loading...
Монголын буудлага спортын холбооноос зохион байгуулж байгаа энэ оны ээлжит тэмцээн “Грэйт Парагон” группын нэрэмжит Хаврын тэргүүн шалгаруулах нэртэйгээр зохион байгуулж буудлага спортын аваргаа тодруулсан юм. Тус тэмцээн буудлага спортын арван төрлөөрявагдаж тэмцээнд 150 гаруй тамирчид онч мэргэнээ сорилоо. Тэмцээний үеэр 4 тамирчин спортын мастер, хоёр тамирчин спортын дэд мастерын болзлыг хангасан онцлогтой тэмцээн болсон юм.
Тэмцээний аваргуудыг танилцуулбал хийн гар бууны дасгалд Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Даваахүү 683.9 оноогоор 1-р байр эзэлсэн бол бага калибер винтов бууны 9-р дасгалд эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ С.Золбоо 591 оноогоор тэргүүлж хийн гар бууны дасгалд Хүч спорт хорооны тамирчин, спортын мастер Т.Баярцэцэг 476.6 онож 1-р байр, бага калибер гар бууны дасгалд СББ компаний тамирчин, ОУХМ Ц.Мөнхзул 583 оноогоор тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн бага калибер бууны-5-р дасгалд Сүлд спорт хорооны тамирчин, ОУХМ Ч.Нарантуяа 579 оноогоор тэргүүллээ.
Харин бага калибер гар бууны 6-р дасгалд Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Даваахүү 548 онож тэргүүн байрыг эзэлсэн бол хийн винтов бууны 4-р дасгалд ОУХМ Ө.Саранцацралт 501.2 оноогоор тэргүүлж, хийн винтов бууны 6-р дасгалд Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Ганзориг 689.2 оноогоор, эмэгтэйчүүдийн бага калибер винтов бууны 9-р дасгалд Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ З.Батхуяг 594 оноогоор, эрэгтэйчүүдийн бага калибер винтов бууны 6-р дасгалд Сүлд спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 1143 оноогоор тус тус тэргүүлсэн юм.
Хийн винтов бууны 4-р дасгалд Тогтохжаргал 384 онож спортын мастерын болзол хангасан бол хийн винтов бууны 6-р дасгалд Э.Үүрийнбаяр 576 онож мөн спортын мастер болсон бол хийн винтов бууны 6-р дасгалд Б.Батсүмбэр спотын дэд мастерын болзол хангасан байна.
Мөн хийн гар бууны 6-р дасгалд Э.Бадамгарав 668.6 онож спортын мастерын болзол хангаж хийн гар бууны 4-р дасгалд Т.Гантуул 469.8 онож спортын мастер, хийн гар бууны 4-р дасгалд Ө.Өлзийням 460.3 онож спортын дэд мастерын болзлыг тус тус хангалаа.
Түүнчлэн гар бууны эрэгтэйчүүдийн “Троффи”-д ОУХМ Э.Даваахүү тэргүүлсэн бол урт бууны эмэгтэйчүүдийн “Троффи”-д ОУХМ Ч.Нарантуяа аваргалсан юм. МБСХ-ноос зохион байгуулах дараагийн тэмцээн буудлага спортын “Равдандоржийн багш”-ийн нэрэмжит буудлагын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-15-ны өдрүүдэд болох юм.
loading...



