Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Top 10, Түүх, баримт » Требль хийсэн 10 гайхалтай түүх

GD Star Rating
loading...

http://www.whoateallthepies.tv/1215470.jpgЭнэ бямба гаригт Мадридийн Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдах аваргуудын лигийн финал явагдана. Өмнөх жилүүдээс ялгаатай нь финалд үлдсэн 2 баг хоёулаа лиг болон дотоодын цомдоо түрүүлээд байгаа. Тиймээс классик требль хийхэд тэдэнд аваргуудын лиг л дутуу байна. Мэдээж аль аль баг нь энэ амжилтыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Ямар ч байсан сүүлийн 2 жил дараалан аваргуудын лигт түрүүлсэн баг требль хийх нь ойлгомжтой болсон. Ингээд та бүхэнд требль буюу нэг улиралд  3 тэмцээнд түрүүлсэн багуудын зарим гайхалтай түүхээс сонирхуулья.

10. Дерри Сити  (Ирланд 1988/1989)
Ирландын премьер лиг, Ирландын цом, Ирландын лигийн цом

Ирландын лигийн нэр хүнд, чансааг бусад Их Британий эзэмшилд байдаг улсуудын лигтэй харьцуулах аргагүй ч энэ удаагийн тохиолдлыг онцлон дурьдах нь зүйтэй. Ирландын лигт хүчээ сорьдог цорын ганц Хойд Ирланды энэ баг 1987 онд дээд лигт дэвшиж ”томчуул”-тай өрсөлдөх болсон. Гэтэл хоёрхон жилийн дараа буюу 1989 онд лиг, цомд давхар магнайлж требль хийж чадсан нь гайхалтай. Хойд Ирландчуудын бахархал болсон энэ баг хэдийгээр дэлхийн түвшинд сайн танигдаагүй ч эх орондоо үндэсний бахархал болон хүндлэгддэг. Дээрхи треблийнхээ ачаар Дерричүүд Европын цомын урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авч байлаа.

9. Аль Ахли (Египет 2005/2006)
Египетийн лиг, Египетийн цом , Африкийн аваргуудын лиг

Лигийн түрүү бол Аль Ахличуудад тийм ч сонин зүйл биш. Энэ жил  гэхэд тэд 6 дахь жилдээ дараалан улсынхаа аварга болоод байна.  Мөн цомын тэмцээнд ч тэднийг ”барах” баг Египетэд бараг байхгүй гэхэд болно. Тиймээс Африкийн аваргуудын лигийн түрүү л тэднийг хамгийн их баярлуулсан байх. Финалын тоглолтонд Африкийн Улаан чөтгөрүүд Тунисийн Сфаксен багийг ялж цомын эзэн болсон байна.

8. IFK Гётеборг (Швед 1981/1982)
Шведийн лиг , Шведийн цом, УЕФА-гийн цом

Бидний сайн мэдэх Свен Горан Эрикссоны дөнгөж гарч ирж байсан үе. Залуухан ялалт амжилтаар цангасан дасгалжуулагчийн ачаар Гётеборг түүхэн дэх хамгийн оргил амжилтаа үзүүлж чадсан. Шведийн Аллсвенскан лигт түрүүлэхийн тулд түүний баг плэй -оффын 6 тоглолт хийж байж цомын эзэн болж байв. Харин УЕФА-гийн цомын финалд Шведийн баг Германы Гамбургтэй таарч цуврал тоглолтоор ялалт байгуулсан. Эхний тоглолтонд тэд 1 : 0-ээр ялж Гамбургт болсон хариу тоглолтонд 3 : 0-ээр бутниргэжээ.

7. ЦСКА Москва  (ОХУ 2004/2005)
Оросын премьер лиг, оросын цом, УЕФА-гийн цом

Армийн баг энэ жилийн аваргуудын лигт шөвгийн наймд шалгарсан. Гэхдээ тэдний оргил амжилт одоогоос 5 жилийн өмнө тохиосон юм. Өдгөө Байернд тоглож байгаа Ивица Олич, Вагнер Лав, Юрий Жирков гээд үнэхээр хүчтэй бүрэлдэхүүнд тэр үед цугласан байв. Ялангуяа арын шугамыг дааж байсан Игнашевич, ах дүү Березуцкий нарын хослол тэр улиралын шилдэг багт багтсан юм.  Ийм сайн хамгаалалтын ард Акинфеев зогсож байсан болохоор арга ч үгүй биз. Дотоодын 2 цомоос гадна УЕФА-гийн цомын финалд Португалын Спортингийг Лисбонд нь буулган авч байлаа.

6. Порту (Португал 2002/2003)
Португалын лиг , Португалын цом , УЕФА-гийн цом

Жозе Моуриньогийн Португ ирэх жилийн аваргуудын лигт цахиур хагална гэдгээ энэ жил ”сануулсан”. Лигтээ Бенфикагаас 11 онооны зөрүүтэй тасарч, дотоодын цомдоо Лэйриаг ядах юмгүй буулган авсан юм. Харин сүүлийн буюу Европын цом хүртэхэд л бага зэрэг ”хүндрэл” учирсан. Селтиктэй хийсэн финалын тоглолтонд хоёр үндсэн цаг бие биенээ ялж чадаагүй учраас цаг сунгасан. Энэ эгзэгтэй мөчид Дерлей 115 дахь минутад гоолдож багийнхаа 3 дахь цомыг авчирчээ.
Дараа жил нь португалын цомд л түрүүлж чадаагүй болохоос энэ амжилтаа хэд дахин ахиулж аваргуудын лиг, дотоодын лигтээ түрүүлсэн. Лигтээ түрүүлэхдээ талбайдаа нэг ч ялагдаагүй гэдэг.

http://ossetians.com/pictures/CSKA_Champion%202005.jpg

үргэлжлэл бий …

GD Star Rating
loading...
Требль хийсэн 10 гайхалтай түүх , 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. lil_saint says:

    ta site unendee bishee oroh gej yast melhiinees udaan bolj bga tsagt tanai hereglegchid unendee tsoorch bna daa serveriin com oo solimoor yum daa

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    yagaad ingeed udaad bgaa yum bol ta nar yamar negen arga hemjee awch bna uu sportnews team-iihan yamar negen tailbar hiigeech

    GD Star Rating
    loading...
  3. asda says:

    http://miniiweb.com/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: