loading...
Интер Милан клуб 5 дахь жилдээ дараалан Сери А лигийн аварга боллоо. Тэд сүүлийн 38-р тойрогт доошоо унах нь тодорхой болсон Сиена клубыг талбайд нь 1 : 0-ээр буулган авсанаар ”айдгаа авдартаа хийсэн” юм.
Гэхдээ шүүгчийн шүгэл дуугарах хүртэл лигийн түрүү хэнд очих нь тодорхойгүй байсан. Интерээс 2 онооны зөрүүтэй нэхэж байсан Рома клуб энэ тойрогт Кьевотой оноолт таарч 2 : 0-ээр буулган аваад байсан юм. Хэрвээ Интер ялагдсан тохиолдолд тэд Скудеттог хүртэх боломжтойгоор тоглолтыг эхлүүлсэн ч харамсалтай нь тийм зүйл болсонгүй.
Моуриньогийн Интер ийнхүү энэ улиралын 2 дахь цомоо хүртэж дубль хийлээ. Өнгөрсөн долоо хоногт тэд Ромаг буулган авч Италийн цомын эзэн болоод байсан юм.
Өнгөрсөн жил Интер түрүүлэхдээ талбайдаа нэг ч ялагдалгүй улиралыг дуусгаж байсан. Тэгвэл энэ жил ч бас тэд дээрхи амжилтаа давтаж италийн лигтээ дийлдэшгүй гэдгээ нотоллоо.
Сонирхолтой нь энэ өдөр Интерийн ерөнхийлөгч Массимо Мораттигийн 65 насны төрсөн өдөр тохиосон бөгөөд үүнээс өөр төрсөн өдрийн гайхалтай бэлэг гэж юу байхав. Цом хүртсэний дараа сэтгэл нь хөдөлсөн Моратти нулимс унагаж ”Чамад баярлалаа Моуриньо. Энэ бол чиний цом” хэмээн ярьжээ.
Гэхдээ үүгээр Интерийн амжилт дуусахгүй байж мэднэ. 5 сарын 22-нд Мадридийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд тэд Германы аварга Байерн Мюнхен клубтэй тулж хэн нь энэ улиралд требль хийх эсэхээ шийднэ. Мюнхений баг энэ жил бас одтой байж лиг цомд давхар түрүүлээд байгаа билээ.
Жозе Моуринь Интертэй хамт 2 дахь удаагаа Скудеттогийн баяраа тэмдэглэж байна. Тэрээр тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа ‘‘Цомыг авах ёстой баг нь л авлаа. Уг нь лигийнхээ түрүүг сүүлийн тойргоос өмнө авч болох л байлаа. Гэхдээ аваргуудын лигт хүнд өрсөлдөгчидтэй таарсан болохоор лигийн тоглолтын хажуугаар их хүч зарцуулах хэрэгтэй болсон.
Харин Рома эсрэгээрээ их сайхан нөхцөлд байсан л даа. УЕФА-гийн цомоос хасагдсчихсан. Лигийн тоглолтын өмнө сайн амарсан, сайн бэлтгэлтэй байж чадаж байсан. Харин бид тийм биш. Дээр нь би өмнө нь нэг ч удаа сүүлийн тойрогт аварга авч байгаагүй. Лиг өндөрлөхөөс 3 тойргийн өмнө аварга авч байлаа, бас өөрийнхөө талбайд, зочид буудалд гээд олон л удаа их тайван нөхцөлд аварга авч байсан. Тиймээс энэ бол миний хувьд шинэ туршлага, адал явдал болж байна.
Сиена өнөөдрийн тоглолтонд их сайн байлаа. Роси, Курчи гээд өмнө нь Ромад тоглож байсан тоглогчид байсан нь ч бас үүнд нөлөөлсөн байх. Гэхдээ бид их тайван байсан шүү. Эхний гоол орсны дараа би дахиад нэгийг хүсч байсан. Гэвч тийм зүйл болсонгүй.
Улирал ингээд дууслаа. Одоо биднийг хамгийн хүнд бас чухал даалгавар хүлээж байна. Бидэнд баярлаж суух цаг алга. Бүх зүйл урд байна.
Миний ирээдүйн тухайд би одоо яримааргүй байна. Финалын дараа бодох цаг надад хангалттай олдоно” хэмээн ярьжээ.
Интерийн өнгөрсөн зун хийсэн наймаанууд үнэхээр үр дүнтэй болсон нь улиралын эцэст ийнхүү харагдаж байна. Нерразурричууд лигийн мэргэн бууч Ибрагимовичийг Это’огоор сольж, Реалаас Уэсли Шнайдерийг эгнээндээ нэгтгэсэн. Мөн Диего Милито, Тьягу Мотта, Горан Пандев гээд амжилтын гол түлхүүр болсон тоглогчыг нэг их хөрөнгө заралгүй багтаа авчирч чадсан.
Ялангуяа Шнайдерийн хувьд онцолж ярих нь зүйтэй. Реал Мадридад ”гологдож” ирсэн энэ залуугийн ачаар л чухам Интер дубль хийж аваргуудын лигийн финалд үлдсэн гэхэд хилсдэхгүй. Интерт дутагдаж байсан тэр эрч хүч, гайхалтай дамжуулалтуудыг Шнайдер бүгдийг нь авчирч цоо шинэ Интерийн эхлэлийг тависан билээ.
Ромагийн гайхалтай улиралын төгсгөл харамсалтай нь гуниг харуусал болон өндөрлөлөө. Үнэндээ тэд 35-р тойрогт Скудеттогоо Сампдориад алдсан гэхэд болно. Энэ тоглолтонд л Ромачууд оноо алдаагүй байсан хүснэгтийг тэргүүлсээр цааш түрүүлэх боломжтой байлаа. Гэвч хувь тавилан өөрөө зурагдсан байжээ. Паццинигийн оруулсан 2 гоол Ромагийн мөрөөдлийг булшилж дахин нэг жил хүлээхээс өөр аргагүй байдалд хүргэлээ.
Гэхдээ Ромачуудыг энэ улиралын эхэнд цом хүртэнэ гэж найдсан нэг ч хүн байгаагүй гэхэд болно. Яагаад гэвэл тэд өнгөрсөн улиралд 6-р байранд орсон бүрэлдэхүүнээ бараг өөрчлөөгүй. Интер арилжаа наймаанд 50 сая еврог цацаж байхад Ромагийн ерөнхийлөгч Сенси мөнгө байхгүй гэсэн шалтагаар ганц хоёр тоглогч үнэгүй авчирснийг эс тооцвол бараг наймаа хийгээгүй.
”Ийм нөхцөл байдалд тэд яаж зүйрлэшгүй хүчтэй бүрэлдэхүүнтэй Интерийн эсрэг тэмцэх билээ”
Ингэж л мэргэжилтнүүд ярьж байсан. Үнэндээ ч улиралын эхлэл ”төлөвлөсөн” ёсоор явж Рома далайд сүйрэх усан онгоц аятай л байсан. Спаллетти ажлаа өгч Раниери ирэхэд ч итгэх хүмүүс бас л ховор байлаа.
Харин эндээс гайхамшиг эхэлж ямар ч найдваргүй байсан Ромачууд хэний ч төлөвлөөгүй их ялагашгүй цувралыг хийж хомоол хамагчийн байрнаас, хоёрдугаар байр хүртэл дэвшиж чадсан билээ.
Сүүлийн 4 жилийн адил ядах юмгүй амар тайван скудеттогоо хүртэнэ гэж бодож байсан Интерийн фенүүдийг сандралд оруулж чадсан баг бол Рома.
Бүр тэдний өмнө гарч нэг хэсэг хүснэгтийг тэргүүлж ч байсан. Энэ бүхэнд тэдний багийн эрч хүчтэй, ялалтын төлөө тэмцэгч чанар нь нөлөөлсөн. Гэвч гайхамшиг гэдэг зүйлд хэмжээ хязгаар байдаг аж.
Бодит байдал дээр яаж ч харсан Интерийн бүрэлдэхүүн италийн ямар ч багийг хол хаяна. Ромаг түрүүлэхэд багийн сэтгэлзүи тэмцэх чанараас гадна хүчтэй, нөөц сайтай бүрэлдэхүүн дутагдаж байсан юм. Ингээд л 35-р тойрогт бүх зүйл орвонгоор эргэж Рома ялагдсанаар Интер дахин лигийг тэргүүлж өмнөх жилүүдийн түүх давтагдлаа.
Хэрвээ та Кьевотой хийсэн сүүлийн тойргийн тоглолтыг үзсэн бол сүүлчийн шүгэл дуугарахад Ромагийн фенүүд дуулж байсан. Тэд цом шагналгүй улиралыг дуусгаж байгаа гэдгээ мэдэж байсан ч гэсэн гайхалтай тэмцэж, сүүлийн тойрог хүртэл өөрсдөд нь итгэж найдах шалтгаан өгсөн багийнхаа тоглогчдод баярлаж талархаснаа ийнхүү илэрхийлж байсан юм.
Цэнгэлдэхэд тэдэнтэй дуу хойлойгоо нийлүүлээгүй ч сэтгэл зүрх нь хамтдаа олон фенүүд дэлхий даяар хэдэн мянгуулаа байсан нь гарцаагүй.
Магадгүй Сампдориа энэ улиралын хамгийн том дуулианы эздээр тодрох эрхтэй байх. Тэд талбайдаа Интер, Милан, Ювег ялж Роматай тэнцсэн. Дээр нь 35-р тойрогт Ромаг Олимпикод нь ялж аварга болох замыг нь хаасан. Мөн дерби Женоагаа хоёр ч удаа ялж фенүүдээ баярлуулаад авсан байгаа.
Хамгийн гол нь тэд 18 жилийн дараа Европын тавцанд эргэн ирж ирэх улиралын аваргуудын лигт оролцох боллоо. Тэдний энэ амжилтанд топ багуудын тааруухан тоглолт нөлөөлсөн ч, өөрсдийнх нь гавьяа зүтгэл жин дарна. Луйжи дель Неригийн хөвгүүд сүүлийн тойрогт Наполиг Паццинигийн гоолоор ялж энэ эрхээ баталгаажуулсан байна.
Паццини сүүлийн тойргуудад гоол арвинтай байсныхаа ачаар мэргэн буучдын жагсаалтанд 18 гоолтой 4-рт жагсаж байна.
Энэ жил аваргуудын лигт сенсаац тарьсан Фиорентина ирэх улиралд европын ямар ч тэмцээнд оролцох боломжгүй болж байна. Тэдний авьяаслаг залуус болох Иоветич, Жилардино, Варгасыг альхэдийнэ топ багууд хараандаа авсан.
Палермо, Наполи ирэх жил Европын лигийн урьдчилсан шатнаас өрсөлдөх бол Ювентус ямар ч байсан хоосонгүй. Европын лигийн урьдчилсан шатнаас тоглох эрхтэй үлдсэн.
Лигийн мэргэн буучаар Удинезегийн Ди Натале 29 гоолтой шалгарсан. Харамсалтай нь түүний их хүч хөдөлмөр багт нь ямар ч тус болсонгүй. Удинезе арай ч доошоо уначихалгүй 15-р байранд оржээ. Бүтэн улиралын турш багаараа 54 гоол оруулсан бөгөөд талаас илүүг нь ганц довтлогч хийсэн гэхээр шүүмжлэхээс өөр арга алга.
Доод лиг рүү Аталанта, Сиена, Ливорно гэсэн багууд унана. Доод лигээс Лечче, Брескиа багууд дэвших нь тодорхой болсон. Үлдсэн ганц багийн нэр удахгүй тодорно.
| Генуя. 31,000 үзэгч. |
| САМПДОРИЯ – НАПОЛИ – 1:0 (0:0). |
| Сампдория: Сторари, Дзаури, Гасталделло, Луккини, Циглер (Каччьяторе, 86), Семиоли (Губерти, 64), Паломбо, Тиссоне, Маннини, Кассано (Поцци, 87), Паццини.
Наполи: Де Санктис, Сантакроче, Каннаваро, Грава, Маджио (Хоффер, 64), Пацьенца, Чигарини (Майелло, 86), Доссена, Сунига (Больячино, 69), Денис, Квальярелла. |
|
|
| Бергамо. 9,000 үзэгч. |
| АТАЛАНТА – ПАЛЕРМО – 1:2 (0:1). |
| Аталанта: Консильи, Беллини, Бьянко, Манфредини, Пелузо, Феррейра (Гарич, 63), Радованович, Падоин, Чераволо (Габбьядини, 78), Дони (Касерта, 73), Тирибокки.
Палермо: Сиригу, Кассани, Бово, Кьяер, Бальдзаретти, Ночерино, Ливерани (Блази, 71), Пасторе, Бертоло (Тедеско, 76), Абель (Будан, 64), Кавани. |
|
|
| Бари. 20,000 үзэгч . |
| БАРИ – ФИОРЕНТИНА – 2:0 (1:0). |
| Бари: Жилле, А.Масиелло, Стеллини, Бонуччи, Паризи, Альварес, Гацци, Альмирон (Донати, 69), С.Масиелло, Кастильо (Камата, 90), Баррето (Ривас, 83).
Фиорентина: Аврамов, Де Сильвестри, Натали, Фелипе, Гобби (Гамберини, 30), Монтоливо, Болатти, Донадель (Кофи, 46), Маркьонни, Льяич (Карраро, 65), Йоветич. |
|
|
| Катания. 18,000 үзэгч . |
| КАТАНИЯ – ЖЕНОА – 1:0 (0:0). |
| Катания: Кампаньоло, Альварес, Сильвестре, Терлицци, Капуано, Ледесма, Бьяджанти, Риккьюти (Маркезе, 79), Мартинес (Баррьентос, 57), Маскара, Макси Лопес (Руссо, 85).
женоа: Амелиа, Место, Томович, Папастатопулос, Кришито, Скулли, Юрич, Миланетто (Сапатер, 67), Палладино (Фатич, 43), Аквафреска, Суасо (Боаки, 51). |
|
|
| Парма. 17,272 үзэгч . |
| ПАРМА – ЛИВОРНО – 4:1 (1:0). |
| Парма: Миранте (Паварини, 45), Дзаккардо, Деллафьоре, Лукарелли (Хименес, 64), Вальяни, Морроне, Галлоппа, Ландзафаме, Антонелли, Бьябьяны (Божинов, 61), Креспо.
Ливорно: Барди, Галанте (Уссу, 22), Модика, Бернардини, Раймонди, Витале, Прутш, Бергвольд, Линьяни (Симеони, 55), Беллуччи (Маркини, 64), Данилявичюс. |
|
|
| Кальяри. 5,000 үзэгч . |
| КАЛЬЯРИ – БОЛОНЬЯ – 1:1 (0:1). |
| Кальяри: Вигорито, Канини, Лопес (Дессена, 46), Астори, Агостини, Бьондини, Конти, Коссу, Найнгголан (Лаццари, 55), Рагацу, Матри (Ларривей, 72).
Болонья: Коломбо, Раджи, Портанова, Сантос, Ланна, Буше, Аппиа (Мутарелли, 66), Гуана, Пизану (Нсереко, 66), Адайлтон (Бассоли, 78), Суччи. |
| Рим. 35,000 үзэгч. |
| ЛАЦИО – УДИНЕЗЕ – 3:1 (2:1). |
| Лацио: Берни, Сивилья, Диас, Бьява, Скалони, Брокки (Баронио, 89), Ледесма, Хитцльшпергер, Дель Неро (Диаките, 74), Рокки (Сарате, 66), Флоккари. Удинезе: Ромо, Ферронетти, Дзапата (Сикейра, 71), Домицци, Паскуале, Санчес, Исла, Асамоа, Пепе (Лоди, 80), Ди Натале, Флоро Флорес (Квадрадо, 42). |
|
Лигийн хүснэгт 2009/10 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
loading...




mongotei bsan bol sn toglogchid avch intertei huch uzeh bsan. gehdee l tedniig ailgaj chadsan daa. interiin togloghchid bayarlasan yum haragdku bn lee. magad turuulseer bgaad zalhsan bololtoi he he. harin barcagiinhan goyo haragdaj bn lee shuu. zlatan italaar yariagui bol yadaj angliar yarisan bol.
loading...
bi bi As Roma-iin fan bi buur bagaasaa l demjij irsen. Bagadaa Rome hotod bsan bolhoor argachgui! 5nastai bh ter ued Totti hemeeh gorzgor turanhai zaluu hen buhnii hairiig tataj bhad bi ene zaluugiin FAN bolj bailaa…
loading...