Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » Банкууд 2010 оны заалны хөлбөмбөгийн аваргаа тодрууллаа

GD Star Rating
loading...

Банк хоорондын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах 3 дахь тэмцээн 2010.05.08-09 өдрүүдэд амжилттай явагдаж шилдгүүд тодорлоо.

2010 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтаж, мөн Худалдаа, хөгжлийн банк үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  энэ жилийн тэмцээн зохион байгуулагдсан нь онцлог байлаа. Жилээс жилд энэ тэмцээн өргөжиж байгаа бөгөөд Төрийн банк, Капитрон банк болон Кредит банкны баг тамирчид анх удаагаа орлоцож  өрсөлдлөө.

Энэ жил нийт 9 банкны 10 баг оролцохоор мэдүүллэгээ өгөөд байсан боловч, Монгол банкны баг тамирчид тэмцээнд оролцох боломжгүй болж, 8 банкны 9 баг оролцсон тэмцээн боллоо.

“А” бүс

  1. 1. ХХБ-1
  2. 2. ХХБ-2
  3. 3. Капитрон банк
  4. 4. Чингис Хаан банк

“Б” бүс

  1. 1. Голомт банк
  2. 2. Төрийн банк
  3. 3. Хаан банк
  4. 4. Хас банк
  5. 5. Кредит банк

“А” бүсээс  Чингис хаан банк, ХХБ-1 багууд, “Б” бүсээс Голомт банк, Хас банкны багууд шигшээ тоглолтонд шалгарлаа. Хагас шигшээ эхний тоглолтонд Чингис хаан банкны баг Голомт банкны багийг 3-0 харьцаагаар буулган авсан бол ХХБ банкны 1 Хас банкы багийг 5-3 харьцаагаар хожлоо. Хагас шигшээ тоглолтууд тун ширүүн, эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд болж өнгөрлөө.  3-р байрын төлөө тоглолтонд Голомт банк Хас банкны багууд тоглолтын цаг дуусахад 2-2 тэнцсэн тул торгуулийн цохилтоор Голомт банкны баг тамирчид ялалт байгуулж чадлаа.

Аваргын төлөө тоглолтонд Чингис хаан банкны баг энэ жил сайн бэлтгэлтэй байгаагаа харуулж ХХБ-1 багийг 4-1 харьцаатай хожиж аваргын шилжин явах цомыг Хасар ахлагчтай Чингис хаан банк гардан авлаа.

Тэмцээний үеээр хөгжөөн дэмжигчдийн дунд “Хөлбөмбөг билльярд” болон “Хөлбөмбөг боулинг” тэмцээн зохион байгуулагдаж Чингис хаан банкны хөгжөөн дэмжигч Ганхуяг болон Төрийн банкны хөгжөөн дэмжигч Баттүвшин нар энэ тэмцээнд түрүүлж, мөнгөн шагнал хүртэв.

Тэмцээнд анх удаа орж байгаа багуудын дунд тэмцээнд оролцсон амжилтаар нь тусгай шагналтай байсан бөгөөд шийдвэрлэх тоглолтонд Кредит банкны баг Төрийн банкны багийг 3-1 харьцаагаар хожиж энэ шагналыг хүртсэн билээ.  Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор  Голомт банкны тоглогч Уранбаатар 10 гоолоор, “Шилдэг хаалгач”-аар Чингис хаан банкны хаалгач Мөнхжаргал, “Шилдэг тоглогчоор” Хас банкны ахмад тамирчин Эрдэнэбат нар шалгарч өргөмжлөл хүртлээ.

Энэ удаагийн тэмцээн сайхан болж өнгөрсөн бөгөөд ирэх жилийн тэмцээнийг Чингис хаан банк зохион байгуулахаар боллоо.

Г. Бүрэндэй

GD Star Rating
loading...
Банкууд 2010 оны заалны хөлбөмбөгийн аваргаа тодрууллаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Alia says:

    MGLd bsan bol ahinhaa banknas orohgui yu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: