
loading...