loading...
Бразилын шигшээ багийг олон янзаар нэрлэдэг. Самбагийн хаад, Бяцхан канар бялзуухайнууд, Хөлбөмбөгийн шидтэнүүд, Ногоон шарууд зэргээр тэднийг хочилдог ч хамгийн алдартай, бас нэр хүндтэй нь Пентакампеон буюу 5 удаагийн аварга гэсэн цол билээ. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэнд 5 удаа түрүүлсэн баг тэднээс өөр байхгүй болохоор үүгээрээ бахархахаас ч аргагүй. Хамгийн сүүлд Япон Солонгост зохиогдсон хөлбөмбөгийн их наадамд тэд түрүүлж энэхүү Пента-кампеон хэмээх өргөмжлөлийг олж авсан юм.
Үүнээс өмнөх тэдний ДАШТ-д оролцосон түүх бол тэр чигээрээ дэлхийн хөлбөмбөгийн түүх л гэсэн үг. Бразилчууд түүхэндээ нэг ч дэлхийн аваргыг өнжиж байгаагүй гэдгийг та бүхэн мэдэх байх. Хамгийн анхны 1930, 1934 оны дэлхийн аваргад тэд эхний шатнаас хасагдаж төдийлөн амжилттай оролцож чадаагүй. Харин Их Дайны утаа үнэртэж эхэлсэн 1938 оны Италийн дэлхийн аваргад Леонидас хэмээх довтлогч ”цоорч’ тэмцээний мэргэн бууч болж байв. Энэ бол Самбагийн хаадын ирээдүйн их амжилтын дохио байсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа дайны хөлд өртөөгүй Өмнөд Америк тивийг тэр тусмаа Бразилийг ФИФА сонгож Дэлхийн аваргыг зохион байгуулах боллоо.Тухайн үед Бразилчууд хөлбөмбөгөөр жинхэнэ өвчилж, энэ спортыг үндэсний соёл уламжлалын хэмжээнд аваачсан байсан учраас нутагтаа зохиогдох тэмцээнээс их зүйлийг хүлээж байв.
Дашрамд дуулгахад 1950 оны дэлхийн аваргад багууд 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж хэсгээ тэргүүлсэн 4 баг финалын шатанд тойргоор тоглож аваргаа тодруулах дүрмээр тоглосон юм. Тийм учраас финалын тоглолт гэж байхгүй гэсэн үг. Сүүлийн шатанд Бразил, Швед, Уругвай, Испани гэсэн багууд үлдсэн бөгөөд Шар өмсгөлтнүүд эхий хоёр тоглолтдоо Швед, Испанийг 7 – 1, 6 – 1-ээр ”бутниргээд’ л өнгөрсөн. Энэ хооронд Уругвайчууд Испанитай тэнцэж, Шведийг ганц гоолыг зөрүүтэй хожсон тулд Бразил – Уругвайн хоорон дахь тоглолт бүхнийг шийдэхээр болжээ. Учир нь хэсгийн сүүлийн тоглолтонд хэн ялсан нь хэсгээ тэргүүлж дэлхийн аварга болох байсан юм.
Мэдээж хэрэг талбай дээрээ тоглож байгаа дээрээс нь эхний 2 тоглолтын үр дүнг харсан ч тэр Бразилийг түрүүлнэ гэдэгт хэн ч эргэлзэхгүй байсан. Алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд энэ тулааныг үзэхээр 173,83 (сүүлд тооцоолсноор 210,000) үзэгч цугласан нь хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд хамгийн олон үзэчтэй тоглолт болон үлдсэн юм.
Мэдээж хэрэг олон мянган үзэгчдийн уухайн дуу зөвхөн Бразил, Бразил хэмээн цуурайтаж байсан нь дамжиггүй. Ийм нөхцөл байдал дунд Уругвайн тоглогчдын сэтгэлзүй ямар дарамттай байсан нь хэнд ч ойлгомжтой. Тоглолтын өмнө Уругвайн дасгалжуулагч Хуан Лопез Бразилийн довтолгоо маш хүчтэй байгаа учраас бид хамгаалах тактикаар тоглоно гэж хэлчихээд талбай руу гарч явсан гэдэг. Харин үүний дараа багийн ахлагч Обдулио Варела”Хуансита бол сайн мэргэжилтэн. Гэхдээ бид хамгаалж тоглох юм бол Испани, Швед шиг л арчуулах болно. Бид довтлох хэрэгтэй” хэмээжээ. Үүнийхээ дараа тэр ”Хөвгүүдээ энэ өдөр бид хөлбөмбөг тоглохгүй, харин шоу хий болно” гэсэн алдартай үгээ хэлж багийнхнаа зоригжуулсан байдаг.
Уругвайчуудад энэ үг эрч хүчийг бэлэглэснийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэд талбай дээр гайхалтай тоглож ялагдашгүй гэгдэж байсан Бразилийн багийг 2 – 1-ээр буулган авсан юм. Ийнхүү Шар өмсгөлтнүүд 1950 онд анхны дэлхийн аварга авах боломжоо маш харамсалтай байдлаар алдаж байсан түүхтэй. Бразилийн ард түмэнд ч энэ ялагдал хүндээр туссан учраас нэг хэсэгтээ л үндэсний уй гашуу тохиолдсон мэт өдөр хоногууд өнгөрсөн гэдэг.
1954 оны дэлхийн аваргад Бразилчууд цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Хэсэгтээ Франц, Югослав, Мексик гэсэн сайн багуудтай багтсан ч тэргүүн байраар хасагдах шатанд шалгарч чадсан. Гэвч энэ шатанд тэднийг таарч болох хамгийн өрсөлдөгч буюу Унгарчууд хүлээж байлаа. 1950-иад оны дунд үеийн Унгарын шигшээг ”Мөрөөдлийн баг” гэж нэрлэж байлаа . Багийн ахлагч Сандор Кочиш, түүнтэй хамт довтголгоонд Ференц Пушкаш, Йожеф Божик, Нандор Йожеф гээд үнэхээр сүрдмээр баг тухайн үед бүрэлдээд байсан юм. Хоёр жилийн өмнө (1952) Олимпийн наадамд түрүүлээд байсан болохоор тэрүү ч тэднийг энэ ДАШТ-д дор хаяж финал хүрнэ гэж мэргэжилтнүүд олон байсан юм.
Гэхдээ Бразилчууд ч юугаараа дутахав. Жалма Сантос, Диди, Паулиньо гээд авьяаслаг залуусаар хүч нэмсэн учраас Унгарыг ялна гэсэн итгэлтэйгээр талбайд гарч ирсэн юм. Гэвч талбай дээр хөлбөмбөгийн тоглолт өрнөх бус дайн тулааны аятай зүйл болж гурван тоглогч улаан хуудсаар торгуульж, хэд хэдэн тоглогч хүнд бэртэл авчээ. Дээр нь тоглогчид хоорондоо зодоон үүсгэж, хором мөч тутамд нэг нэгнээ гэмтээх гэсэн бодолтойгоор өшиглөн унагааж байв.
Энэ бүхний эцэст 4 – 2-ийн харьцаатай Унгарчууд ялалт байгуулж шөвгийн дөрөвт үлдсэн юм. Хожмоо энэ тоглолтыг ”Бернд болсон тулалдаан” гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үеийн английн хөлбөмбөгийн тайлбарлагч Артур Элиос дээрхи тоглолтыг ”Би уг нь бүх цаг үеийн агуу тоглолтыг үзнэ гэж найдаж байсан. Гэвч би талбай дээр гутамшигтай муухай зүйлийг л харлаа” хэмээн дүгнэжээ.
Алтан үе
”Бернд болсон тулалдаан” бол Бразилчуудын азгүйтлийн төгсгөл байсан юм. Шведэд зохиогдсон 1958 оны дэлхийн аваргад Самбагийн хаад гайхамшигтай тоглолтыг үзүүлж анхны Алтан цомоо хүртэж чадсан билээ. Ялангуяа тэдний энэ амжилтанд 17 настай Пеле хүүгийн гавьяас маш их байсан. Пеле шөвгийн наймд Уэльсийн шигшээтэй хийсэн тоглолтонд хожлын ганц гоолыг оруулж ДАШТ-ий түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болсон.
Цаашлаад Францтай хийсэн хагас шигшээн тоглолтонд хет-трик, финалын тоглолтонд дубль гээд ирээдүйн ”Хөлбөмбөгийн хаан”-ы гайхамшиг үргэлжилсэн билээ. Чухам эндээс л Бразилийн шигшээ багийн ”Алтан үе” бюу сэргэн мандалтын эхлэл тавигдсан гэхэд болно. Гарринча, Марио Загало, Вава гээд Бразилийн хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн домогт хөлбөмбөгчид чухам энэ дэлхийн аваргаар л өөрсдийгөө дэлхийд таниулж Бразил хэмээх хүчирхэг үндэстний дэлхийн аварга дахь ноёрхол эхэлж байгааг зарласан билээ.
Энэ тэмцээнд оролцсон Бразилийн шигшээг удирдаж оролцуулсан Виценте Феола нь тун өндөр шаардлагатай, хатуу нэгэн байсан учраас тэмцээний үеээр хийж болохгүй 40 зүйл гэж жагсаалт гаргаад тамирчдад мөрдүүлж байжээ. Мөн шүдний эмч болон сэтгэлзүйчдийг шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаасан нь ДАШТ-ий түүхэнд анхны тохиолдол болсон. Бразилийн ихэнхи тоглогчид ядуусын хорооллоос гаралтай учраас шүд өвдөх нь их байдаг мөн өмнөх 2 дэлхийн аваргын харамсалтай түүхийг давтагдуулахгүйн тулд сэтгэл судлаач, шүдний эмчийг тэрээр бүрэлдэхүүндээ багтаасан гэдэг.
Бразилийн шигшээн энэ ”Алтан үе” 1962, 1970 оны ДАШТ-д дахин түрүүлж Алтан дагиныг үүрд хадгалах эрхтэй болсон билээ. Мексикт зохиогдсон 1970 оны ДАШТ-ий дараа Алтан үеийн олон хөлбөмбөгчид зодог тайлж шигшээ багийн бүрэлдэхүүнд нилээд суларсан. Тухайлбал Жайрзиньо, Карлос Алберто, Тастоа, Герсон, Ривелиньо гээд домогт тоглогч энэ тэмцээнээр шигшээ багийн карьераа өндөрлүүсэн байдаг.
Цомгүй жилүүд
1970-аад оноос хойш Недерландын ”Тотал футбол” систем хүчээ авч Бразилийн ноёрхол үндсэндээ нуран унасан. Пеле ч зодог тайлж шигшээ багийг удирдан авч явах лидергүй болсон учраас 1974 онд Польшийн шигшээд дийлдэн 4-р байрын амжилтаар нутгийн зүг буцжээ.
1978 онд хөрш Аргентинд хөлбөмбөгийн Мундиал зохион байгуулагдлаа. Хэсэгтээ Швед, Испанитай тэнцэж арай ядан дараагийн шатанд үлдсэн Бразилчууд хоёрдугаар шатанд Аргентин, Перу, Польш гэсэн багуудтай дахин тойргоор тоглохоор болжээ. Аргентинтэй хуурай тэнцсэнийг эс тооцвол бусад 2 өрсөлдөгчөө илүүрхэн ялж финалд үлдэх муугүй боломжтой байлаа.
Гэтэл Аргентин хэсгийн сүүлийн тоглолтдоо Перуг 6 : 0-ээр ялаад гоолын зөрүүгээр финалд үлдчих нь тэр. Нилээд маргаан дэгдээсэн энэ тоглолтын дараа Бразилчууд хичнээн маргалдаад Аргентин-Перугийн хуйвалдсаныг нотолж чадсангүй. Ингээд тэд Италийг 2 : 1-ээр ялан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг дуусгасан юм.
1982 онд Бразил од нь гийсэн Паоло Россигийн ”золиос” болж харамсалтайгаар тэмцээнээс хасагдсан. Тэр үеийн бүрэлдэхүүнд ид формондоо байсан Зико, Сократес, Фалкао гээд гайхалтай тоглогчид багтсан байлаа. 2-р шатанд Бразилчууд Италийн шигшээд 2 – 3-оог ялагдаж тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Росси тэрхүү тоглолтонд хет-трик хийж Пентакамеонуудыг ”булшилж” байсан түүхтэй.
Харин 1986 он буюу Марадонагийн ”жил’ од тоглогчид нь бага зэрэг нас ахисан ч Бразилчууд түрүүлэх багаар нэрлэгдсэн хэвээр байсан. Хамгийн гол асуудал бол Зикогийн ДАШТ-ий өмнө авсан бэртэл байлаа. Хэдийгээр бэртэлтэй байсан ч гэсэн Зико талбайд гарч хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөөд авсан гэж байгаа.
Шөвгийн 16-д Бразил Польшийг 4 : 0-ээр буулган аваад дараагийн шатанд Францтай оноолт таараад байсан бөгөөд үндсэн цаг 1 : 1-ээр тэнцэж торгуулийн цохилтоор ялагчийн хувь заяаг шийдэх болов. Энэ хариуцлагатай мөчид багийн гол тоглогч Сократес, Жулио Цесар нар цохилтоо алдаж Бразил 3 – 4-өөр ялагдал хүлээсэн юм.
1990 онд шигшээ багийг Себастьян Лазароны удирдаж байлаа. Түүнийг удирдаж байх үед Бразилийн тоглолт хамгаалалт талдаа гол анхаарлаа хандуулж байлаа. Дунга дээр тулгуурласан хагас хамгаалалтын систем, дээр нь 3 төвийн хамгаалагчтай тоглож байсан учраас гоолын дамжуулалт гаргаж өгөх найруулагч Бразил дутагдаж байсан юм. Хэсгээсээ шалгарч чадсан ч Бразил шөвгийн 16-д Аргентинд ялагдаж гэрийн зүг буцсан билээ.
1994 онд. Бразилчууд сүүлийн удаа ДАШТ-ий аварга болсноос хойш 24 жил өнгөрчээ. Гэвч Шар өмсгөлтнүүдийн азгүйтлийн 2 дахь эрийн энд дуусгавар болж 4 дэх удаагаа Алтан цомыг гар дээрээ өргөсөн юм. Ромарио, Бебето, Дунга, Жоржиньо, Таффарел… мөн цэл залуухан Роналдо.
Сэргэн мандалт
Ромарио энэ тэмцээнд 5 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтанд 3-р байранд орсон. Түүний оруулсан чухал гоолуудын ачаар Бразил финалд шалгарсан гэхэд болно. Тухайлбал шөвгийн наймд Голландыг 3 : 2-оор ялахад тэр эхний гоолыг оруулж , дараа нь хагас шигшээд Шведийг буулган авахад цорын ганц хожлын бөмбөгийг хийсэн юм. Финалын тоглолтонд Италитай таарахад үндсэн цагт аль аль тал нь гоол оруулж чадсангүй. Торгуулийн цохилтоос ялагчийг тодруулахад Италийн гол тоглогч Роберто Бажжио цохилтоо алдаж Бразил түрүүлсэн билээ.
1998 онд Роналдо хүү эрийн цээнд хүрч, Барсад ид гялалзаж байсан үе. Гэвч 5 дахь түрүүгээ хүртэхэд тэдэнд Зинедин Зидан саад болсон юм. Чөлөөт цохилт болон булангийн цохилтыг хамгаалахдаа Бразилчууд алдаа гаргаж Зиданыг гоолуудыг алдсан юм. Энэ тоглолтын талаар өөр нэг яриа байдаг нь финалын тоглолтын өмнө Роналдогийн бие гэнэт муудаж Бразилчуудыг сандаргасан гэдэг. Үүнээс болж Роналдо финалын үеэр өөрийнхөө хүссэн хэмжээнд тоглож чадаагүй гэж тэд ярьдаг.
Бидний сэтгэл тодхон байгаа 2002 оны ДАШТ. Роналдо, Ривалдо, Роналдиньо гэсэн гурван ”Р”.
Хэсэгтээ Турк, Коста Рика, Хятад гэсэн сулхан багуудтай багтсан учраас шөвгийн 16-д үлдэхэд тийм ч хүнд байсангүй. Турктэй хийсэн хэсгийн тоглолтын үеэр Ривалдо жүжиглэсэн тул £5,180-ээр торгуульжээ. Энэ нь ДАШТ-ий түүхэнд анх удаа тоглогч торгуулсан тохиолдол болсон. Шөвгийн 16-д Бельгийн багийг 2–0-ээр буулган аваад дараагийн шатанд Английн шигшээтэй оноолт таарав. Анхныхаа дэлхийн аваргад оролцож байсан Роналдиньо энэ тоглолтонд Ривалдогийн дамжуулалтаар гайхалтай гоолыг оруулж Английн шигшээ багийг мулталж байлаа. Шөвгийн дөрөвт нэг хэсэгт багтсан Турктэй оноолт таарч хүндхэн тоглолтыг хийсэн. Эцэст нь Ривалдогиайн гоолоор ялалт байгуулсан юм. Ривалдо ийнхүү ДАШТ-ий турш бүх тоглолтонд гоол оруулсан тоглогч болоход ганц л гоол дутуу байлаа.Германы шигшээтэй хийсэн финалын тоглолтонд Ривалдо бус Роналдо гайхамшгийг бүтээж тэмцээний шилдэг тоглогч болсон Оливер Каны хаалганд дубльдсэн юм. Ийнхүү тэрээр дөрвөн жилийн өмнөх хариугаа авч Алтан дагинийг Бразил оронд 5 дахь удаагаа залсан билээ. Энэ бол тэдний Пента-кампеон болсон түүх.
Харин 2006 оны Дэлхийн аваргад Бразилчууд сайн бүрэлдэхүүнтэй оролцсон ч од тоглочид нь хоорондоо ойлголцох тал дээр асуудалтай байсан учраас шөвгийн наймд Францад ялагдаж хасагдсан. Ер нь хэсгийн шатнаас эхлээд л тэднийг тоглогчдийн ур чадварын хүчээр ялалт байгуулж байна гэх шүүмжлэл дагалдаж байсан. Эцэст нь тэд өөрсдийнхөө адил хүчтэй багтай оноолт таарахад энэ бүхэн ортой болох нь харагдаж 1 : 0-ээр ялагдал хүлээсэн юм.
Тоглолтын турш Бразилчууд Бартезийн хаалга руу ердөө ганц л цохилт гүйцэтгэсэн байна. Энэ тэмцээний дараа Бразилийн бас нэгэн домог Дунга шигшээ багийн менежерээр томилогдож 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтыг даван Өмнөд Африк зорихоор болоод байна. Самбагийн хаад урьдчилсан шатанд 9 хожил 7 тэнцээ, 2 ялагдалтайгаар бүсээ тэргүүлж Өмнөд Африк явах хамгийн анхны эрхийг авсан билээ.
Тэд хэсэгтээ ойрын хамаатан Португал болон Кот’д Ивиор, Азийн төлөөлөл Хойд Солонгосын багуудтай хамт багтсан.
Давуу тал :
Дунгагийн удирдсан Бразилийн багийн гол зэвсэг бол сет-пис буюу чөлөөт болон булангийн цохилтоос гоол оруулах чадвар. Мөн хурданд тулгуурласан аюултай сөрөг довтолгоо. Эланогийн гүйцэтгэдэг чөлөөт цохилтууд үргэлж хаалгачид аюул учруулдаг. Төвийн хамгаалагчид энэ үеэр довтолгоонд оролцдог учраас эсрэг багийн хамгаалагчидад тоглогчдийг барихад хүндрэл учруулдаг. Сөрөг довтолгооны хуьд ихэнхидээ Какагийн хурдтай тоглолт дээр тулгуурлаж дараагийн алхамд шилжих нь бий.
Сул тал :
Зүүн талын хамгаалалт бага зэрэг сул байгаа. Бусад байрлал дээр ярих юм байхгүй. Хамгаалалт бол үнэхээр хүчирхэг байгаа. Гэхдээ хурдтай дамжуулалтууд дутагддаг. Хойд Солонгос шиг ардаа сайн хамгаалдаг багтай муу тоглодог сул тал байгаа. Ямар ч тохиолдолд тэднийг түрүүлэх багийн тоонд оруулдаг нь зарим талаараа тоглогчдод дарамттай байдаг.
Дасгалжуулагч :
Дунгагийн хувьд дасгалжуулагчийн туршлага гээд байх зүйл байхгүй. Бразилийн шигшээгээс өмнө ямар нэгэн багийг удирдаж байгаагүй учраас 2006 онд түүнийг менежер болоход олон Бразилийн фенүүд эсэргүүцэж байсан. Гэхдээ сайн тоглогч сайн дасгалжуулагч болсон жишээ олон тул яваандаа Дунгад итгэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Копа Америка, болон Тив хоорондын цомын тэмцээнд багаа түрүүлүүлж төрөлхийн авьяаслаг дасгалжуулагч гэдгээ нотлоод байгаа. Карлос Алберто Ферэйрагаас ялгаатай нь Дунга тоглогчдоо зөвхөн Европын шилдэг клубуудээс дууддагггүй. Сайн тоглож байгаа л бол хаана ч тоглож байсан ялгаагүй шигшээдээ дуудагдах боломжтой гэсэн дүрмийг тэр баримталдаг. Ер нь Бразилийнхаа лигээс тоглогчид дуудах дуртай. Магадгүй үүнээс нь ч болсон уу Робиньо, Адриано, Роналдо гээд олон тоглогчид нутгийнхаа лигт тоглож байна. Дунгагийн хэрэглэх дуртай тактик бол 4-2-3-1. Заримдаа 4-3-1-2 гэж өөрчлөх нь ч бий.
Гол найдвар :
Кака
Ер нь Бразилийн шигшээ шиг сэлгээний тоглогчид нь гарч ирээд ч онц ялгаагүй тоглодог шигшээ ховор. Үүний учир нь тэд үнэхээр хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Нэг хэсэг Европын баг болгоны гол хөдөлгөгч хүч нь Бразил тоглогчид байсан үе өнгөрсөн ч Бразилчууд бол Бразлчууд.
Энэ удаа Реал Мадридад ирээд шилдэг тоглолтоо үзүүлж чадахгүй байгаа ч Какад Бразилийн фенүүд гол найдвараа хүлээлгэж байна. Эзэн хааны багт анхны улиралаа өнгөрөөж байгаа тэрээр 2006 онд хийж чадаагүй зүйлээ одоо гүйцээж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Жулио Цесар
Магадгүй домогт Таффарелийн үеэс хойш Бразилчууд хаалган дээр ийм найдвартай хаалгачтай байж үзээгүй байх. Цесар анх удаагаа ДАШТ-д гарааны хаалгачаар явах гэж байгаа ч түүний Италид цуглуулсан хур их туршлага дэлхийн шилдэг тоглогчдын өөдөөс тулахад хангалттай байх бизээ.
loading...




KAKA uragshaa
loading...
Goyo medeelel bna. Ene delhiin avargaar Brazil Kaka geh todotgoloor demjeed suuna daa. Vneheer aguu oron shvv !
loading...
saihan niitlel bna. bayarlaw
loading...
Brazil,Spain 2-n 1 l avna do England bas evgui bj magadgui sain dasgaljuulagchtai bolson bolhoor Nederland 4t uldvel bas gaihahgui e ! ayaya 1 sar l dutuu bna shde
loading...
сайхаан бразил түрүүлнээ хэ хэ нээрээ шүү
loading...
niitlel chine suuliin hesegtee aldaatai bna shuu medeelel ee zuv oruulaach esvel bichseniihee daraa huneer unshuulj bgaach
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...
goy niitlel bna . bi brazil-g demjdeg . ene jil turuulne brazil . kaka deer n robino togololt n orchihvol unheer sain togologch daanch 1 l bolj ogohgui bna. zidan 1 udaa helsen bdag ^ ta 1 l huniig bagtaa avaad hamt togol gevel heniig avah ve? gehed er n buh ueiin tursh olon aguu holbombogchid bgaa hervee 1 hun gevel bi robino-g l avna daa gesen bdag^
loading...
Aldaag ni zasay:Ronaldinho damjuulj Rivaldo goal hiij 1:1 bolson ba daraa Ronaldinho aldart free kickee hiij hojson.Hagas shigsheed Rivaldo bish Ronaldo 4-n toglogchiin dundaas goal hiij Turkiig hojson.Tegeed finald 2 goal hiisen.Rivaldo bish Ronaldo ug ni bvh togloltond goal hiih bsan yumaa daanch Anglid hiij chadaagui!!!
loading...
brazild hen togoloh n hamagui manai mongoliin shigshee DASHD-d orohoos naash bi braziliig setgel zurhere demjseer baiha bolno! harin braziliin gol naidvar kaka gantsara bishshude ronney, robinho fabianho pato geed sain toglogchid baiga pelegiin helsner bol ene jiliin DASHD robinhogiih pele hudlaa helehgui baih bi ch robinho-d uhaangui durtai brazilin buh dovtolgoo kakagar damjigdah n todorhoi deres n manai ronaldo selgeend suuval ymar saihan be gehde tsaachin ner hundee bodood suuhkui l bhda!
loading...
Ronaldinho baihgui bgaa yamar haramsaltai yum be sonin yum gaihaad bna Ter chine kaka-c hamaagui iluu chadvartai haragddag yum buu med dungag
loading...
ed nar ch yaahav ugaasaa hesgeesee ch garahgui
Germany turuulne shdee
loading...
bayrallaa saihan bichsen bna
loading...