Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Испаний хөлбөмбөг » Барса аваргаа хамгаалж Месси пичичи хүртлээ

GD Star Rating
loading...

Каталоны алдарт Барселона клуб лигийн  аваргаа хамгаалж 20 дахь удаагаа Ла лигийн титмийг хүртлээ. Сүүлийн тойрогт тэд Вальядолидийг 4 : 0-ээр бутниргэж Реалын найдварыг тасалсан юм. Энэ ялалтыг авсанаар Барса 99 оноотой болж Испаний лигийн түүхэнд шинэ рекорд тогтоож байгаа бөгөөд нийт авах боломжтой онооны 86.84-ийг хүртсэнээр өмнөх Реалын амжилтыг ардаа орхисон юм. 1996/99 оны улиралд эзэн хааны баг 92 оноо авч клубын дээд амжилтаа тогтоож байсан бол Барса түүнийг 7-гоор ахиулж байна.  Өнгөрсөн улиралд Каталончууд түрүүлэхдээ 87 оноо авч байсан билээ.

Барселона. 90,000 үзэгч .
БАРСЕЛОНА – ВАЛЬЯДОЛИД – 4:0 (2:0). .
Гоол : Прието, 27-автогол (1:0). Педро, 31 (2:0). Месси, 62 (3:0). Месси, 76 (4:0).
Шар хуудас : Алвес, 68 (Барселона), Барраган, 44, Манушу, 48, Бараха, 54 (Вальядолид).
Барселона: Вальдес, Алвес (Ибрагимович, 80), Пуйоль, Пике, Абидаль, Туре, Бускетс, Кейта, Педро (Иньеста, 86), Кркич (Анри, 77), Месси.

Вальядолид: Якобо, Педро Лопес, Серену, Прието (Фонт, 62), Рауль Навас, Барраган, Пеле, Бараха, Сесма (Наузет, 46), Диего Кошта, Манушу (Кеко, 78).

Өнөө цагийн хамгийн шилдэг баг гэгдэж байгаа Барсачууд хэдийгээр аваргуудын лиг, эзэн хааны цомоос хасагдаж өмнөх улирал шигээ требль хийх боломжгүй болсон ч лигийн түрүүгээ ямар ч байсан авч чадлаа.

Барсагийн түүхэн дэх хамгийн аугаа дасгалжуулагчдийн тоонд альхэдийнэ багтсан Пеп Гуардиола багийн удирдсан эхний хоёр жилдээ 2 удаа лигийн аварга боллоо.

Ингэснээр тэр багийн түүхэнд лигийн аваргаа хамгаалсан 4 дэх дасгалжуулагч болж байна. Мэдээж тэр Каталон гэдэг утгаараа багийн фенүүдийн сэтгэл зүрхэнд илүү ойр үлдэнэ байх.
Сүүлийн тойргийн өмнө Пеп бид аварга авах эрхтэй гэж ярьж байсан. Үнэхээр ч тэд жинхэн аваргууд шиг тоглож Вальядолидийг буулган авсан.

Дээр нь Вальядолид Ноу Кампард муу тоглодгийг ч хэлэх үү. Тэд энэ цэнгэлдэхэд  39  удаа зочилсноос ердөө 2 удаад нь л ялж, үлдсэн тоглолтуудад толгой гудайлган харьж байсан. Энэ удаа ч тийм зүйл болсон. 27 дахь минутад  Прието өөрийнхөө авто-гоол хийж тэдний байдлыг бүр ч хүндрүүлсэн гэхэд болно. Улмаар Педро 31  дахь минутад тооны харьцааг 2 : 0 болгосон. 2009 оны шилдэг хөлбөмбөгч энэ улиралын Барсагийн гол нүүр царай Месси ”уламжлал” ёсоор мэдээж гоол оруулсан.

Тэрээр 62, 76 дахь минутад дубль хийж 34 гоолтой лигийг өндөрлүүллээ. Ингээд түүний нийт тэмцээнд оруулсан гоол 47-д хүрч ”К.Роналдугийн 42 гоолын амжилтыг эвдэж чадах уу” гэж тохуурхаж байсан хүмүүсийн амыг таглалаа.
Месси шиг 34 гоол оруулж Пичичи хүртсэн тоглогч ла лигт л лав сүүлийн 10 жил гараагүй. Хамгийн сүүлд 1997 оны улиралд домогт Роналдо 34 гоолтой мэргэн бууч болж байсан. Сонирхолтой нь Роналдо тэр жил Барсагийн төлөө зүтгэж байсан байна.
Мессигээс гадна түүний багийнд андууд Чави, Валдес нар ч хоосон хоцроогүй. Валдес ”Заморагийн цом” буюу шилдэг хаалгачын шагналыг гардсан бол Чави хамгийн олон ашигтай дамжуулалт (14) өгсөн тоглогчоор тодорсон байна. Чавигийн араас бас л Барсагийн Даниель Алвес (10) орсон гэхээр энэ баг ямархуу хүчтэй байгаа нь бага ч гэсэн харагдаж байгаа байх.
Сүүлийн тойргийн тоглолтонд шүүмжлэх ганц зүйл гэвэл Ибра л байлаа. Асар их үнэээр Каталонд ирсэн хэрнээ өөрийнхөө үнэний талд нь ч хүрэхээргүй тоглолыг  Златан энэ улиралд үзүүлсэн. Хэдийгээр Реалын хаалганд хожлын гоол оруулсан ч Барсагийн фенүүд түүнээс илүү ихийг хүсэж байсан нь ойлгомжтой.

Италид 25 гоолтой мэргэн бууч болж байсан довтлогч 16 гоолтой улиралыг дуусгаж байна. Нийт тэмцээнд 21 гоол. Нэг их чамлахаар үзүүлэлт биш ч маш олон боломж алдсаныг нь бодож үзвэл үнэхээр хангалтгүй.
Магадгүй Пеп Самуелийг авч үлдсэн бол түүнээс олон гоолтой байх байсан нь юм бил үү. Юу ч гэсэн ирэх улиралд түүнээс Барсагийн фенүүд илүү ихийг л шаардах болно.
Барсагийн ерөнхийлөгч Хоан Лапорта ялалтын баярынхаа үеэр ‘‘Энэ бол лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай тэмцэл байлаа. Эцэст нь бид энэ цомыг хүртсэн нь шударга хэрэг болсон. Яагаад гэвэл бид илүү сайн байсан учраас түрүүлэх бүрэн эрхтэй. Сүүлийн тойргийн тоглолт ч их сайхан боллоо Гэхдээ би ВИП танхимд сэтгэл хөдлөлөө барьж байсан. Яагаад гэвэл доошоо унах нь тодорхой болсон Вальядолидийн ерөнхийлөгчид энэ их хүнд байсан байх.
Би клубын төлөө өөрийн чадах бүхнээ хийсэ. Энэ клубт ирэхдээ фенүүдийг аз жаргалтай болгохыг хүссэн. Түүндээ ч хүрлээ. Бидний хүрсэн эдгээр амжилт ялалт Барсаг дэлхийн хамгийн шилдэг клуб гэдгийг баталж байна. Энэ замаараа бид цаашдын амжилтаа үргэлжлүүлэх болно”
хэмээжээ.

38-р тойргийн тоглолтууд

Малага. 27,000 үзэгч .
МАЛАГА – РЕАЛ МАДРИД – 1:1 (1:0).
Гоол : Дуда, 9 (1:0). Ван дер Варт, 48 (1:1). .
Шар хуудас : Гамес, 11, Росариу, 39, Обинна, 84, Луке, 88 (Малага), Серхио Рамос, 26, Игуаин, 28, Гути, 29, Криштиану Роналду, 86 (Реал).
Улаан хуудас : Дуда, 90 (Малага).
Малага: Мунуа, Гамес, Гонсалес, Росариу, Мтилига, Хави Лопес (Хуанито, 79), Фернандо, Апоньо, Бен Ашур (Луке, 83), Дуда, Кайседо (Обинна, 60). Реал Мадрид: Касильяс, Серхио Рамос, Альбиоль, Гарай, Марсело, Гранеро (Бензема, 72), Хаби Алонсо, Гаго (Гути, 60), Ван дер Варт (Дренте, 81), Криштиану Роналду, Игуаин.

Валенсия. 40,000 үзэгч .
ВАЛЕНСИЯ – ТЕНЕРИФЕ – 1:0 (0:0).
Гоол : Алексис, 90 (1:0).
Шар хуудас : Жигич, 64 (Валенсия), Хуанлу, 39 (Тенерифе).
Валенсия: Мойя, Мигел, Мадуро, Алексис, Хорди Альба (Матье, 72), Пабло, Фернандеш (Марчена, 77), Бараха (Банега, 90), Домингес, Висенте, Жигич. Тенерифе: Арагонесес, Луна, Кулебрас, Пабло, Эктор, Хуанлу (Омар, 61), Микель Алонсо, Роман, Рикардо (Диней, 75), Альфаро (Анхель, 86), Нино.

Сантандер. 20,000 үзэгч .
РАСИНГ – СПОРТИНГ – 2:0 (1:0).
Гоол : Чите, 35 (1:0). Чите, 54 (2:0).
Расинг: Тоньо, Пинильос, Ориоль, Торрехон, Кристиан, Арана (Морал, 67), Ласен, Диоп, Каналес, Боладо (Бедья, 82), Чите (Хиско, 66). Спортинг: Хуан Пабло, Састре, Эрнандес, Грегори, Анхель, Педро, Альварес, Шмилянич, Кармело (Мальдонадо, 55), Куэвас (Мунис, 46), Баррал (Наварро, 59).

Памплона. 16,000 үзэгч .
ОСАСУНА – ХЕРЕС – 1:1 (0:0).
Гоол : Дади, 55 (1:0). Антонито, 61 (1:1).
Улаан хуудас : Орельяна, 90 (Херес).
Осасуна: Роберто, Аспилисуэта, Хосечо, Фланьо, Монреаль, Шоджай, Пуньяль, Рупер, Вадоч, Кальеха (Хокин, 69), Дади (Галан, 68, Оир, 87). Херес: Ренан, Франсис (Антонито, 58), Гиода, Прието, Касадо, Орельяна, Виктор Санчес, Бергантиньос (Мичел, 76), Арментерос, Кальво (Момо, 58), Марио.

Альмерия. 20,000 үзэгч .
АЛЬМЕРИЯ – СЕВИЛЬЯ – 2:3 (1:1).
Гоол : Кануте, 16 (0:1). Сорьяно, 44 (1:1). Чико, 53-автогол (1:2). Хуан Ортис, 79 (2:2). Родри, 90 (2:3).
Шар хуудас : Сорьяно, 4, Крусат, 13, Хуан Ортис, 50 (Альмерия), Зокора, 10, Станкевичюс, 24, Скиллачи, 52, Родри, 90 (Севилья).
Улаан хуудас : Негредо, 65 (Севилья).
Альмерия: Эстебан, Мичел, Чико, Акасьете, Хуан Ортис, Пьятти (Кильо, 75), Корона, Борцани, Сорьяно (Хосе Ортис, 75), Крусат (Ньето, 75), Родригес. Севилья: Палоп, Станкевичюс (Родри, 82), Скиллачи, Эскюде, Луна, Хесус Навас, Зокора, Ренато, Капель (Перотти, 71), Негредо, Кануте.

Мальорка. 12,000 үзэгч .
МАЛЬОРКА – ЭСПАНЬОЛ – 2:0 (1:0).
Гоол : Виктор, 24 (1:0). Суарес, 78 (2:0).
Шар хуудас : Варела, 29, Суарес, 60, Нуньеш, 65 (Мальорка), Виктор Руис, 7, Луис Гарсия, 32 (Эспаньол).
Мальорка: Ават, Фелипе, Нуньеш, Рамис, Айозе, Варела (Суарес, 56), Борха (Пеццолано, 87), Марти, Кастро, Виктор (Вебо, 77), Адурис. Эспаньол: Альварес, Ронкалья, Амат, Виктор Руис, Давид Гарсия, Маркес, Форлин, Верду, Луис Гарсия (Короминас, 64), Бен Саар (Азрак, 79), Освальдо (Кальехон, 46).

Сарагоса. 21,000 үзэгч .
САРАГОСА – ВИЛЬЯРРЕАЛ – 3:3 (3:1).
Гоол : Элисеу, 3 (1:0). Колунга, 29 (2:0). Пулидо, 35 (3:0). Санти Касорла, 40 (3:1). Санти Касорла, 56 (3:2). Росси, 77 (3:3).
Шар хуудас : Габи, 18, Роберто, 57, Эррера, 67, Колунга, 69, Пулидо, 87, Хорхе Лопес, 90 (Сарагоса), Ибагаса, 18, Кани, 45, Анхель, 90 (Вильярреал).
Сарагоса: Роберто, Пулидо, Ярошик, Гони, Обрадович, Хорхе Лопес, Эдмилсон, Габи, Эррера, Элисеу (Агилар, 79), Колунга. Вильярреал: Диего Лопес, Анхель, Гонсало, Годин, Капдевила, Кани (Эскудеро, 78), Бруно (Фустер, 84), Ибагаса (Сенна, 46), Санти Касорла, Росси, Нилмар.

Мадрид. 50,000 үзэгч .
АТЛЕТИКО – ХЕТАФЕ – 0:3 (0:1).
Гоол : Сольдадо, 14 (0:1). Сольдадо, 53 (0:2). Парехо, 87 (0:3).
Шар хуудас : Камачо, 42 (Атлетико), Мане, 36, Каскеро, 82 (Хетафе).
Атлетико: Хоэл, Валера, Хуанито, Домингес, Кабрера, Сальвио, Тиагу (Борха, 57, Рубен Перес, 79), Камачо, Хурадо (Рауль Гарсия, 58), Коке, Бальде. Хетафе: Кодина, Кортес (Торрес, 30), Беленгер, Диас, Мане, Педро Леон, Челестини, Каскеро, Адриан, Ману (Парехо, 68), Сольдадо (Гавилан, 85).

Бильбао. 28,000 үзэгч .
АТЛЕТИК – ДЕПОРТИВО – 2:0 (1:0).
Гоол : Муниаин, 19 (1:0). Мартинес, 77 (2:0).
Атлетик: Армандо, Ираола, Устариц, Сан Хосе, Дель Кампо, Сусаета, Итурраспе (Муньос, 61), Мартинес (Гурпеги, 79), Муниаин, Эчеберрия (Токеро, 74), Льоренте. Депортиво: Ману, Мануэль Пабло, Лопо, Зе Кастру, Филипе, Хуан Родригес, Антонио Томас, Серхио (Жука, 82), Валерон, Адриан (Иван Перес, 27), Лассад (Миста, 67).

GD Star Rating
loading...
Барса аваргаа хамгаалж Месси пичичи хүртлээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. naraa says:

    Bayar hurgie.Aguu Barsa ene uliraliin togloltond uneheer aguu toglolt gargalaa. Messi bol brillant buh tsag ueiin megren buuch yah argagui mon ymaa.ireh jil amjiltaa batatgana gedegt itgej bn.ahin dahin bayar hurgie.

    GD Star Rating
    loading...
  2. baer hurgie says:

    het neg taliig bitgii barij bicheerei.

    GD Star Rating
    loading...
  3. FC BARCELONA says:

    Barca abah yostoi zuilee l ablaaa. Bayr hurgii. dahiad fanuudeee bayrluulahiig husej bna. Uraaaa

    GD Star Rating
    loading...
  4. Frost says:

    minii Barca gaihaltai bag shu

    GD Star Rating
    loading...
  5. JAMBALDOO says:

    Bi iim l bag demjdeg hvn shvv dee AGUUUUUUUUUUUUUUUU

    GD Star Rating
    loading...
  6. zet says:

    Barca sain bna, engeed Galacticos 2 tusul nurj bainaa da chawaas
    Mes Que Un Club,
    Go Go Barca

    GD Star Rating
    loading...
  7. g says:

    zlatan espani helee sn suraagui italiar yarij bsan sh dee ta nar harsan uu ha ha za yamar ch bsan bayar hurgeye real ireh jil ta nariig elegleh bolno

    GD Star Rating
    loading...
  8. s says:

    tanai site luu orohod uneheer hund bn udaan bn. yu bolood bnaa adminaa

    GD Star Rating
    loading...
  9. telmuun says:

    Forza Barca

    GD Star Rating
    loading...
  10. messi-g WORLD CUP-r l harya bas neg ug nemj helehed tanai site buur oichjee… adminuud bdag yumuu? esvel TBB bolood mungu l bodood bgaanmuu?

    GD Star Rating
    loading...
  11. real fan says:

    zaza bayar hurgii barca taanar daraa jil basa sain baigaarai gej husii harnaa manai real odoo buur goj bolon sain sain hun avan dereesen sain caoch iren gej naidii MOURINO erendee daraa bish ymaa gehed hezee negen tsagt irne gej uuruu soinond medegdesen

    GD Star Rating
    loading...
  12. Badrakh says:

    tanai site luu orohod uneheer hund bn udaan bn. yu bolood bnaa adminaa
    aimar udaan bnaa joohon bodoltsoochee

    GD Star Rating
    loading...
  13. barca fan says:

    Mes Que Un Club FORZA BARCA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: