Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » 8-0!

GD Star Rating
loading...

Атланта – Орландо – 84:98 (23:34, 22:19, 21:22, 18:23)
А:
Кроуфорд (18), Смит (16), Жонсон (14)
О: Картер (22), Льюис (17), Нельсон (16)
Цувралын харьцаа: 0-4

Орландо Мэжик эхний 2 шатыг ямар ч зовлонгүй давлаа. Бүсийн хагас шигшээд Атланта Хоукстай таарсан тэд өнөөдөр болсон 4 дэх тоглолтонд 98:84 харьцаагаар хожсоноор бүсийн аваргын төлөө тоглохоор шалгарч үлдэв. Тэд 2 дахь жилдээ дараалан үлдэж байгаа нь энэ.

Плей-оффт сайн тоглож байгаа Винс Картер өнөөдөр ч муугүй байж 22 оноогоор багаа тэргүүлжээ. Ер нь Дуайт, Рашард, Жамеер гээд Мэжикийнхэн бүгдээрээ л өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэж, сайн тоглож байна.  Өнөөдөр Хоукс яахав Дуайтийг сайн аргалсан ч Мэжикт олон зэвсэг, сонголтууд байдаг аж.

Тэд 2 онооны довтолгоог 28 хийсэн бол 3 онооны довтолгоог 37 хийсэн байна. Эдгээр 37 шидэлтийнхээ 16-г нь оновчтой болгож.

Хоуксийн хувьд Жо Жонсон энэ цувралд үнэхээр хангалтгүй тоглов. Түүнийг Хоуксийн хөгжөөн дэмжигчид тоглолтын эхнээс л “бүү”-лж байсан бөгөөд хамгийн сүүлд 25 футээс шидсэн нь эйрбол болоход ч энэ явдал үргэлжилж байлаа. Ер нь Жо Жонсон Хоуксийн өмсгөлтэй сүүлийн тоглолтондоо оролцсон байх. Дасгалжуулагч Майк Вудсон ч ялгаагүй Хоуксийг сүүлийн удаа удирдав уу?

Жо Жонсон уг нь энэ зун аль нэг багтаа боломжит хамгийн өндөр цалин бүхий гэрээг хийх эрмэлзлэлтэй байсан ч Мэжикийн эсрэг хийсэн цуврал нь түүний энэ боломжийг үлэмж багасгаж байх шиг. 13 оноо дунджаар авч, 29.8 хувьтай довтолсон тун хангалтгүй статистик үзүүлсэн байна.

Орландо 4 тоглолтондоо дунджаар 25.3 оноо илүү авсан нь плей-оффийн дээд амжилт болжээ. Ялангуяа 2-оор гарсан баг нь 3-аар гарсан багаа ийм илт давуу хожсон нь гайхалтай.

Орландо хамгийн чухал үед хамгийн сайн тоглож байгаа баг бөгөөд өнөөдрийн хожлыг оролцуулаад 14 дараалж, сүүлийн 31 тоглолтынхоо 28-т нь тус тус хожоод байна.

“Бид өөрсдийн гарцаагүй хамгийн сайн тоглолтоо хийж байсан. Орландо агуу баг. Тэдэнд аварга болох боломж хамгийн их байна” гэж Хоуксийн Жамал Кроуфорд хэлж.

4:0-ээр хожсон тохиолдлуудын дунджаар хамгийн олон онооны зөрүүг танилцуулвал:

Он Баг Зөрүү. Шат Өрсөлдөгч.
2010 Magic 25.3 Бүсийн хагас шигшээ Hawks
2001 Lakers 22.3 Бүсийн хагас шигшээ Spurs
1978 76ers 18.8 Бүсийн хагас шигшээ Knicks
1980 Celtics 18.5 Бүсийн хагас шигшээ Rockets
2009 Cavaliers 18.0 Бүсийн хагас шигшээ Hakws

Орландо сүүлийн 6 жилд эхний 2 шатаа хожигдолгүй давсан 3 дахь баг болж байна. 2005 онд Майами, 2009 онд Кливленд ийм амжилт үзүүлж байлаа. Харамсалтай эдгээр тохиолдолдоо багууд аваргалж чадаагүй болно.

Мэжик бүсийн аваргын төлөө Бостон – Кливлендийн хожсонтой тоглох бөгөөд аль алиныг нь өнгөрсөн улирлын плей-оффт хожиж байлаа.

GD Star Rating
loading...
8-0!, 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. sarnai says:

    eastees orl garwal lal awrga awna. bos.n garaad ch amjihgu bh. harin cle.d magadgu l yum. lal jinhene uuluh yumgu togloj bnaa ene jil dahiad awarga awna gj bodohiin. shiidwerleh ued kobe shig toglodog hun bhgue KOBE KOBE KOBE.busad ni alga bol doo.

    GD Star Rating
    loading...
  2. tolbo says:

    aimaar baina lee. orlondoo unheer lag baina. Cle.d barahgui baihoo. 8:0 ya ya ya abrag boloh baih oo.

    GD Star Rating
    loading...
  3. OxYGeNNN! says:

    east-s boston garval LaL-g amarhan hojnoo. Daanch boston garku bhoo orlando cleveland 2 uneheer sn bn le.

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    ene howard uneheer superman yumaa teneg tsarailchihaad . goy togologch yumaa heleh ch ug alga

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: