loading...
“Бостон” – “Кливленд” – 97:87 (31:22, 23:23, 20:27, 23:15)
Б: Рондо – 29 + 18 самбар + 13 дамжуулалт. Аллен – 18. Гарнетт – 18.
К: Л. Жеймс – 22 + 9 самбар + 8 дамжуулалт. Ш. О`Нил – 17. Жеймисон – 14.
Цувралын харьцаа – 2:2.
Бостоныг бид “Их 3”-аар нь төсөөлдөг. Харин хойшид Рондо+”Их 3” гэж байх нь зүйтэй аж. Рондо өнөөдөр Кавальерсийн эсрэг хийсэн тоглолтонд дэндүү сайн тоглолоо. Оноо түүх чадвар муу гэгддэг ч 29 оноо, холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг хэдий ч 18 самбараас авалт, за тэгээд 13 оновчтой дамжуулалт!. Тэгээд плей-оффт, ЛеБрон Жеймсийн багийн эсрэг. Гайхалтай.
Санс Нэшээс, Жазз Дероноос, Буллз Роузаас, Хорнетс Полоос хамаардаг шиг Селтикс ч Рондогоос хамаарах шахуу болоод байгаан биш үү? Гэхдээ мэдээж “Их 3”-ын тус дэм, үүрэг роль Рондогийн сайн үзүүлэлтэнд их нөлөөтэйг үгүйсгэж болохгүй.
“Тэр бүгдийг хийлээ. Түүний үзүүлэлт итгэмээргүй” гэж ЛеБрон хэлсэн бол “Тэр өнөөдөр агуу байлаа” гэж Док Риверс хэлж.
Рондо плей-оффт 49 дэх тоглолтондоо оролцож 4 дэх трипл-даблаа хийж байгаа нь энэ.
Плей-оффийн эхний 50 тоглолтондоо
хамгийн олон трипл-дабл хийсэн тоглогчид
| тоглогч | Трипл-дабл |
| Мэжик Жонсон | 13 |
| Oскар Робертсон | 8 |
| Жейсон Кидд | 6 |
| Ражон Рондо | 4 |
Тэрээр 47 минут тоглосон бөгөөд ердөө ганц минут л амарсан байна. Мөн плей-оффт 29+ оноо, 18+ самбар, 13+ оновчтой дамжуулалт хийсэн түүхэн дэх 3 дахь тоглогч болж. Өмнө нь Оскар Робертсон 1963 онд 32 оноо, 19 самбар, 13 оновчтой дамжуулалт, Уилт Чамберлин 1967 онд 29 оноо, 36 самбараас авалт, 13 оновчтой дамжуулалт хийж байжээ.
Бостон 3 дахь тоглолтондоо хожигдож, давуу байдлаа алдсан. Тиймээс энэ тоглолтонд заавал хожих шаардлагатай байв. Тоглолтын эхнээс тэд давуу тоглосон бөгөөд Рэй Аллен, Кевин Гарнетт нар тус бүр 18 оноо авчээ. Пирс, Аллен нар ЛеБроныг хамгаалж байгаад эрт олон алдаа авч, нэлээн хугацаанд нөөцийн сандалд суусан бөгөөд тэднийг орлосон Тони Аллен 15 оноо авч, үүргээ дажгүй гүйцэтгэсэн болно. Ер нь энэ цувралд Пирсийн муу тоглолтууд үргэлжилсээр. Өнөөдөр л гэхэд тэрээр ердөө 9-хөн оноо авчээ.
Бостон 4-р үеийн эхний 10 оноог авч, тоог 84:72 болгосон. Гэвч Кавальерс 10-0 ран хийж, тоог 86:84 болгожээ. Тони Аллен амжилттай довтолж, Варежао 1 торгуулиа хийж, Пирс данк хийж, Рондо оновчтой шидэж, ингээд 1:34 үлдэхэд тоо 92:85 болсон юм. Үүнээс хойш Селтикс дахин оноог барицлсангүй хожлоо.
Кавальерсийн од ЛеБрон 22 оноо авсан бөгөөд 3 дахь тоглолтын 1-р үед авсан онооноосоо ердөө ганцаар илүү оноог өнөөдрийн 4 үеийн турш авсан гэсэн үг. Мөн 7 удаа бөмбөгөө алдаж таслуулж.
“Бостон илүү өлсгөлөн, ялах эрмэлзлэлтэй байсан. Бид үүнийг 48 минутийн турш оролдсон. Илүү ялах эрмэлзлэлтэй байсан баг нь хожлоо” гэж Кавальерсийн дасгалжуулагч Майк Браун хэлж.
3 дахь тоглолтын дараа Док Риверс багийнх нь хожигдлын шалтгаан нь муу довтолсноос биш, харин муу хамгаалснаас болсон гэж байсан бөгөөд өнөөдөр Селтикс энэ алдаагаа зассан байна.
5 дахь тоглолт нөгөөдөр Кавальерсийн талбайд болно.
loading...





Rondo Rondo heleh yg alga gaihaltai
Celtics-iig Rondo avch yavahiin bna doo
loading...
Rondo iim bhad BOSTON awarga boloh hangalttai bolomj baina ,
harin iim bhad ni nuguu 3 ni uuregee sain bieluulj baiwal tgd l BOSTON .g yamar ch bag diilehgui.
tuwd ch SHAQ hangalttai iluu bj chadku bgazde, uuduus ni Rasheed, Davis, Perkins nar.
loading...
oirdoo rondogin togloltig uzeh durtai bolood bga tsaanaal neg huurhun togldog huuhed baile bagta avchuul ch…..
loading...
guts ohku
loading...
Уилт Чамберлин 1967 онд 29 оноо, 36 самбараас авалт, 13 оновчтой дамжуулалт хийж байжээ.
Pooooooh yu harchwaa 36 sambar? yoooooooy
loading...
Naa chibi gagui boston bagaaraa heden sambar avrtsab blaadaa tgeed bas 100 onooo bol aimar.Smith guts ohq tgeed bas tanai bag ymar bagiin.Rondo giin crossover ni bol aimar yg Iverson shig.
loading...
ASSIST
Rajon Rondo BOS 11.4
Deron Williams UTA 10.4
Steve Nash PHX 9.0
LeBron James CLE 7.4
Derrick Rose CHI 7.2 GAHALTAI ireeduich mun saihan haragdjiindaa
loading...
Rondo Rondo Rondo!!! Ta bvhen medne dee jinhene baga gewel BOS LAL 2 l baigaa ym shvv dee. Teghed ene rondo gaihaltai baigaa ym shvv. Ene jil Boston-g awraga awaasai gj ymar ih hvsch bainaa. Bostonii garaanii 5 ymar bilee heleh ym bish, selgeenii toglogchid baina Rasheed Wallace, Nate Robinson, Marquis Daniels, Glen Davis, Michael Finley nariin olon aldartai toglog chid bainaa. vneheer awraga awhad hench gaihahgvi baga shvv. uragshaa!!! BOSTON
loading...
LEBRON JAMES eer ahluulsan clevland Bostong hojood bvsiin avrgiim tuluu Magic tai togolno
loading...
rondo toi yarih yum algoo shaq nba giin hamgiin sain tuv gegddeg lde gehdee hugshirsun bolhoor sain bish boljee hurd ih baga shaq howardiin nasand bhdaa uneher iluu yum howard suraggui bsan tsag shuude ih gurvaas allen garnett 2 l gaigui togloj bna paul yaba
loading...