Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Онцлох, Формула-1 » Уэббэр Испанид түрүүлэв

GD Star Rating
loading...

Испаний гран прид Ред Булл багийн Марк Уэббэр доминант байж, гараанаас бариа хүртэл уралдааныг тэргүүлж өөртөө болон багтаа 25 оноо нэмлээ. Түүний багийн С. Феттель поул позишнд 2-т орсон ч өнөөдөр зарим нэг проблемтой тулгарч, байр ухарснаар Ред Булл хараахан давхар цохилт хийж чадсангүй. Гэхдээ Феттель 3-т орж чаджээ.

Эх орондоо уралдсан Дэлхийн хошой аварга Фернандо Алонсо 2-т орж, 18 оноо авсан байна.

Льюис Хэмилтон уг нь 2-т байсан ч сүүлээсээ 2 дахь тойрогт замаас гарч машинаа эвдсэнээр уралдааныг азгүйгээр орхисон тул Алонсо байр өгссөн болно. Поулд 4-р байр эзлээд уралдаанд 2-т орсон Алонсо сэтгэл тун хангалуун байгаа гэсэн. Гэхдээ багт нь сайжрах олон зүйл байгааг ч хэлж.

Мөн Хэмилтон замаас гарсан тул 4-т байсан С. Феттель ч байр өгсөж, подиум дээр гарчээ.

Феттель эхний пит стопт удсан учраас Хэмилтонд байраа алдсан бөгөөд ер нь энэ уралдаан түүний хувьд төгс болж чадаагүй. Феттель уралдааны дараа Марк Уэббэр өнөөдөр гайхалтай байсан, харин өөрийнх нь бол амар уралдаан болоогүй тухай хэлжээ. Мөн 3-р байр тийм муу үр дүн биш ч жаахан сэтгэл дундуур л байгаа гэнэ.

Михаэль Шумахер энэ жилийн ДАШТ-ын хамгийн сайн амжилтаа үзүүлж 4-т орсон бөгөөд Женсон Баттонтой нэлээн тэмцэлджээ. Баттон удаан пит стопоосоо болж Шумид байраа алдсан бөгөөд дараа нь Шумахерийн жолоодлогод сэтгэл дундуур байгаагаа хэлжээ. Баттоны ярьж байгаагаар Шумахерийн жолоодлогоноос болж осол гарч болзошгүй байсан гэнэ. Баттон хэдийгээр дөнгөж 5-д орсон ч ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлсэн хэвээр үлдэж байгаа юм.

6-д Фелипе Масса орсон бол Сутил, Кубица нар 7, 8-д оржээ. Баррикелло болон Алгерсуари нар мөн шагналын оноо авч чадсан байна.

Дараагийн гараа ирэх ням гаригт Монакод болно.

Испаний Гран-при. Дүн.

1. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:30,796
2. Фернандо Алонсо (“Феррари”) + 24,0
3. Себастьян Феттель (“Ред Булл”) + 51,3

4. Михаэль Шумахер (“Мерседес”) + 62,1
5. Женсон Баттон (“Макларен”) + 63,7
6. Фелипе Масса (“Феррари”) + 65,7
7. Адриан Сутиль (“Форс-Индия”) + 72,9
8. Роберт Кубица (“Рено”) + 73,6
9. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1 тойрог
10. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – 1 тойрог
11. Виталий Петров (“Рено”) – 1 тойрог
12. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 1 тойрог
13. Нико Росберг (“Мерседес”) – 1 тойрог
14. Льюис Хэмилтон (“Макларен”) – барианд ороогүй
15. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) – барианд ороогүй
16. Нико Хюлькенберг (“Уильямс”) – 2 тойрога
17. Ярно Трулли (“Лотус”) – 3 тойрога
18. Тимо Глок (“Вержин”) – 3 тойрога
19. Лукас ди Грасси (“Вержин”) – 4 тойрога
20. Себастьен Буэми (“Торо Россо”) – барианд ороогүй
21. Карун Чандок (“HRT”) – барианд ороогүй
22. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – барианд ороогүй
23. Бруно Сенна (“HRT”) – барианд ороогүй
24. Хейкки Ковалайнен (“Лотус”) – барианд ороогүй

ДАШТ-ын явц:

Хувийн дүн: Оноо
Баттон (Макларен) 70
Алонсо (Феррари) 67
Феттель (Ред Булл) 60
Уэббер (Ред Булл) 53
Росберг (Мерседес) 50
Хэмилтон (Макларен) 49
Масса (Феррари) 49
Кубица (Рено) 44
Шумахер (Мерседес) 22
Сутиль (Форс-Индия) 16
Лиуцци (Форс-Индия) 8
Баррикелло (Уильямс) 7
Петров (Рено) 6
Альгерсуари (Торо Россо) 3
Хюлькенберг (Уильямс) 1
Буэми (Торо Россо) 0
де ла Роса (БМВ-Заубер) 0
Кобаяси (БМВ-Заубер) 0
Ковалайнен (Лотус) 0
Чандхок (HRT) 0
ди Грасси (Вержин) 0
Сенна (HRT) 0
Трулли (Лотус) 0
Глок (Вержин) 0

Зохион бүтээгчдийн цом:

Баг Оноо
Макларен 119
Феррари 116
Ред Булл 113
Мерседес 72
Рено 50
Форс-Индия 24
Уильямс 8
Торо Россо 3
БМВ-Заубер 0
Лотус 0
HRT 0
Верджин 0
GD Star Rating
loading...
Уэббэр Испанид түрүүлэв, 5.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: